
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Шадар сайд М.Энхболд Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Цахим дипломат болон албан паспорт хэвлүүлэх тухай, Дипломат харилцаа тогтоох тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын дүнгийн тухай зэрэг асуудлыг хэлэлцүүлэх юм байна.
Харин дараа нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Улсын Их Хурлын гишүүн Э.Мөнх-Очирын санаачлан боловсруулсан Төрийн нийтийн зориулалттай өмчийн эрхийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн төсөл, .Улсын Их Хурлын гишүүн П.Алтангэрэлийн санаачлан боловсруулсан Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэдванчигийн санаачлан боловсруулсан Компанийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын санаачлан боловсруулсан Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн төсөл зэргийг хэлэлцүүлнэ.
Харин Сангийн сайд Д.Хаянхярваа Зээлийн хэлэлцээрийн төслийн тухай,Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн тухай, ”Дүрэмд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцүүлэх юм байна. Харин хуралдааны төгсгөлд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Гадаад харилцааны сайд олон улсын бага хуралд оролцох тухай, Ч.Хүрэлбаатар сайд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын гадаад томилолтын тухай, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын дүнгийн тухай, ”Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн тухай, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт
Ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ