
Энэ сарын 4-нд баруун болон төвийн нутгаар, 5-нд ихэнх нутгаар бага зэргийн цас орж, салхи хойноос секундэд түр зуур 16-18 метр хүрч цасан шуурга шуурна.
Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 27-32 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.
Хугацааны эцсээр бүх нутгаар хүйтний эрч дахин чангарна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ