
УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө. Өнөөдрийн хуралдаанаар "Бор-Өндөр сум байгуулах тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Гишүүд анхны хэлэлцүүлгээр нь дэмжихэд санал нэгдэж буйгаа илэрхийлээд чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон юм. Мөн үдээс хойш буюу 14.30 цагаас Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан зарлагдсан байна.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдахаар төлөвлөгдсөн байсан ч МАН-ын бүлэг хэлэлцэх асуудлаар завсарлага авсан тул цуцлагдсан. Харин өнөөдөр тус байнгын хороог 12.00 цагт хуралдуулахаар зар тараасан байсан ч одоогоор хуралдаагүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ