Найман аймгийн төвийг хотын статустай болгоно

img

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Зарим хотуудад улсын зэрэглэл тогтоох тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг асуудал дээр зарим гишүүд эсрэг байр суурь илэрхийлсэн юм. Тухайлбал, бүх аймгийн төвийг улсын зэрэглэлтэй хот болгох нь буруу. Хэрэв ингэвэл аймгийн төвүүд дэх сумын статус нь хотын статустай давхацна гэж  байлаа. Мөн сумын тамгын газар, хотын захирагчийн алба, аймгийн тамгын газар, хотын захирагчийн алба гээд давхардсан удирдлага гарч ирнэ гэсэн юм. Гишүүдийн зүгээс энэ мэт санал гарсан боловч хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар уг төсөл дэмжигдэж, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэхээр боллоо. Дашрамд дурьдахад, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Ховд, Чойбалсан, Дархан, Эрдэнэт, Сүхбаатар, Хархорин, Чойр, Замын-Үүдийг улсын зэрэглэл бүхий хот болгоно гэж тусгасан байгаа юм. Энэ дагуу Засгийн газраас дээрх хотуудыг болон бүх аймгийн төвийг улсын зэрэглэл бүхий хот болгох хуулийн төсөл боловсруулан УИХ-аар хэлэлцэх хүсэлт гаргасан нь энэ юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Baganuur duureg ch geh shig:
aimagiin tob gaigui ee Baganuur duureg ch geh shig 7 honog bur niisleliin shuurhaid irj suuj baahan ulaanbaatariin hognii tuhai lekts sonsdog gazar hayand baina uurhai ni erkh medel danhaisan duureg nereer ymarch erh medelgui
2013-05-13
Чойр дэмий байхаа,тэр жижигхэн газар
2012-05-11
alivaa ulsuud olon niisleltei bdag shvv dee jishee ni USAiin niislel ni Washington Hudaldaa bisnesiin tuv hot nu New York Uildverleliin tuv ni Denver baidag shvv dee teren shig Ulaanbaatariig Hudaldaanii boomt hot bolgood zasgiin tuv sanhuugiin tuv uildvereliin tuviig shiljuulj bairluulah heregtei shvv dee
2012-02-07
Батболд:
Эхлээд хууль эрх зүйг нь зохицуулах хэрэгтэй,.Дараа нь санхүү, эдийн засгийн эрх мэдлийг өгөх юм бол жинэхэнэ хот болж хөгжинө. Улсын хөгжил,нүүдэл суудал үүнээс их шалтгаална.
2012-02-01
Зочин:
Тэгмээр юм даа. Эрдэнэт. Дархан хотуудыг аймгийн төв болгож хөгжлийн сааруулсан. Чойбалсан, Сүхбаатар, Чойр хотууд газарзүйн онцлогоо дагаад хотын зэрэглэлтэй хөгжиж байсныг мөнл 21 аймаг болгож хөгжлийн бууруулсан.
2012-02-01