Гадаад харилцааны сайд ажлаа хүлээж авлаа

img

Гадаад харилцааны дэд сайдын ажил хүлээлцэх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, дэд сайд асан  Б.Болор, дэд сайд Г.Тэнгэр нараас гадна тус яамны сайдын зөвлөлийн гишүүд оролцсон юм. Гадаад харилцааны сайд Г.Занданшатар “Б.Болор дэд сайдаар ажиллах хугацаандаа чухал ач холбогдолтой айлчлал, арга хэмжээ зохион байгуулан оролцож, үр дүнтэй ажиллалаа. Мөн цаг үеийн чухал асуудлаар ажлын хэсгийг ахалж, санаачилгатай  ажилласныг дурьдах нь зүйтэй” гэсэн юм. Түүний ажлыг хүлээн авч, Гадаад харилцааны дэд сайдын албан тушаалд томилогдсон  Г.Тэнгэр  1987-1991 онд Улаанбаатар хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургууль, 1991-1993 онд Техникийн их сургуулийн Компьютер, техник менежментийн сургууль, 1993-1994 онд Токио хотын Гадаад хэлний сургууль, 1994-1998 онд Япон Улсын Ёкохамагийн Үндэсний дээд сургуулийг тус тус дүүргэж, Удирдлагын ухааны бакалавр зэрэг хамгаалжээ. 1998-2000 онд Японы “БСП” компанид мэргэжилтэн, 2000-2001 онд Дэд бүтцийн яаманд мэргэжилтэн, 2001-2005 онд Японы “Коника Минолта” компанид мэргэжилтэн, 2005-2009 онд МАХН-ын Удирдах зөвлөлийн Ажлын албаны Гадаад харилцааны албаны дарга, 2009 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байсан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

burmaa:
Mongol ulziin UIH-n hurald bga hogshirch bui zonosondoo eldew doloo gazar nutgas min huigaslaj bui amitnaas doloon dor amitadiig suudlaas n buuldah heregteishdee MAn-in zaluu chadwarlag gishvvdiig ih hurald gargah n zuitei humuusee neguiig tungaa bod
2012-02-02
zochin:
Bolor said sain ajillaj, chadaltai, ireeduitei sain bolovson huchin gedgee haruulsan. Tenger odoo ooriigoo haruulah heregtei, 6 sar bol hangalttai hugatsaa.
2012-02-01
topmedia0@gmail.com geed lalar naad spamaa boliochee xamag box xogoor duurgeed bxiin unsubscribe xiigeed ch saldaggui gachin nowsh we
2012-02-01