Хотын дарга хөлбөмбөгчиддөө хувцас бэлэглэв

img

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаярын санаачилагаар Улаанбаатар хот дэргэдээ хөлбөмбөгийн багтай болсон билээ. Энэ удаа хотын дарга “ FC Ulaanbaatar” клубын  тамирчдадаа иж бүрэн хувцас хэрэглэл гардууллаа. Ингэснээр тамирчдын материаллаг бааз суурийг бэхжүүлж, олон улсын түвшинд гаргах үе шаттай  ажил явагдаж байна гэдгээ Улаанбаатар хотын Захирагч хэлэв. Мөн энэ үеэр хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулан гаргасан томоохон шийдвэрийн нэг нь битүү дээвэртэй цэнгэлдэх хүрээлэн  барих явдал чухал байгаа. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 15 дугаар хороолол дахь хөлбөмбөгийн задгай талбай дээр битүү дээвэртэй стадионыг барина. Олон улсын жишигт нийцсэн 5000 хүний суудалтай битүү дээвэртэй хөлбөмбөгийн ордон нийслэлд анх удаа баригдах гэж байгаа гэсэн асуудал хөндөгдөж байлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ