Автомашин жолоодох үедээ өвчин намдаах эм хэрэглэх хэрэггүй

img

Автомашин жолоодох үедээ ямар төрлийн эм хэрэглэж болохгүй вэ гэдгийг жолооч нар төдийлөн мэддэггүй. Тэгвэл зарим төрлийн тэр дундаа өвчин намдаах, тайвшруулах эмнүүд нь төв мэдрэлийн тогтолцоог дарангуйлж, нойр хүрэх, хөдөлгөөний баримжаа алдагдуулахад нөлөөлдөг болохыг эрдэмтэд тогтоосон байна. Европын орнуудад гардаг зам тээврийн ослын 10 хувь нь жолооч ямар нэгэн эм уусантай холбоотойгоор гардаг байна. Тиймээс “Тээврийн хэрэгсэл жолоодох, анхаарал шаардсан ажил хөдөлмөр эрхлэхгүй байх", “Нойрсуулах, тайвшруулах, бухимдал тайлах үйлчилгээтэй” гэх мэт заалтууд бичсэн эмийг жолоо барих үедээ уух хэрэггүй аж. Түүнчлэн ядаргааны эсрэг, ханиадны болон өвчин намдаах эмүүд нь нойр хүрэх, нозооруулдаг учраас энэ төрлийн эмийг хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх нь зөв юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ