Х.Тэмүүжин: Харамсалтай нь хэлэлцэх хугацаагүй боллоо

img

  -Шүүхийн шинэтгэлийн багц хуулиуд сонгуулиас өмнө батлагдах болов уу? - Шүүхийн шинэтгэлийн багц хуулийн эхний багц хууль болох эрх зүйн шинэтгэлийн тухай хууль, шүүхийн шинэтгэлийн тухай хууль, шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийг өчигдөр Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх байсан. Харамсалтай нь  Ардын нам завсарлага авлаа. Завсарлага долоо хоногийн хугацаатай байх гэж найдаж байна. Хэрэв ирэх долоо хоногт хэлэлцэхгүй бол хугацаагүй боллоо. Тэгэхээр ирэх долоо хоногт эхний хэлэлцүүлэг хийгдэх байх гэж найдаж байна. -Олон нийтийн өмнө тодорхой болсон авлигачдыг хэзээ шоронд нь явуулах юм бол оо? - Хэлж мэдэхгүй байна. Авлигачдын гэм бурууг тогтоож яллах нь   АТГ, Прокурор, Шүүхийн асуудал. Шүүхийн шинэтгэл хийгдэхгүй, хуулийн байгууллага нь мөнгөний нөлөөнд автсан энэ үед хэрэгт мөрдлөг явуулж буй хуулийн байгууллагыг шинэчлэхгүйгээр явахгүй. Ерөнхийлөгчийн  “Хөрөнгөлөг хурандаа нар” гэж хэлсэн үг бий. Ер нь хуулийн байгууллагад дундаас дээш албан тушаалтай чинээлэг амьдарч байгаа хүмүүсийг цэвэрлэж байж шударга хуулийн байгууллага бий болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

321:
Цоорхой хуулийн Цуурхай хуульч та ерөнхий боловсролоор даанч доогуур хүн юм. Цээжилсэн цоорхой хуулиасаа бусад салбарын мэдлэг танд хэрэгтэй юм байна. Тухайлбал Эдийн засаг, Хүн судлал, Олон улсын эрх зүй, Техник, технологи, Түүх соёл, Ёс зүй, Гадаад хэл гэх мэт. Хэлж ярьж байгаагаас чинь боловсрол хоосон гэдэг нь байнга харагддаг.
2012-04-20
Baatarsukh.:
Niitiin teeveriin avtobusnuud huuchinguud ni mash huiten tohi tuhgui yum.Ard tumen ur sad maani masn hund nohtsold amidarch bna. erhem gishuud Eronhiilogch ta bukhiig 39 chigleliin avtobusand suuj Salhit hurtel yavj uzehiig urij bna.
2012-02-01
Төмөр:
Хэзээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулиа боловсронгуй болгох вэ? Тэгээд байцаад л шийтгээд л байх уу? нэр нь хүртэл үнэнхүү харгис байгаа биз дээ?
2012-02-01