Х.Тэмүүжин: Жагсаал хийгээд захирал болчихдог бол сайхан л байна
-Ж.Батзандан, О.Магнай нартай хамт талбай дээр цуглаан хийж байхад та ХУ намын даалгавраар сөрөг хөдөлгөөн болж байсан. Одоо эсрэг дүр бүтээгээд яваад байна?
-Андуурсан байна. Би амьдралдаа гудамжинд жагсч үзээгүй. Харин саяхан Ж.Батзандан, О.Магнай нартай нийгмийг эрүүлжүүлье гэж явсан Дамдинням ШУТИС-ийн Эдийн засаг хөгжил хариуцсан захирал болчихсон явж байна лээ. Жагсаал хийгээд захирал болчихдог бол сайхан л байна.
-Хүний эрхийн дэд хороо юу хийж байгааг хүмүүс сонирхоно байх?
-Хүний эрхийн дэд хороо гурван том ажлын ард гарахаар ажиллаж байна. Эхнийх нь долдугаар сарын 1-ний хэрэг. Нөгөө нь Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газар шалгаж байна. Харин сүүлийнх нь 2003 онд Д.Энхбат агсныг хууль бусаар баривчилж авчирсан, улмаар амь насаа алдсан тухай гомдол манай дээр ирсэн. Үүнийг шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ