Х.Тэмүүжин: Улс орны үндэсний аюулгүй байдал бие даасан тархитай байх ёстой

img

-Баянгол дүүргээс дахиад ҮЗХ болгох гээд ярьж байна. Санаатай байна. -Өнгөрсөн дээр нь ямар дүгнэлт хэлэх вэ? -Баянгол дүүргээс дахиад дэвшүүлэхгүй байх юмсан гэсэн сонирхолтой хүмүүс байгаа. Түүнийгээ зохиол болгоод бичээд гаргачихдаг хүмүүс байгаа. -Гэр бүлийнхээ талаар яриач. Энэ нууц байдаг? -Манай гэр бүлийнхэн өөрсдийнхөө тухай ил гаргаад яриад байх дургүй байдаг. Би гурван хүүхэдтэй. Манай том одоо арваннэгдүгээр анги. Том маань сэтгэл судлаач болно гээд байгаа. Бага маань одоо хоёрдугаар анги. -Гэр бүлийн бизнес гэж байгаа юу? -Байхгүй. Одоо хийж байгаа бизнесээ үргэлжлүүлье гэж бодож байгаа. Би судалгааны институци ажиллуулж байгаа. Сүүлийн үед захиалга ихтэй байгаа. Хуучин манайхан гадныханд ханддаг байсан. Харин одоо үндэсний мэргэжилтнүүддээ ханддаг болсон. Үүнийгээ өргөжүүлэх юмсан гэж л бодож байна. Ийм чадвартай институци байгуулах юмсан гэж боддог. Цаашдаа бодлого бэлтгэх сургууль болгох бодолтой байгаа. Одоо бол манайд академик боловсрол олгоод байна. Эрүүл мэнд, хууль зүй гээд л олон салбарын  бодлогыг судалдаг газар байгуулвал хүмүүс судалгаа тооцоотойгоор  улс  төрийг шүүмжилдэг болно. Одоохондоо жижигхэн байгаа. Гэхдээ  6-7 хүнийг тэжээгээд явах боломжтой. Бидэнд ирээдүй бий. Улс орны үндэсний аюулгүй байдал гэдэг бие даасан тархитай байх ёстой гэж би боддог. ШУА үүнийг хийж чадахгүй байна. Хэдэн тэтгэврийн өвгөн хуучин зүйлээ мэрээд байна. Шинжлэх ухааныг дэмжих сангаас мөнгө аваад яваад байна. Хоцрогдсон гээд хэлэхээр шүүхэд өгчихдөг юм. Одоо аягүй бол бөөнөөрөө шүүхэд өгнө биз.        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

shinjleh uhaaniii academy nertei boboochin oboo nariig taraabal jasan youm be . ingej baijil shinjleh uhaan hogjino baihaa.
2012-07-23
lalar:
Шүүхэд өгнөдөө цаад хэдэн архичин өвгөд чинь
2012-02-01
haha unen unen tetgeveriin heden setgehee bolison hugshid
2012-02-01
lalar:
Шүүхэд өгнөдөө цаад хэдэн архичин өвгөд чинь