Оюутны улсын аваргын тэмцээн волейболын төрлөөр эхэллээ
Монголын оюутны спортын 2012 оны улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн 2 сарын 1-ний өдөр МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн спорт зааланд эхлэн нээлтийн ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа.
Нээлтийн ажиллагаанд МОСХ-ны УЗ-ийн гишүүн МУБИС-ийн ДУТС-ийн захирал Л.Цэрэнсодном, МВХ-ний ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх нар оролцлоо.
Тэмцээнд МУБИС, ШУТИС, МУИС, ХААИС, ЭМШУИС, ИЗИС, ҮБТДС, Мон-Алтиус БТДС, ДХИС зэрэг их, дээд сургуулиудын эрэгтэй 12, эмэгтэй 10 багийн 250 гаруй оюутан тамирчид өрсөлдөж байна.
Тэмцээний ерөнхий шүүгчээр Волейболын спортын мастер, МВХ-ны улсын шүүгч Ц.Батбаатар ажиллаж байна.
Багууд дараах тоглолтын хуваарийн дагуу өрсөлдөнө.
Эмэгтэй:
“А” хэсэг
Тэмцээн 2 сарын 05-ийг хүртэл үргэлжлэн явагдах бол энэ оны Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн волейбол, ширээний теннис, гандбол, шатар, модон бөмбөг, сагсан бөмбөг, аялал, жудо, заалны хөлбөмбөг, нийтийн гүйлтийн спортын 10 төрлөөр зохиогдож байна.
- ШУТИС
- ХААИС
- Мон-Алтиус
- ИЗИС
- ҮБТДС
- ЭМШУИС
- ХААИС
- ДХИС
- МУБИС
- Дархан ХААИС
- ХААИС
- МУБИС
- ҮБТДС
- ДХИС
- ШУТИС
- ИМС
- ЭМШУИС
- Мон-Алтиус
- МУИС
- ИЗИС
- Дархан ХААИС
- УБДС
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО
СЭТГЭГДЭЛ БИЧИХ