Я.Батсуурь: Шатахууны үнийн асуудлаар Оростой төр засгийн төвшинд хэлэлцээр хийхгүй байгааг гайхаж байна

img

УИХ-ын гишүүн Я.Батсуурьтай ярилцлаа. -Шатахууны үнийн өсөлтөд гадаад нөхцөл байдал нөлөөлж байна гэж та байнгын хорооны хурал дээр хэлсэн. Үүнийг тайлбарлахгүй юу? -Өнөөдөр шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор хүндрэлтэй байдал үүсээд байгаа. Үүний нэг гол шалтгаан нь Монгол Улс шатахуун, нефтийн бүтээгдэхүүнээ Оросоос дэлхийн зах зээлийн үнээс даруй 400-500 ам.долларын нэмэгдэлтэй үнээр авч байгаа асуудал. Өнөөдөр дэлхийн бусад бүх улс хоорондоо газрын тосны бүтээгдэхүүн  худалдаалахдаа Нью-Йорк болон Лондонгийн бараа түүхий эдийн биржийн нэгдсэн үнээр хоорондоо наймаалцдаг. Энэ тоо өдөр тутам хэвлэл мэдээллээр байнга мэдээллэгддэг. Одоогоор баррель нефть 100-110 ам.доллар орчим үнэтэй байгаа. Гэтэл манайх өнөөдөр энэ үнээнээс даруй 400-500 ам.доллараар илүү үнээр тонн бензинийг авч байна. -Тодруулбал? -2008 оноос өмнө бид ОХУ-гаас дэлхийн зах зээлийн үнээр шатахуунаа авч байсан. 2008 оноос хойш ОХУ шатахуун дээрээ экспортын татвар тавьж, шатахуун ийм өндөр үнэтэй болсон. Үүнийг улс төр, төр засгийн удирдлагын төвшинд албан ёсоор ОХУ-ын талд тавьж, асуудлыг шийдвэрлэхгүй байгааг би гайхаж байна. Засгийн газар яагаад ийм алхам хийхгүй байна вэ. Өнгөрсөн хугацаанд энэ талаар нэг ч яриа хэлэлцээр өрнөсөнгүй. Үүнийг шалгаж, нягтлах шаардлагатай. Засгийн газарт энэ талаар УИХ тодорхой үүрэг даалгавар өгөх шаардлага бий. Социализмын үед ЗХУ-д хонио маш хямд өгөөд оронд нь тоног төхөөрөмж хэрэгслийг бид дэлхийн зах зээлийн үнээс хэд дахин өндөр үнээр авдаг байсан.  Энэ байдал эргээд давтагдаж байгаа юм шиг харагдаж байна. Өнөөдөр ОХУ-д экспортолж байгаа махны үнэ манай дотоодын зах зээлийн үнэнээс хямдхан байгаа. Тэгсэн атлаа авч байгаа бензиний үнэ ийм байна. -Үүнд ямар хүчин зүйл нөлөөлж байна вэ? -Нэгдүгээрт манай Засгийн газар үүн дээр ажиллаж, ОХУ-тай яриа хэлэлцээр өрнүүлэхгүй байна. Мөн манай бизнесийнхэн энэ тал дээр хардлага төрүүлж байна. -Зөвхөн онгоцон дээр гэхэд “Сод Монгол” гэдэг ганцхан компани шатахууныг нь оруулж ирж, хэт өндөр үнээр шатахууныг нь худалддаг юм байна лээ? -“Орос нефть” компанитай манай компаниуд хуйвалдаж байгаа жишээ олон бий. “МИАТ”-ын онгоцны бензиныг ганцхан “Сод Монгол” гэдэг компани нийлүүлдэг. Дэлхийн зах зээлийн үнэнээс хоёр  дахин илүү үнээр нийлүүлдэг. Ганцхан компани монопол үнэтэйгээр нийлүүлж байна. ОХУ-ын “Орос нефть” компани “Сод Монгол”-оос өөр компанид тэр бензинээ өгдөггүй. Үүнээс үүдэн “МИАТ” компанийн зорчигч тээвэр нь асар их үнэтэй байгаа. Шатахуунаа ийм өндөр үнээр авч байгаа учраас тасалбар нь үнэтэй байлгүй яахав. Гадагшаа нисэж байгаа “МИАТ”-ын онгоц хоосон нисээд тэндээс ирэхдээ зорчигч ачихын оронд буцах шатахуунаа ачиж ирдэг. Ийм байдал үүссэнийг өнгөрсөн жил Эдийн засийн байнгын хорооны хуралдаанаар бид зөндөө ярьсан. Энэ байдал одоо болтол шийдэгдээгүй байгаа. Дээр нь ОХУ-тай улс төрийн яриа хэлэлцээр хийж, шатахуун дээрх экспортын татвараа бууруулах шаардлага байна. -Ийм асуудлаас үүдэлтэй байхад бид өөрсдийн хэдэн албан тушаалтантай хариуцлагын асуудал яриад байсан юм уу? -Мэдээж энэ өсөлт яах аргагүй валютын ханшийн өсөлттэй холбоотой. Монголбанк болохоор та нар төсвөө хэтэрхий нэмсэн учраас валютын ханш өсөөд байна гэдэг. Наадахыг чинь шийдье гэхээр Монголбанкны Л.Пүрэвдорж байгаа валютын нөөцийг чинь гаргаад цацаад буулгаад өгье гэдэг. Төсвийн зардлыг буулгах, байгаа нөөцөө цацах гэдэг бол түр зуурын арга. Энэ бол сайн арга биш. Урт хугацааны найдвартай арга хэмжээ авахын тулд бид валютын гадагшаа урсгалаа хязгаарлах ёстой. Монгол Улсад орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг аль болох дотооддоо шингээх хэрэгтэй. Монголд гадаадаас орж ирж байгаа хөрөнгө оруулалт эргээд импортын бараа болж байна. Нөгөө талаар манай уул уурхайд хөрөнгө оруулсан хүмүүс дахин өөр салбар руу орохгүй байна. Эдий засгаа импортоос хамааралтай байдлыг багасгаж, дотооддоо стратегийн үндсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлага байна. Ингэж байж валютын ханш тогтвортой байна. -Орон нутагт мөн шатахууны үнэ ханш зөрүүтэй байна гэсэн. Энэ байдлыг судлаж үзсэн үү? -Нефть импортлогч компаниуд уул уурхайн томоохон компаниудад хариуцангуй хямдаар нийлүүлээд, жижиглэнгээр иргэдэд очиж байгаа шатахуунаа өндөр үнээр худалдаад байна. Уг нь уул уурхайгаас их ашиг олж байгаа компаниуд өндөр үнээр аваад иргэд хямд авч байх ёстой. Тухайлбал, Дорноговь аймгийн Сайншандад шатахууны үнэ Өмнөговийнхоос үнэтэй байна. Уг нь Өмнөговийн Сайншандад шатахуунаа буулгаад тэндээс нь Өмнөговь руу автомашинаар 500 км явж байж Оюутолгой, Тавантолгой дээр очиж байгаа. Гэтэл галт тэрэгнээс буулгаад км хүрэхгүй газарт зөөгөөд худалдаж байгаа шатахуун 500 км-ын цаана зөөж худалдаж байгаа Өмнөговьд тэр үнээс 100 төгрөгөөр хямд үнэтэй байна. Үүн дээр зохицуулалт хийх шаардлагатай. Олон жил ингэж явж ирлээ. -Шатахууны үнэ ханш энэ мэтчилэнгээр хариуцлагагүй байдлаас үүссэн гэдэг нь олон баримтаар тогтоогдож байгаа. Энэ бүхнийг хэвийн хэмжээнд аваачихын тулд ямар зохицуулалт хэрэгтэй вэ? -Хариуцлагын асуудал дээр бид гишүүдийн зүгээс нэг зүйлийг хэлж байгаа. Шатахууны инпортыг төрийн өмчид шилжүүлье гэдэг зүйлийг ярьж байна. Одоо манай олон компани Оросын нэг компанид шатахуун оруулж ирэхээр хандаж байгаа учраас нэг талдаа тэр талд үнийг хөөрөгдөөд байгаа. Ингэхийн оронд төрийн өмчит ганцхан компани үүнийг нь хариуцаад оруулж ирсэн шатахуунаа компаниуддаа нэг үнээр тараавал, ийм асуудлууд үүсэхгүй. Мөн ганцхан улсаас авдаг урсгалаа нэмэгдүүлэх хэрэгтэй байна. ОХУ ингэж экспортын татвар тавьж байгаа тохиолдолд бид бусад улсаас дэлхийн зах зээлийнхэн үнээр шатахуунаа авах боломжийг хайх хэрэгтэй. Дээр нь Зүүн баянгаас гарч байгаа нефтээ урд хөршид нийлүүлээд Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу өөртөө ногдох хэмжээний бүтээгдэхүүн авах боломжтой. Үүнийг урт хугацааны гэрээ байгуулж тохирох хэрэгтэй. Ингэж хоёроос дээш эх сурвалжаас шатахуунаа авдаг болбол ОХУ ингэж татвар тавьж чадахгүй. Мөн дотооддоо нефть үйлдвэрлэх гэж идэвхи гаргаж байгаа аж ахуйн нэгжүүдээ дэмжих хэрэгтэй байна. Эцэст нь хэлэхэд, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр өдөр бүр валютын ханшийг мэдээллэдэг шиг хил дээр байгаа шатахууны ханш, түүний нефтийн ханш зэргийг өдөр бүр мэдээлж энэ төрлийн мэдээллийг ил болговол энэ шударга бусаар үнээ нэмдэг байдлыг зогсооход тустай зүйл болно гэдгийг тэмдэглэе. С.Заяа  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zanaa:
ДООД ЗИНДААНЫ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НУУХ МӨНГӨ БАЙДАГГҮЙ ДУНД ЗИНДААНЫ АЛБАН ХААГЧ МӨНГӨӨ ТҮРҮҮВЧ ГУТАЛ ХУВЦАСАНДАА НУУДАГ ХЭРЭН ДЭЭД ЗИНДААНЫ ТӨРИЙН АЛЁАН ХААГЧ НАР МӨНГӨӨ БАЙРНЫХАА ХАНАНД ДАХЬ СЕЙФЭНД АЛЬ ЭСВЭЛ ЗУСЛАНГИЙНХАА БАЙРАНД ГАЗАРТ БУЛЖ НУУДАГ ГЭСЭН СУДАЛГАА БАЙДАГ ХУЛГАЙД АЛДСАН ТОХИОЛДОЛД ИХЭНХИ НЬ ГОМДОЛ ГАРГАЖ ЧАДДАГГҮЙ ЯАГААД ГЭВЭЛ ТЭР МӨНГӨ НЬ ХУУЛЬ БУС ОРЛОГО УЧИР ЗҮГЭЭР Л ХУЛГАЙЧ НАРТ БЭЛЭГЛЭЭД ШАРХАА НӨХӨХИЙН ТУЛД АВИЛГАЛЫН АЖЛАА УЛАМ САЙН ХИЙЖ ОЛСОН ОРЛОГОО ХАМГААЛАЛТАНД ЗАРЦУУЛДАГ ГЭХ СУДАЛГАА ГАРЧЭЭ ЭНЭ ТУХАЙ ОРОСЫН САЙТУУДАД ТАВИГДЖЭЭ ОРОСЫН ХУЛГАЙЧ НАР ХУУЛЬГҮЙ МӨНГӨ ХУЛГАЙЛАХ ТОНОХ АЖИЛД ГАРШИЖ БАЙГАА ТУХАЙ ОЛОН ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НАР ХЭЛМЭГДСЭН Ч ХЭН Ч ГОМДОЛ ТАВЬДАГГҮЙ ГЭНЭ АЖЛААСАА ХАЛАГДАХГҮЙН ТУЛД ГОМДОЛ ТАВЬДАГГҮЙ ГЭНЭЭ
2012-02-03
Аз болоход Я.Батсуурь гуай таниас бусад нь бүгд Оросуудын шатахуунаар дарамталж байгаад бүх зүйлийг хяналтандаа авах гэсэн санаархалыг ойлгож байгаа юм шиг бна. Харин түүний оронд та төр засгийн төвшинд газрын тосны үйлдвэр барих, нүүрсийг шингэрүүлэх үйлдвэр барихыг яаравчлахгүй байгааг гайхаж байна гэж хэлсэн бол илүү оновчтой болох байлаа. Оросуудаас гуйж царай алдаад байх хэрэг огт байхгүй түүний оронд байгаа бололцоогоо дайчлах хэрэгтэй.
2012-02-02
Хорвоо дээр хошин юм их л болдог бололтой. Түүний нэгийг саяхан сонслоо. Хэдхэн хоногийн өмнө буюу АН засгаас гарч, МАН засгаа эмхлэн байгуулж элэг бүтэн болгох гээд дээр дооргүй бужигнаж байх хойгуур Дорноговь аймгийн Зүүнбаянд байрлах Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагч, хурандаа З.Тогоо ангийнхаа цэргийн хоолонд зориулсан хүнсний зүйлээс нь хонины 50 гулууз махыг Улаанбаатарт авчраад үнэ хүргэн зарсан гэх хөгжилтэй хэрэг манджээ. Уг нь энэ нь тэрүүхэндээ нууц зэрэглэлд буюу хэдхэн хүн мэдээд өнгөрөх асуудал байж. Гэтэл өнөөх нь ЗХЖШ даяар ил болж өнөөх махны ченж залуучуудын хэлдгээр бол жинхэнэ “нүдний шараа” болжээ. Уг нь цэргийн дүрэм журам гэдэг хатуу. Хэн нэгэн тушаал зөрчсөн л бол хатуухан донг, за тэгээд цаашлах юм бол албан тушаалтай нь ярих ёстой. Ер нь тэглээ гэхэд дарга нь цэргүүдийнхээ хоолноос хумсалж толгой цувдайхнаар бантан жонхуу зуурч өгчихөөд тарган махыг нь мөнгө болгож ангийнхаа ойг тэмдэгдэх гээд ч байх даа яахав. Үнэндээ бол сонин л дүр зураг гэдэг нөхөр албан тушаалдаа бүрэн дүүрэн тэнцэхгүй юм байна” гэсэн сүржин маягийн дүгнэлт гаргаад энэ тухайгаа өнгөрсөн долоо хоногт болсон Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний Стратегийн цугларалтын үеэр зарлаад өнгөрчээ. Гайхсан албан хаагчид нь “Дарга чухам яагаад ийм дүгнэлт гаргаад өнгөрөв. Өөр арга хэмжээ авахгүй юм болов уу хэмээн гайхаж суусан хүмүүст хөгийн гэмээр нэгэн мэдээллийг сонсгосон гэнэ. Энэ нь өнөөх “махны ченж” З.Тогоо хурандаа ЗХЖШ-ын даргадаа “Жа, би мах зарсан мөнгөө энэ жил тэмдэглэх ёстой ангийнхаа ойд зарцуулах гэж байсан юм аа” хэмээн тайлбарлаж. Энэ тайлбарыг нь сонссон генерал хариуд нь нэг иймэрхүү арга хэмжээ аваад өнгөрсөн бололтой юм. Хөгжилтэй байгаа биз. Ёстой нөгөө харганы ноос түүж эсгий хийхийн үлгэр шиг л зүйл сонсогдоод байгаа юм. Нөгөө талаар энэ нь үнэхээр ойгоо санхүүжүүлэх арга байв уу, эсвэл түүний мөнгө олох гэсэн бяцхан бизнес байв уу гэдгийг бодох бас хардах эрх бий юм. Бяцхан тоо бодьё л доо. 50 гулууз мах. Нэг гулууз нь ойролцоогоор 25-30 кг. Нэг кг хонины мах өнөөдрийн ханшаар 4000-5000 төгрөг. Тэгэхээр нэг гулууз хонины мах ойролцоогоор 100 мянга гаруй төгрөг болж байгаа юм. Түүнийгээ 50 гулууздаа үржүүлбэл таван сая орчим төгрөг. Энэ мөнгө махыг хэр зэрэг үнэ хүргэж зарснаас хамаараад дээшээ ч доошоо ч хэлбэлзэж болно л доо. Тэгээд бодохоор энэ бол журмынх нь дагуу уламжилсан бол зүгээр нэг хараад суухгуй нь лавтай юм. Тэр баруун солгойгүй цацаад байдаг мөнгөнөөсөө санхүүжилт өгөх л байсан. Харамсалтай нь, энэ тухай төр засагт хэн хэн нь дуулгахыг хүсээгүй юу, эсвэл 50 гулууз махны цаана хөөрхөн гэгч бизнес явж байсан уу ямартай ч нэг нь цэргийн хоолноос хумсалж нөгөөх нь түүнийг тэгэсхийгээд дараад өнгөрч байгаа юм. Мэдээж үүнд арын хаалга татаас ч бас нөлөөсөн л байх. Учир нь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагч, хурандаа З.Тогоогийн гэр булийн хүн нь Дорноговь аймгийн Засаг дарга, АН-ын гишүүн, П.Ганхуягийн ойрын хамаатан юм байна. Энэ ч утгаараа УИХ-ын гишүүн Лу.Болд Батлан хамгаалахын сайд байх үедээ нам энэ тэр гэсэн нарийн сэжмээр З.Тогоог ангийн захирагчаар томилуулсан тухай салбарынхан нь хэлсэн. Магадгүй энэ нь генерал Ц.Бямбажав цэргийн хоолноос хумсалсан хурандаа З.Тогоод “хөнгөхөн” арга хэмжээ авах түлхэц болсон биз. Хэрэв үгүй гэвэл өнөөдөр хурандаа З.Тогоо шиг ардаа найдвартай ар талгүй хүн ийм дуулиан тарьсан бол өдийд аль хэдийнэ ажлаасаа хусуулаад хууль хяналтын байгууллагын үүдэнд чулуу няслаад сууж байх биз ээ.Бид дараагийнхаа дугаарт зэвсэгт хүчний салбарт үүнээс гадна ямар ямар улстөржсөн хөгийн томилгоо хийж, хэн хэнийг яаж өөд нь татсан талаарх мэдээллийг хүргэх болно. Л.ОЮУНГЭРЭЛ
2012-02-02
zotin:
Хагас кокс, нүүрс г.мийн зүйлийг хэрэглэхээ больцгооё. Монгол улс нь газрын тосны ордтой. Манай дорнод болон дорно-говь аймгийн нутагт орших газрын тосны ордоос одоогоор хятадын компани олборлолт хийж байна. Тэндээс жилдээ дунджаар 500000тн газрын тос олборлодог. Гэтэл улаанбаатарын томоохон орон сууцны хороолол болон барилга байгууламжаас бусад бүх сууцанд 200000тн газрын тос л байхад нийтэд нь өвлийн халаалт дулааны хэрэгцээг нь хангаад байж чадна. Харамсалтай нь манайд газрын тос боловсруулах компани үйлдвэр байхгүй болохоор л бензин шатахуун г.м газрын тосны бүтээгдэхүүн гэж хэлж болох зүйлийг оросоос импортолж байгаа ч одоогоор дорно-говийн зүүн баян, сайншанд болон дархан уул аймаг гэсэн 3 газарт газрын тос боловсруулах үйлдвэр барьж байна. Тиймээс 2 жилийн дараагаар бидэнд керосин байхгүй гэсэн зовлон алга болно. Улсад нь газрын тосны орд, түүнийг боловсруулах үйлдвэр аль аль нь байхад нийслэлдээ халаалтанд керосин биш нүүрс хэрэглэх тэнэг улс дэлхийд хаана ч байхгүй гэдгийг шийдвэр гаргагч эрхмүүд сайн ойлгох хэрэгтэй. Монголчууд бид эх орны хөрсөнд байгаа баялгаа бүгдийг нь хятад руу урсгаж орхихгүйн тулд 76-д хүчтэй шаардлага тавих ёстой энэ л бидний хийж чадах зүйл. Халаалтанд керосин хэрэглэвэл улаанбаатарын агаарын бохирдлын 10 хувийг шийдлээ гэсэн үг. Харин үлдэгдэл 90 хувь бол цахилгаан станцаас шалтгаалах юм. Цахилгаан станцын утаа нь голчлон гэр хорооллын хэсэг буюу хотын хойд хэсэгт бөөгнөрөн аймшигт гамшгийн үр
2012-02-02
neere busad buh uls benzinee delhiin zah zeeliin neg l uneer naimaltsdag bhad manai uls gantsaaraa 2 dahin uneer avhc bn shdee. deed udirdlaguud bas orosuudtai niiilj bidniig shulaad bh shig bnaa. yaagaad gevel orosuud MAn d bainga sanhuugiin tuslamj uzuuldeg. songuuli bureer irj Hu namynyg demjdeg shdee. tegeher MANyg demjih munguu iim mayagaar maniahaas shulj garguulj bgaa baihaa. tiim ch uchraas manai darga nar chimeegui bgaad bgaa baih.
2012-02-02
zochin o:
taniig demjij b. buhel buten uls baij tulshnii asuudalaa shiidej geree heltsel uniig ni tohiroh heregtei dee. oruulaad zarah ni huviin baiguullaga bj bolnoo. ta shuuu
2012-02-02
sarnai:
boliocheee ene chin odoo uls ornii ard irgediig himraaj guitsleeshdee Ih hurliin gishvvde negiig bodoochee zaawal songuuli dohoohoor ingeh hereg bsiimuudaaa ta nar ingej bolohq shdee ner toriin aldar zow sain saihniig boddog hiideg temuuldeg humuusd yaltachgvi irneshdee tgj bhad zaaawal hunduur zuiliig ulam dewergej ard irgewdee hohirooh bol buruushdee OHU-s binzenii une nemsen gj hudlaa bizdee deeres daramt shahalt uzuulj eswel UIH-d garah neg n ingej huiwaldsar iim zuil garch bga tsonguuli duussanii daraa benzinii une buurlaa uniig hen buuruulaw gdg n sonirholtoi chigeeree ulsene shde hahahah
2012-02-02
damjuulaarai:
Алтан тариан гурил, Өгөөжийн боов хужаагаас орж ирж байна гэнэ. Эндээс уншаад цааш тараагаарай хүмүүс ээ. Бид сөнөх нь байна даа Сэрэмжлүүлэг № 4: МОНГОЛ ХҮН МАЛ ШИГ ҮХЭХЭД ОЙРХОН БАЙНА http://golomt.org/2012/01/30/warning4/
2012-02-02
lace:
odoo tsalingin dood hemjee 140 000 tog ene jiriin amidraltai humuusiin sariin heregleend yu ch bolohq shuudee tioim uchraas delhiin number one uls USA-iin jihsgeer tsaling dor hayj 1 say togrog bolgowol dagaad mongol uls hogjij niigmiin bohir zuiluud aajimda alga boloh biz tiim uchraas Batboldguain ene sanaachlaga bol mash zow gdgt bi itgej bna ta buhen MAN-n namiig demjeerei
2012-02-02