Төрийн нийтийн зориулалттай өмчийн эрхтэй холбоотой харилцааг зохицуулах боломжтой
УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир Төрийн нийтийн зориулалттай өмчийн эрхийн тухай хуулийн төсөл санаачилсан байна. Засгийн газрын хуралдаанаар төслийг хэлэлцэн хэд хэдэн саналыг хууль санаачлагчид уламжлахаар боллоо. Төслийг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиуд, бодит нөхцөл байдал болон бусад орны туршлагыг сайтар судлан, тусгайлан хууль гаргахгүйгээр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсвэл уг хуулийг шинэчлэн найруулах замаар төрийн нийтийн зориулалттай өмчийн эрхтэй холбоотой харилцааг зохицуулах боломжтой гэж үзсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ