
Долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт УИХ-ын нэгдсэн чуулган хуралддаг хуваарьтай билээ. Уг хуваарийн дагуу өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдахаар төлөвлөгдөөд байсан хэдий ч МАН-ын Бага хурал хуралдаж буйтай холбоотойгоор УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хурал цуцлагдлаа.
Харин үдээс хойшхи чуулган хуралдах эсэх нь МАН-ын Бага хурлаас шалгаалахаар байна.
УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын 2007 оны 250 дугаар тогтоолын 3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 01 дүгээр дүгнэлт, Инновацийн тухай болон дагалдах бусад хуулийн төслүүд, Нийгмийн суурь тэтгэврийн тухай хуулийн төсөл, "Тэтгэмжийн хэмжээг өөрчлөн тогтоох тогтоох тухай", "Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүд
, "Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд зэрэг хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ