Египетэд 74 хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигч амиа алдлаа

img

Египетэд хөлбөмбөгийн тоглолтын үеэр хоёр клубын фэнүүд хоорондоо мөргөлдсөний улмаас 74 хүн амиа алдсан эмгэнэл явдал гарчээ. Египетийн Порт хотноо болсон Аль Ахли, Аль Масри клубуудын хооронд болсон тоглолтын үеэр талбайн эзэн багийн хөгжөөн дэмжигчид хожигдолтой эвлэрч чадсангүй мод, чулуу зэрэг гарт тааралдсанаараа эсрэг багийн дэмжигчдийг нүүлгэсэн байна. Улмаар хөгжөөн дэмжигчдийн дунд ширүүн мөргөлдөөн үүсэж шатах шингэн бүхий шил, хутга, буугаар зэвсэглэсэн египетчүүд бие биенийхээ аминд хүрсэн байна. Мөргөлдөөнийг зогсоох гэсэн цагдаа нар ч ихээхэн хохирол амсжээ. Улмаар Порт хотын ойролцоох цэргийн ангиас яаралтай нэмэлт хүч татаж авчирч байж байдлыг хяналтандаа авчээ. Одоогоор Порт хотод онц байдал тогтоогоод байгаа бөгөөд энэ явдал нь дэлхийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн олон хөгжөөн дэмжигч амиа алдсан тохиолдол болсон байна. Мөргөлдөөний дараа нэгэн гэрчийн мэдүүлснээр цэнгэлдэх дотор хутга тэр бүү хэл буугаар зэвсэглэсэн хүмүүс ч цөөнгүй байсан гэнэ. 74 хүн амиа алдаж олон зуун хүн бэртэж гэмтсэн энэ үйл явдлыг хөлбөмбөгийн түүхэн дэх хар өдөр хэмээн Олон улсын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Зепп Блаттер мэдэгдсэн байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol setgel:
shiruun ain... Neeree l xar odor boljee xolbombogiin tvvxend...
2012-12-18
Порт Саид хот гэж залруулаач ээ, тэнэг шуудынхаан
2012-02-02
setgegdel:
Нөгөө өмөөрөөд байгаа лалрын лалууд чинь ийм л хүмүүсдээ найзуудаа. Ираныг өмөөрөөд байсан хүмүүст
2012-02-02
хи хи
2012-02-02
х:
тэнэг фанатууд
2012-02-02
Тоби:
Аймшигтай...
2012-02-02