Угаартсан хүүхдийн тоо нэмэгдэж байна

img

Манай сайт  Цэвэгмид эмчийн зөвлөгөөг хүргэж байгаа билээ. Уртнасангийн Цэвэгмид, АУ-ны доктор, ЭХЭМҮТ-н Хүүхдийн хүлээн авах Яаралтай тусламжийн тасагын эрхлэгч юм. Тэрээр  охид бүсгүйчүүд ээж аавуудад зориулан зөвлөгөө өгөхөөр болоод байгаа билээ.Уншигч та  Цэвэгмид эмчээс асуух асуулт байвал танай сайтын  сэтгэгдэл үлдээх хэсэгт асуултаа үлдээнэ үү. Угаарын хийн хордлого 2012 оны 1 сарын байдлаар 42 хүүхэд ЭХЭМҮТ-н Хүүхдийн Яаралтай тусламжийн тасагт ирж, тусламж үйлчилгээ авсан байна. Энэ нь хүйтний эрч чангарсанаар галлагаа нэмэгдсэнтэй холбоотой байна. 2011 оны тасгийн тайлангаас харахад угаарын хийн хордлогын тохиолдол  2011 оны өвлийн саруудад 74 байсан байна. Гэтэл 2012 оны эхний сарын байдлаар 42 тохиолдол байгаа нь харьцангуй их байна. Эмэгтэйчүүд угаарын хийн хордлогод илүү тэсвэртэй байдаг байна. Хүний цусан дахь нүүрстөрөгчийн хийн хэвийн хэмжээ нь 5—6 % байдаг ба 10—15 % болоход архаг хордлого үүсдэг. Нүүрстөрөгчийн хий биеээс зайлуулагдахдаа амьсгалын замаар 1 цагийн дотор 60—70 % нь цаашид 3-4 цаг үргэлжилнэ. Нүүрсхүчлийн хийн архаг хордлоготой жирэмсэн эхийн жирэмслэлтийн явц хүндэрч, ураг эндэх, төрсний дараах эрт үеийн эндэгдэл 65 % байдаг судалгаа байна. Ургийн болоод нярайн гаж хөгжил, хөдөлгөөн-сэтгэхүйн хоцрогдол хүүхдэд  10—20 % тохиолддог байна. Угаарын хий цусанд ормогц цусны гемоглобин нь карбоксигемоглобин болон хувирах бөгөөд эдэд хүчилтөрөгч зөөвөрлөх чадвараа алдана. Энэ нь эдийн түвшинд хүчилтөрөгчийн дутагдал бий болгоод зогсохгүй төв мэдрэлийн системийг гэмтээх уршигтай. Угаарын хийн хордлогын хөнгөн хэлбэрийн үед хүүхэд сул, улбагар болж, толгой дух, чамархайн хэсгээр хатуу зүйлээр шахагдаж, хагарах гэж байгаа мэт өвдөнө, толгой эргэнэ, бөөлжинө, хэвлийгээр өвдөнө, нүд бүрэлзэнэ, амьсгалахад бэрхшээлтэй болж, хуурай хорссон ханиалга давамгайлж, зүрх орчимд таагүй мэдрэмж төрнө. Дунд зэргийн үед бөөлжинө, 1 минутаас 20 минут хүртэлх хугацаанд ухаан балартана, цочромтгой, чих шуугиж, дүлийрнэ, нүдэнд хий юм харагдана, арьс улайж, хөх саарал өнгөтэй, зүрхний цохилтын тоо олширч, АД буурна. Хүнд зэргийн үед комын байдалтай хэдэн цагаас хэдэн өдөр үргэлжилнэ, таталт үүсч, саа, саажил үүснэ. Арьс тод улаан өнгөтэй байснаа хугацаа өнгөрөх тусам хөхөрч, үнсэн саарал болно. Цочмог хэлбэрийн хамрын болон төвөнхийн үрэвсэл, гуурс-мөгөөрсөн хоолойн үрэвсэл үүссэнээр амьсгалын хүнд хэлбэрийн дутагдал үүснэ. Зүрхэнд зүүн ховдлын дутагдал үүсч, уушги, тархины хавангаар нас барна. Угаартсан хүүхдийг нэн тэргүүнд цусан дахь хүчилтөрөгчийн ханамжийг шалгаж үзсэнээр хүчилтөрөгч эмчилгээг эхэлнэ. Яаралтай цусан дахь хүчилтөрөгч рО2, нүүрсхүчлийн хийн парциаль даралтыг рСО2хэмжих шинжилгээ хийгдэнэ. Мөн угаар үнэртсэн хувцасыг солих, усанд оруулах арга хэмжээ авна. Цаашид шаардлагатай шинж тэмдгийн эмчилгээ хийдэг. Хүнд хэлбэрийн үед эрчимт эмчилгээний тасагт эмчлэгддэг. Н.Ариунаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Гэр хорооллын хүүхдүүд голдуу л угаартсан шинжтэй өрөвдмөөр явдаг ш тээ хамаг хувцас цүнхэнд нь утаа шингэсэн хажууд ирээд зогсохоор угаар үнэртээд хэцүү ш тээ ядаж хотын бүх хүнээ орон сууцжуулж болно доо энэ төр засгийн хүмүүсийн байж байгаа царайг баяжихаас өөрийг мэдэх биш дээ ард түмнээ гэсэн сэтгэл даанч алга бна ш тээ
2012-03-11
unen unen
2012-02-03
tsaash ni taraagaarai:
Алтан тариан гурил, Өгөөжийн боов хужаагаас орж ирж байна гэнэ. Эндээс уншаад цааш тараагаарай хүмүүс ээ. Бид сөнөх нь байна даа Сэрэмжлүүлэг № 4: МОНГОЛ ХҮН МАЛ ШИГ ҮХЭХЭД ОЙРХОН БАЙНА http://golomt.org/2012/01/30/warning4/
2012-02-02
bvgd l iim bgaa shdee:
Хүнд зэргийн үед комын байдалтай хэдэн цагаас хэдэн өдөр үргэлжилнэ, таталт үүсч, саа, саажил үүснэ. Арьс тод улаан өнгөтэй байснаа хугацаа өнгөрөх тусам хөхөрч, үнсэн саарал болно. Цочмог хэлбэрийн хамрын болон төвөнхийн үрэвсэл, гуурс-мөгөөрсөн хоолойн үрэвсэл үүссэнээр амьсгалын хүнд хэлбэрийн дутагдал үүснэ. Зүрхэнд зүүн ховдлын дутагдал үүсч, уушги, тархины хавангаар нас барна.
2012-02-02
nergui:
сайн бна уу.манай хүүхэд 14 настай эрэгтэй ургамлын харшилтай юм.харшлийн эмчилгээг хэдийд хийвэл үр дүнтэй вэ.одоо өвөл хавар царцааны бэлдмэл уулгаж болох уу.дархлааны шинжилгээг хаана авдаг вэ.14 настай хүүхдэд салимон уулгаж болох уу.дархлаа сайжруулах ямар аргууд байж болох вэ.та бүхэнд ажлын амжилт хүсье
2012-02-02
Дорлигжав:
Улаанбаатарт угаартаж, Хонгорт хордож, хорт хавдраар үхсээр монголчууд дуусах юм байна л даа.
2012-02-02
unen unen