Хувьцаа хэтдээ ашгаа өгч эхлэнэ гэв

img

Тавантолгойн ордоос Монгол улсын иргэн бүрт хувьцаа олгоно гэж байгаа. Харин иргэд хувьцаагаа авах уу эсвэл нэг сая төгрөгөө сонгох уу гэж эргэлзэж суугаа юм. Харин бид өнөөдөр хэд хэдэн гишүүдтэй уулзаж ямар сонголт хийх гэж байгаа талаар нь тодрууллаа. Өөрөөр хэлбэл Д.Тэрбишдагва гишүүн хувьцаа ашиггүй гэж үзэж байна. Тиймээс нэг сая төгрөгийн сонголтоо хийнэ гэлээ. Харин Б.Батбаяр болон Д.Одхүү нарын гишүүд хувьцаа ашигтай, хэзээ нэгэн цагт хувьцаа чулуу болж, мөнгөтэй болно гэж тооцоолж суугаа юм байна. Сур: Б.Батбаяр гишүүн та Тавантолгойн хувьцаагаа авах уу эсвэл нэг сая төгрөгөө сонгох  гэж байгаа юу? Б.Б: Би хувьцаагаа авна. Хувьцаа илүү ашигтай гэдэгт итгэж байгаа. Гэхдээ хамгийн гол нь цаг хугацаа л хэрэгтэй байгаа юм. 1990 ээд оны дундуур аж ахуй нэжгүүдийн хувьцаа ямар үнэтэй байлаа даа. Би бол тэр үеийг сайн мэдэх хүний нэг. Өөрөөр хэлбэл одоогоос 10 аад жилийн өмнө 7 мянган төгрөгөнд асар олон хувьцаа эзэмшиж байсан ш дээ. Гэтэл өнөөдөр эргээд нэг ширхэг хувьцаагаа 7 мянгаас дээш төгрөгөөр зарж борлуулж байна. Тиймээс хувьцаа хэтдээ ашигтай байх болно. Сур: Д.Тэрбишдагва гишүүн та бол сайн  бизнесмэн хүн. Тэгэхээр Тавантолгойн ордын хувьцаагаа сонгож байгаа юу эсвэл нэг сая төгрөгөө авах уу? Д.Т:  Тавантолгойн ажил  одоо эхлээгүй байна. Тавантолгойгоос ногдол ашиг хүртэхийн тулд түүнээс өмнө их олон ажил хйигдэх ёстой. Тодруулж хэлбэл  төмөр зам барьж байгуулахаас гадна нүүрс тээвэрлэх засмал замтай болох хэрэгтэй байна. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компани эрчим хүчний асуудлаа ч шийдэх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр энэ бүх ажил хйигдээгүй байна. Хэрвээ хувьцаагаа сонгоод ногдол ашгаа авья гэх юм бол  2016 оноос наашгүй. Гэтэл зарим иргэд 536 ширхэг хувьцаан дээрээ нэмээд дахиад 536 хувьцаатай болчихлоо гээд  баярлаад байх юм. Бараг л саятан болчихсон мэт зүйл яриад явж байна. Тиймээс миний хувьд бэлэн мөнгөө сонгоно гэж бодож байгаа. Харин нэмээд хэлчихэд үндэсний аж ахуй нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь хувьцаа олгох хэрэгтэй гэж үзэж байна. Яагаад гэхээр иргэд “Тавантолгойн” хувьцааны ногдол ашгаа шударгаар хүртэж, хурдхан авья л  гэж бодож байгаа бол “Эрдэнэс тавантолгой” компанийн ажилд хөндлөнгөөс үндэсний компаниуд нь давхар хяналт тавиад явчих боломж бүрдэнэ. Д.Одхүү гишүүн таны хувьд сонголтоо яаж хийх гэж байгаа вэ? Д.О: Жоохон тэвчээртэй цаг хугацааны хувьд хүлээх хэрэгтэй гэж бодож байна.  Хувьцаагаа авч үлдэснээр хувьцааны өртөг чинь хөрөнгийн бирж дээр аяндаа өснө.  Өссөн тохиолдолд тэндээс ногдол ашиг аваад явчихаж болж байгаа юм. Эсвэл хувьцаагаа заавал зарахгүйгээр банк ч юм уу 2 дахь зах зээл дээр барьцаанд тавиад тэр хэмжээгээрээ өөрт хэрэгтэй мөнгөө авчих боломжтой. Хэрвээ одоо хувьцаагаа зараад нэг сая төгрөг болгочихвол тэр мөнгөө идээд л дуусна. Харин хүлээцтэй, тэвчээртэй байж чадвал аяндаа хувьцааны үнэд өөрчлөлт орж, банкинд барьцаанд тавих хэмжээний болж мэдэх юм. Тийм учраас би хүмүүсийг юу юугүй хувьцаагаа нэг сая төгрөгнөөс өг гэж зөвлөхгүй байгаа. Хүлээж л чадвал таван жилийн дараа ч юм уу ашиг хүртэх хэмжээнд очно гэж бодож байна. Би бол тэвчээртэй хүлээнэ ээ. Б.Хулан            

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

aimaar horchinguud yagaad reklamdaad ehelev ee oorsdiigoo.Ichij aimdarmaar yum doo ed nar
2012-09-14
Luivarching uzen yadagch:
Luivarchid shuu dee, luivarchdaas sal'yaa
2012-09-05
Загасаа:
Таван толгойн хувьцааны талаар иргэдэд тодорхой мэдээлэл хэвлэл мэдээллээр дамжуулах өргөн хүрээгээр өгмөөр байна.Засгийн газар эхлээд 536 хувьцаа өгнө гээд байсан одоо болохоор аж ахуйн нэгжид өгөх 536 нэмээд 1072 болж байгаа юм шиг л байх юм. бас өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгөх нэг сая төгрөг яагаад хувьцаа болоод явчихдаг байнаа. энэ чинь сонгуульд амласан амлалт юм биш үү одоо болохоор 536 хуьцаа болоод явчих шиг болох юм. тэгэхлээр өндөр настан, ХБИргэд 536 хувьцааны оронд нэг сая төгрөг авах юмуу тодорхой тайлбар өгөх хэрэгтэй байна
2012-02-02
apu:
bat hvv batbayr 2 ymar munguur huvitsaagaar dutav gej hudlaa shaa
2012-02-02
z:
Машины өвлийн хучлага захиалгаар хийж байна. /Хулгайгаас сэргийлэх хамгаалалт хийнэ. 9517-4824
2012-02-02