300 зорчигч бүхий хөлөг онгоц живжээ

img

Австрали тивийн хойд хэсэгт орших Папуа Шинэ Гвиней улсын эрэг орчимд Кимбе болон Лэйе хотуудын хооронд аялж явсан 300 зорчигчтой хөлөг онгоц живсэн тухай шуурхай мэдээллийг олон улсын хэвлэлийн агентлагууд дамуулж байна. Папуа Шинэ Гвиней болон Австралийн тэнгисийн аврах албаныхан ослын газарт очиж эрэн хайх, аврах ажиллагаа явуулж эхэлсэн гэнэ. Operator Star Shops компанийн зорчигч тээврийн хөлөг онгоц өнөөдөр өглөө ослын дуудлага өгсөн бөгөөд үүнээс хойш хоблоо тасарсан гэнэ. Одоогоор аврагчид живсэн хөлөг онгоцноос 28 зорчигчийг авраад байгаа аж. Одоогоор албаныхан онгоцны ослыг цаг агаарын таагүй байдлаас болсон хэмээн эхний таамаглалаа мэдээлээд байгаа гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ