С.Батболд: “Олигархийн” гэх тодотголтой пүүс компаниудын тогтолцооноос ард түмний засаглалтай компаниудын бүтэц рүү шилжилт хийнэ

img

Монгол ардын намын дарга, Ерөнхий сайд С.Батболдын МАН-ын III хуралдаанд “Монгол ардын намаас дэвшүүлж буй Монгол Улсыг ирэх 20 жилд хөгжүүлэх Ард түмний хөгжлийн хөтөлбөрийн зорилт”-ийн талаар тавьсан илтгэл

Бага хурлын гишүүд ээ,

Эрхэм журмын нөхөд өө,

Хатагтай ноёд оо,

Та бид бага хурлын III хуралдаанаараа XXI зууны Монгол орныхоо ирэх 20 жилийн хөгжлийг тодорхойлох түүхэн шийдвэр гаргахаар хуран цуглаад байна.

Бага хурлаа товлон тогтсон энэ өдөр бол Дамдины Сүхбаатарын мэндэлсэн түүхт өдөр өө. Тэрээр Ардын намыг үндэслэн байгуулагч анхны долоогийн нэг, Ардын хувьсгалыг ялалтад хүргэх тэмцлийг удирдан манлайлж гарамгай гавъяа байгуулсан Mонголын ард түмний сод хөвгүүн, чин зоригт баатар билээ.

Тиймээс их жанжиныхаа мэндэлсний 119 жилийн ойн омогшил баярын мэндийг эрхэм журмын нөхөд Та бүхэндээ, Ардын намын нийт гишүүд, дэмжигчиддээ, Mонголын бүх ард түмэндээ Тусгаар тогтнолын ордныхоо индрээс хүргэж, сайн сайхан бүхний ерөөлийг дэвшүүлье.

 “Бидний улс эв саналаа нэгтгэн нийт нэгэн зүгт хүчийг нийлүүлэн зориглон хөдөлбөөс үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй, чадахгүй гэх явдал огт үгүй болж цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ”  хэмээсэн Их жанжны үг 90 жилийн тэртээх шигээ утга чанартай хэвээр байна. Учир нь өнөөдөр Монгол Улс, Mонголын ард түмэн эрчимтэй хөгжил дэвшлийнхээ нэгэн эгзэгтэй мөчид ирлээ. Чухамдаа монголчууд бид, эв саналаа нэгтгэн нийт нэгэн зүгт хүчийг нийлүүлэн зориглон хөдөлбөөс хөгжлийн манлайд хүрч, монгол хүн болсноороо бахархах  хосгүй боломжийн өмнө байна.

Алдаж боломгүй энэ боломжийг ажил хэрэг болгоход манай намд ч, манай ард түмэнд ч алсыг харсан холын зорилго, зорилтод хөтөлсөн шинжлэх ухааны нарийн үндэслэлтэй, цаг хугацааны хувьд дэс дараалалтай хэрэгжих хөгжлийн хөтөлбөр нэн хэрэгцээтэй нь амьдралаас тодхон харагдаж байна. Ийм хөтөч хөтөлбөр нь  ард олны үзэл бодлыг нэгтгэх, нөөц бололцоог дайчлах, эрч хүчийг зангидах, урам зоригийг нэмэх чухал ач холбогдолтой байх болно. Хамгийн чухал нь ийм хөтөлбөр хөгжил өөд хийх бидний үсрэлтийг нарийвчлалтай, оновчтой, алдаа ташаарал багатай болгоход тустай байх юм.

Манай намын XXVI Их хурлаас ирэх 20 жилийн хөгжлийн бодлогыг боловсруулах чиглэлийг бидэнд өгсөн. Уг чиглэлийг хэрэгжүүлэх үүднээс дээр дурдсан хэрэгцээ, шаардлагад нийцсэн хөгжлийн шинэлэг хөтөлбөрийг цаг алдалгүй боловсруулахад манай намын удирдлагууд онцгой анхааран ажилласан. Монгол ардын намын энэхүү чиглэл, санаачилгыг биелүүлэх үйлст идэвхитэй оролцож хүн амын хүсэл эрмэлзэл, орчин үеийн онолын сэтгэлгээ, нарийн тооцоо судалгаанд тулгуурлан шинжлэх ухааны үндэслэлтэй томоохон бодлогын баримт бичгийн төсөл дээр хамтран ажилласан ажлын хэсгийн гишүүд, нийт хүмүүст талархал илэрхийлье.

Манай нам өөрийн бодлого үйл ажиллагаа, хөтөлбөр зорилгоо ард түмний эрэлт хэрэгцээ, тэднээс гарсан санал санаачилга, оюун бодлын ундрагад тулгуурлан боловсруулдаг түүхэн уламжлалтай. Тэр уламжлалынхаа дагуу “Ард түмнээ сонсъё аян”-ыг өрнүүлж, гарсан санал бодол, хүсэл тэмүүллийг нухацтай судалж, боловсруулж нэгтгэлээ. Түүнийгээ эрдэмтэн мэргэд, улс төрчид, ахмад, дунд үеийнхэн, залуучуудын оюун бодлын шүүлтүүрээр орууллаа. Энэхүү хөтөлбөрийг хийхдээ бид эдийн засгийг бүхэлд нь томъёолсон математик-загварыг монгол мэргэжилтэнүүдийнхээ хүчээр боловсруулж ашигласан нь шинэлэг боллоо. Энэ нь тооцоог нарийвчлалтай болгож өгсөн. Харин уг тооцоо, төслөөлөл нь дэлхийн тэргүүлэх зэрэглэлийн банк санхүүгийн байгууллагуудын тооцоотой дүйцэн мөргөж байгаа нь урамтай. Уг судалгааны үр дүнд “Ард түмний хөгжлийн хөтөлбөр” нэртэй бодлогын баримт бичиг боловсрогдлоо. Энэ баримт бичгийг манай намын  Бага хурал хэлэлцэн баталснаар Монгол ардын намаас Монгол улсаа хөгжүүлэх ойрын болон дунд хугацааны шинжтэй, цэгцтэй хөтөлбөр, төсөөллийн суурь үндэсийг бий болгож байгаа юм.

 Манай нам хөгжлийн үе шат бүрт ийм тодорхой хөтөлбөр зорилттой байж, улс орноо, хүн ардаа хөгжил дэвшилд  хөтөлж ирсэн бахархам түүхтэй, баялаг туршлагатай билээ.

Эрхэм журмын нөхөд өө,

Бид “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулахдаа, дэлхийн болон бүс нутгийн чиг хандлагад шинжилгээ хийж Монгол улсынхаа хөгжлийн өнөөгийн байдалд үнэлгээ дүгнэлт өгсөн юм.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад гарах боломж, сорилт эрсдлийн аль алиныг тооцож хөгжлийн стратеги, үе шат, хэрэгжүүлэх арга замыг харилцан шүтэлцээ бүхий дөрвөн тулгуур хэсэгт хуваан боловсрууллаа. Уг хөтөлбөрийн хүрэх үр дүн, түүнийг хангах арга механизм, шалгуур үзүүлэлтийн талаар бие даасан бүлэг бий. Хөтөлбөрийн гол тулгуур хэсгүүдээр өнөөдөр тусгайлсан илтгэл, танилцуулга хийгдэх болно.

Монгол ардын нам “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулахдаа улс орныхоо хөгжил дэвшлийн түүх, ялангуяа өнгөрсөн 20 жилийн замнал, туршлагыг харгалзаж, сургамжаас нь санаа авлаа. Ийнхүү ирэх 20 жилээр баримжаалж боловсруулсан “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-төө бид улс орноо, хүн ардаа ХХI зууны шаардлагын түвшинд хүртэл хөгжүүлэх, ард түмнийхээ хүсэл мөрөөдөл, тэмүүллийг шингээж оруулсан. Гагцхүү энэ хөтөлбөрт шингэж орсон зорилт бүхэн мөрөөдөл төдий зүйл биш. Харин биелэх бодит бололцоотой, үе шаттайгаар амьдралд хэрэгжих  зорилтууд гэдгийг шууд хэлье.

Монгол хүн бүр ирээдүйгээ гэрэл гэгээтэй, өөдрөг сэтгэлээр төсөөлж хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн ажиллаж амьдрахад уг хөтөлбөр чухал түлхэц өгнө. Манай намынхны эв нэгдэлтэй, идэвх санаачилгатай зүтгэл ч дэмжлэг болно.

Монгол улс өнөөдөр хүний хөгжлийн индекс, амьдралын чанар, орлогын түвшин, өрсөлдөх чадвар зэрэг олон үзүүлэлтээрээ дэлхийн улс орнуудын тэг дунд нь явж байна. Үүнийг бид чамлахгүй ч голж байгаа.

Гарааны ийм цэгээс монгол хүний хөгжил, монгол айл өрхийн сайн сайхан амьдралыг хангах огцом өөрчлөлтийг энэ хөтөлбөр авчрах болно. Энэ утгаараа “Ард түмний хөгжлийн хөтөлбөр” хүнд, өрх бүрт ойрхон байна. Хөтөлбөрийн гол зорилго нь хүн болгонд хөгжин цэцэглэх боломжийг олгосон, нийгмийн дундаж давхарга илэрхий зонхилсон, ядуурал, орлогын тэгш бус байдлаас ангижирсан нийгмийг төлөвшүүлэхэд чиглэгдсэн байгаа.

             “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулахдаа бид хөгжлийн алсын хараа, зорилго, зорилтоо дараахи байдлаар дэвшүүлэн тавьж байна.

Хөгжлийн алсын хараа нь: “Элбэг хангалуун, эрх чөлөөтэй, эрдэм боловсролтой, урам зориг бүхий ард иргэдтэй хөгжингүй орон болно”. Ийм орныг цогцлоон бий болгоход эрүүл чийрэг бие бялдар, мэдлэг мэргэжил, эрхэлсэн ажил, орлоготой, өрсөлдөх чадвар бүхий монгол хүний бүтээлч хөдөлмөр шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэс нь уламжлал, шинэчлэл, судалгаа шинжилгээнд тулгуурласан бүтээлч хандлагатай бодлого, харилцан ойлголцлол, үндэсний зөвшилцөл мөн гэж үзэж  байгаа юм.

Хөгжлийн зорилго нь: “Эдийн засгийн эрчимтэй хөгжилд тулгуурлан нийгмийн дэвшлийг хангаж, хүний хөгжил, гэр бүлийн сайн сайхныг бататган хөгжүүлэхэд оршино”.

Хөгжлийн зорилт нь:  “Эдийн засгийн хөгжлийн зөв бодлогоор удирдан хүний хөгжлийг тэргүүлэх чиглэл болгож, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологид хөрөнгө оруулж, улс орноо тогтвортой өсөлт бүхий мэдлэгт суурилсан олон тулгуурт эдийн засагтай болгох, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн авлига, хүнд суртлаас ангид мэргэшсэн чадварлаг, ил тод, иргэнд ойрхон төрийн тогтолцоог төлөвшүүлэх, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоосон хөгжингүй орон болгоход оршино” хэмээн томъёолж гаргалаа.

“Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-ийн алсын хараа, зорилго, зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгыг хангахад  чиглэгдэж байгаа. Мөн  манай намын баримталж байгаа хүн төвтэй, зүүний төвч социал-демократ үзэл баримтлалд ч нийцэж байгаа юм.

Энэхүү хөтөлбөр нь хөгжлийг дан ганц эдийн засгийн өсөлтөөр хязгаарлахгүй хүний хөгжлийн холбогдолтой ойлголтуудыг бүрэн багтааж байгаа болно. Түүнчлэн хөгжлийн асуудлыг хувь хүн, нийгэм, хүрээлэн буй орчин, засаглалын харилцан шүтэлцээг нь харгалзан цогц, нэгдмэл байдлаар гаргаж ирснээрээ онцлог юм.

Хөгжилд хүн бүрийн оролцоо нэн чухал төдийгүй хүн бүр хувь нэмрээ оруулж, хөгжлөөс хүн бүр үр шимийг нь хүртэх учиртай.

Манай орны хувьд зэс, нүүрс, төмрийн хүдэр болон бусад төрлийн эрдэс баялгийн арвин нөөцтэй. Залуучууд ихтэй. Хүн амын бүтэц, эдийн засгийн өсөлтийн төв бүс болох Зүүн хойд Азид оршиж буй газар зүйн байрлал нь эдийн засгийг өсгөх таатай боломжийг бидэнд бий болгож байна.

Олон улсын байгууллагууд болон үндэстэн дамнасан банк, санхүүгийн групп, нэгтгэлийн судалгаа болон эдийн засгийн урт хугацааны бидний тооцоолсон төсөөллөөс үзэхэд Монгол Улс 2030 он хүртэл дэлхийн хамгийн эрчимтэй хөгжлийн нэг төв байхаар байна. Дэлхийн томоохон банк болох Сити группын судалгаагаар хамгийн эрчимтэй өсөлттэй байх 10 орны тоонд Монгол оржээ. Манай улсын ДНБ-ий бодит өсөлт 2010-2015 онд 14,2 хувь, 2015-2030 онд 9,7 хувьд хүрч эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийг тэргүүлэх магадлал өндөр байгааг дурьджээ.

Гэвч цаасан дээр хийсэн тооцоо, судалгаа цаад амьдрал дээрээ шууд буухгүй алаг цоог байгааг бид мэдэрч байна. Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн Нямаа гэдэг эмэгтэй “Эдийн засаг өслөө, өслөө л гэх. Миний амьдралд наалдаж орлого нэмэгдэж байгаа юм огт алга” гээд гоморхож байсан нь үүний нэгэн нотолгоо. Шуудхан хэлэхэд, баялгийн хуваарилалт олон түмэнд жигд хүртээмжтэй байдлаар очиж чадахгүй цөөн хэсэгт төвлөрөөд байгааг л харуулж буй хэрэг. Үүнийг зах зээлийн зохицуулалт түүний дотор хуваарилалтын шударга тогтолцоог бүрдүүлэх хүрээнд онцгойлон анхаарах хэрэгтэйг сануулж байна.

Түүнчлэн эдийн засгийн өсөлт ч аяндаа гарахгүй ээ. Түүнд хүрэхийн тулд бид бодлого, үйл ажиллагааны эрс шинэтгэл хийх болно. Үүний тулд баялгийн хуваарилалтыг оновчтой болгон, тэгш боломжийг хангана. Ингэснээр иргэдийнхээ амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэн эдийн засгийн хөгжлийн үр шимийг Монгол хүн бүр, Монгол айл бүрт хүртээнэ. Эдийн засгийн хөгжлийн үр шим цөөнхийг цэнгүүлж буй бол Монгол улсыг хөгжөөгүй байна гэж үзэх хэрэгтэй. Хөгжил өрх бүрт хүрэхээс нааш Монгол ардын нам Монгол орныг хөгжсөнд тооцохгүй, сэтгэл амрахгүй.

Түүхий эдэд түшиглэсэн, цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнээс хэт хамаарсан нэг тулгуурт, савлагаат эдийн засгаас өндөр бүтээмжтэй, өгөөж орлоготой, өрсөлдөх чадвар бүхий инноваци, дэвшилтэт технологи, мэдлэгт суурилсан олон тулгуурт, тогтвортой эдийн засгийн бүтцийг Монголдоо бий болгоно. Эд баялаг, эрдэс түүхий эд хорогдоно, шавхагдана. Харин эрдэм мэдлэг, боловсрол ямагт баяжиж зузаарч байх учиртай. Мэдлэг бол хүч гэдгийг санаж, элэгдэл, хорогдол гардаггүй энэ шидэт зүйлийг эдийн засгийн эргэлт хөдөлгөөнд байнга оруулж байхад анхаарцгаая. Ингэснээр аж үйлдвэр, хөдөө аж ахуй, дэд бүтэц, эдгээрийг дагасан үр өгөөжтэй жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг хөгжүүлж, бага дунд орлоготой орноос хөгжингүй өрсөлдөх чадвар өндөртэй эдийн засаг бүхий орны тоонд бид шилжиж чадна.

Ингэхдээ уламжлалт мал аж ахуйгаа орчин үеийн амьдралын дүр төрхөд ойртуулах, малчдын залуу халааг бодлоготойгоор бэлтгэх асуудлыг ч орхигдуулж үл болно.

Энэхүү хөтөлбөрт дэд бүтэц, хот байгуулалт, аж үйлдвэржилт, уул уурхайн бодлого, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын 82 стратегийн зорилт, 560 гаруй хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг онцгойлон тусгасан тул бүгдийг нурших нь илүүц юм. Иймд дараах цөөн хэдэн асуудалд анхаарлаа хандуулахыг хүсье.

Монгол Ардын Нам зүүн төвийн бодлогынхоо цөм болох нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэхийг онцгойлон анхаарна. Үүний тулд хувь хүнд хандсан нийгмийн халамж, үйлчилгээ, тэтгэвэр тэтгэмж, даатгалын цогц бодлогоос гадна өрхийн амьжиргааг дэмжих эх үүсвэр болсон жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн бичил бизнесийг дэмжих талаар дорвитой алхам хийнэ. Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг татвараас тодорхой хугацаанд чөлөөлнө. Үүнийг бид сонгууль хүлээлгүй хэрэгжүүлнэ. Орлого ихтэй нь өндөр татвар төлдөг, бага дунд орлоготой нь бага татвар төлдөг тогтолцоог бүрдүүлнэ. Татварын ийм тогтолцоо улс орны хөгжилд, нийгмийн шударга ёсны хүсэмжлэл, ард иргэдийн санаа бодолд нийцнэ гэж бодож байна. Энэ бол Хэнтийн Нямаа гуайд миний барих сэтгэлийн, бодлогын хариу юм.  Монгол ардын нам өөрийн үзэл баримтлалдаа үнэнч байж хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж ард түмний өмчлөл бүхий компани, аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ. Ингэснээр “олигархийн” гэх тодотголтой пүүс компаниудын тогтолцооноос ард түмний буюу олон нийтийн өмчлөлт, засаглалтай компаниудын бүтэц рүү шилжилт хийнэ.

Нүүрс шингэрүүлэх үйлдвэрийг бид байгуулан хөгжүүлнэ. Ингэснээр газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдлыг халж, шингэн түлш, нефтийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангана. Мөн эрчим хүчний бусад эх үүсвэр гаргах үйлдвэрлэлийг дэмжиж, эрчимтэй хөгжүүлнэ. Дунд хугацаандаа манай нам Авто зам, Төмөр замын нэгдсэн сүлжээг барьж дуусгана. Түүнчлэн дотоодын эрчим хүчний найдвартай байдлыг хангахын зэрэгцээ бүс нутагтаа эрчим хүч экспортлогч  орон болно. Олон улсын тавцанд уламжлалт болон сэргээгдэх эрчим хүчний ч зонхилох тоглогч орон байхыг зорино. Эдийн засгийн бүтцэд зарчмын ийм өөрчлөлт орж өсөлт нь хурдацтай дээшилсэн үзүүлэлтээрээ ойрын 20 жилд дэлхийд тэргүүлэх сайхан дүр төрх судалгаа, шинжилгээ харагдаж байна. Гэвч эдийн засгийн өсөлтийн энэ сайхан үр дүнг хүн ардынхаа амьдралын сайн сайхны төлөөх үйлст зориулж хүний хөгжлийн үзүүлэлтүүдийг бодитоор дээшлүүлэх ёстой гэдэг онцгой чухал асуудал дараагийн ээлжинд гарч ирж байгаа юм. Цаашид манай улсын эдийн засгийн өсөлт нь хүний хөгжлөө нөхцөлдүүлж, хөгжсөн хүн нь эргээд эдийн засгийн өндөр өсөлтөө хангаж харилцан шүтэлцээтэй байж ололт амжилт тогтвортой хадгалагдана. Судалгааны дүнгээс харвал Монгол улсын нэг хүнд ногдох ДНБ 2013 онд 12.491 ам.доллар, 2031 онд 60.000 ам.доллар болж дундаас дээш орлоготой хөгжингүй орон болсон байх тооцоо гарч байна. Үүнд олон хүн өнөөдөр итгэхгүй байгаа. Арга ч үгүй. Хоол хүнс, ажил амьдралаа яаж залгуулах вэ гэж сэтгэл зовниж буй олон хүмүүс үлгэрийн мэт эдгээр тоонд итгэхэд хэцүү нь ойлгомжтой. Гэхдээ гаминг хөөн гаргаж 1921 онд тусгаар тогтнолоо сэргээнэ гэж 1919 онд хэн нэгэн хэлсэн бол хэн итгэх байсан бэ? 1980-аад онд ЗХУ задарч, Монгол Улс ардчилсан улс болж, дэлхийн бүх улстай чөлөөтэй харилцах цаг ирнэ гэсэн бол хэн итгэх байсан юм бэ? 1993 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2011 онд 20 хувьд хүрч, гадаадын хөрөнгө оруулагчид манай Монголын өмнө дугаарлан зогсох болно гэсэн бол хэн үнэмших байсан юм бэ? Хэн ч үнэмшихгүй. Гэвч тухайн үедээ итгэмгүй байсан эдгээр зүйлс эргээд харахад бүгд хэрэгжсэн байна. Тэгэхээр Ардын нам санамгүйг санан сэдэж, хэрэгжимгүйг хэрэгжүүлж чаддагаа ард түмэндээ нотлон харуулсан ажил хэрэгч, хариуцлагатай нам юм. Бид хөгжлийг хурдасган баталгаажуулснаар хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлж, Төрийн албан хаагчийн сарын дундаж цалинг 2012-2016 онд 1,3 сая 2016-2021 онд 2,5 сая төгрөгт хүргэх болно. Ийм нөхцөлд хүний хөгжлийн бусад гол үзүүлэлтүүд болох боловсрол, дундаж наслалтын индексүүд бодитой өсөх орчин нөхцөл бүрдэнэ. Тухайлбал, гэр бүл, хүн ам зүйн бодлогын хүрээнд гэр бүлийн хөгжлийг дэмжих замаар нийгмийн сайн сайхныг дэлгэрүүлэн, хүн амын өсөлт, аж төрөх таатай орчин, үндэстний чадавхийг сэргээх болно. Гэр бүлийн үнэт зүйлсийг төрөөс дэмжин бэхжүүлж, гэр бүлийн гишүүдийн онцлогт таарсан нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх учиртай. Их бүтээн байгуулалтын хүрээнд иргэдийн орон сууцны хангамж, нөхцөлийг сайжруулж, эрүүл тайван орчинд амьдрах боломжийг бүрдүүлэн “100 мянган айл” орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд залуу гэр бүлд зориулсан “Залуучуудын түр орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Уламжлалт заншил, соёлын өвийг дээдлэн, зөв боловсрол хүмүүжилтэй, эх оронч, ирээдүйдээ итгэл төгс иргэнийг төлөвшүүлэх бодлого хэрэгжүүлж, 2016-2021 онд 4-өөс дээш хүүхэдтэй гэр бүлийг төрөөс нэг удаа үнэ төлбөргүй орон сууцаар урамшуулдаг болно. 10,000-аас дээш хүн амтай хот суурингийн цэцэрлэгийн насны хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтыг 2016 он гэхэд 80 хувьд хүргэж, ЕБС-ийг өргөтгөн шинээр баригдах бүх сургуулийг нэг ээлжээр хичээллэх боломжтой болгож, нэг ангид суралцах хүүхдийн тоог 30-аас хэтрүүлэхгүй болгоно. Энэ мэтчилэн олон тодорхой зүйлсийг “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-т тусгасан нь манай иргэдийн бодит эрэлт хэрэгцээнд нийцнэ гэж бодож байна. Хамгийн гол нь төрөөс иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийтийн биеийн тамирыг хөгжүүлж иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах бүх талын нөхцөлийг бүрдүүлснээр дундаж наслалтыг уртасгах болно. Хөтөлбөрт тусгаж байгаачлан монгол хүний дундаж наслалт 2016 онд 72, 2021 онд 75, 2031 онд 80-д хүрэх болно. Товчоор хэлэхэд тун удахгүй монгол хүн оношилгоо эмчилгээ хийлгэх гэж гадны визийг царайчлах шаардлагагүй болно гэж итгэж байна. Монгол ардын нам ард түмнийхээ итгэлийг хүлээж Засгийн газраа байгуулж, улс төрийн тогтвортой орчинд дэвшүүлж байгаа хөгжлийн хөтөлбөрөө хугацаанд нь бүрэн хэрэгжүүлэхийн төлөө чармайна. Ингэснээр хөтөлбөрийн эцсийн үр дүнг жирийн монгол, дундаж нэг иргэнд хамаатуулан тоймлож хэлбэл, эхээс төрөх үеээс тооцсон дундаж нас нь өнөөгийн түвшингээс 10 гаруй жилээр уртасч, жилд ногдох ДНБ-ний хэмжээ, бие бялдар, эрүүл мэндээрээ дэлхийн ямар ч орны дундаж иргэнтэй харьцуулахад нүүр улайхааргүй болж, эрхэлж байгаа ажил, мэргэжлээрээ хаана ч ажиллах, хангалттай өндөр боловсролтой үндэсний түүх соёлоо хүндэтгэн үздэг, монгол зан заншил, ёс суртахуунаа дээдлэн сахидаг нэгэн байхаар төсөөлөгдөж байна. Монгол хүн бүрийн амьдралын чанарт ийнхүү үсрэлт гарч улсын хэмжээнд хүний хөгжлийн индекс нь өнөөгийн үзүүлэлт болох 0,62-оос 0,88 болтлоо өснө. Улс орны ядуурлын түвшин өнөөгийн 39,2 гэсэн үзүүлэлтээс 2,0 хүртлээ буурч орлогын тэгш бус хуваарилалтыг харуулдаг Женийн коэфицент 0,36-аас 0,21 болон багасах юм. Ингэснээр манай хүн амын зонхилох хэсэг нийгмийн тогтвортой байдлыг найдвартай хангагч  чинээлэг амьдралтай дундаж давхаргад хамрагдах болно. Үүний тулд баялгийн шударга хуваарилалтыг бий болгох, тэгш боломжийг иргэн бүрт нээж өгөх замаар ард  иргэдийнхээ амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэх ёстой. Энэ зорилгоор улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, ард иргэдэд хандан байгалийн баялгийн ашиглалт, хуваарилалт, нөөцийн менежментийн талаар үндэсний зөвшилцлийг эхлүүлэх “бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” байх арга шийдлийг олох ёстой. Учир нь байгалийн хишиг өгөөж буяныг хэрхэн ашиглахаас баялгийн үр шимийг хүртэж хөгжсөн орон болох уу,  баялгийн хараалыг тусч уруудаж доройтсон улс болох уу гэдэг уулзвар дээр бид зогсож байна. Мөн нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялгийг хүртэж буй хүмүүст урт хугацаанд үр ашгаа өгөх нийгмийн баялгийг бүтээхийг шахаж шаардах болно. Тиймээс манай нам “Хөгжлийн хөтөлбөр”-төө “Үндэсний баялгийн хуримтлалын сан” бий болгож оновчтой менежмент хийх, Монгол улсын зээлжих зэрэглэлийн хөрөнгийн зах зээлийг нэмэгдүүлэх асуудлыг тусган нийтээрээ үнэт цаас эзэмшигч үндэстэн болох зорилтыг дэвшүүлсэн. Монгол ардын намаас боловсруулан гаргаж буй энэ хөтөлбөрийн агуулгыг бүрэн хэрэгжүүлж эдийн засгийн өсөлтийг хүний хөгжилд чиглүүлэн шингээх нь улс орон даяар сайн засаглалыг төлөвшүүлэх төрийн захиргааны шинэтгэлийн үйл явцаас ангид байх үндэсгүй. Төрдөө хоноцын сэтгэлээр хандаж, түмэндээ хаврын тэнгэр шиг ааш аяг гаргадаг хүн Монгол төрд ажиллах боломж байхгүй гэдгийг хатуу хэлье. Тийм хүн төрд шургалах бул чулуу болон шигдэх боломж бололцоог олгохгүй байх бүхий л эрх зүйн хийгээд бүтэц зохион байгуулалтын зохицуулалтыг хийх нь шинэчлэлийн бодлогын үндэс байх болно. Ард иргэддээ ойрхон, ил тод, хүндрэл чирэгдэлгүй, давхардал хийдэлгүй цэвэр тунгалаг төрийн албыг төлөвшүүлэхийн тулд бид Төрийн албаны цогц шинэтгэлийг хийж,  төрийн байгууллагуудын чиг үүрэг, хариуцлагын тогтолцоог тодорхой болгон гүйцэтгэл, үр дүнг чухалчилна. Монгол төрийн ажил хэрэг, авлигал, хээл хахууль гэдэг ад зэтгэрийн хорлолоос ангид байх учиртай. Авлигал, хээл хахуулийн үүрлэн бугшдаг үүр нь хүнд суртал, дураараа авирлагч дарга, түшмэдийн бурангуйлалаас улбаатай байдаг. Иймд төрийн албаны эрх үүргийн зохистой түвшин, стандартыг тогтоож, шат дамжлага түүнд зарцуулах хугацаа, өртөгийг эрс багасган, бүртгэл, зөвшөөрөл, лицензийн тогтолцоог боловсронгуй болгох, орчин үеийн цахим мэдээлийн технологийг нэвтрүүлэн нээлттэй, ил тод үйл ажиллагааг бий болгоно. Ингэснээр иргэнд таатай орчинг бүрдүүлж төрийн албанд зөвшөөрлийн тогтолцооноос бүртгэлийн тогтолцоо руу, эрх мэдэлт бүтцээс үүрэгжсэн нийтийн үйлчилгээ рүү гэсэн зарчмын томоохон шинэтгэлийг эхлүүлэх хэрэгтэй болж байна. Ингэхдээ засаг захиргааны шинэтгэл, удирдлагын шатлал, эрх мэдэл, чиг үүрэг хариуцлагын тогтолцоог иж бүрэн хамарсан цогц шийдлийг олох нь чухал аа. Эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэн, хүний эрх, эрх чөлөө, ардчилал, тэгш боломжийг хангаж ажиллана. Парламентын цогц шинэчлэлийг гүнзгийрүүлэн шийдвэр гаргах үйл явцад иргэдийн дуу хоолой идэвх оролцоо, бодит тусгалаа олдог механизмыг бүрдүүлэх, нутгийн өөрөө удирдах ёс, орон нутгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэтгэлийг хийж төвлөрлийг сааруулан, орон нутагт эрх мэдэл, шилжүүлэх үйл явцыг зохистой түвшинд хүртэл хийх хэрэгцээ тулгарч байна. Манай нийт нийгмийн хэмжээнд болон тодорхой орон нутаг, байгууллага, өрх гэр, хувь хүний өмнө өдөр тутам тулгарч байдаг бүхий л асуудлыг дан ганц төр, засгийн газар, нутгийн удирдлагын байгууллагуудаар дамжуулан шийдвэрлэнэ гэж байхгүй. Тэгэх ч учиргүй. Энд би иргэдийн өдий төдий үүсгэл санаачилгын бүтэц, сан, төрийн бус байгууллагуудыг багтаасан иргэний нийгмийн ажил, үйлчилгээ явуулах боломж, ач холбогдлыг цохон дурьдах гэсэн юм. Энд манай нийгмийн томоохон нөөц, хүчин чадал агуулагдаж байгаа. Нийгмийн сайн сайхны төлөөх үйлст түүнийг оновчтой ашиглах, цаашид улам төлөвшүүлж төгөлдөржүүлэх талаар хаана, хаанаасаа чармайлт тавин ажиллах учиртай. Улс орондоо иргэний нийгмийг цогцлоон хөгжүүлэх нь Үндсэн хуулинд тусгалаа олсон том зорилт гэдгийг санацгаая. Хөтөлбөр боловсруулах явцад хийгдсэн судалгаанаас харахад хөгжлийн асуудлыг шинээр томъёолж хүн, байгаль, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлсийг хооронд нь нягт уялдаатай авч үзэх шаардлага гарч байгаа нь тод харагдлаа. Байгаль орчны асуудлыг хүний хөгжлийг хангах төрийн бодлогын төвд байлгаж, газар, түүний баялгийг эзэмшиж зохистой ашиглах, нөхөн сэргээх, хүрээлэн буй орчныг хамгаалах экологийн тогтвортой, аюулгүй байдлыг хангах, байгалийн нөөцийн зохистой менежментийг бий болгоно. Байгаль орчноо хамгаалах менежментэд үндэсний урамшууллын тогтолцоог бий болгохыг санал болгож байна. Энэ нь усаа хэн хэмнэж байна түүнийг урамшуулъя, утааг хэн багасгаж байна түүнийг урамшуулъя, байгаль дэлхийг хэн нөхөн сэргээж байна түүнийг урамшуулъя, ан амьтныг хэн өсгөн үржүүлж байна түүнийг урамшуулъя, хэн мод тарьж байна түүнийг урамшуулъя, хэн байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж байна, түүнийг урамшуулдаг болцгооё гэсэн үг. Хүрээлэн буй байгаль орчны талаар энэ мэтчилэн хөтөлбөрт тодорхой зорилтууд тусгагдсан байгаа.   Эрхэм нөхөд өө, Өнөөдөр манай нам Монгол ардын нам гэдэг уугуул нэрээ сэргээн хэрэглэснээс хойш дангаараа Ардын засгаа байгуулж бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхлээд байгаа үед, бас Улсын их хурлын болон орон нутгийн сонгуульд оролцох талаар намын дотоод бэлтгэлээ базааж байгаа үед Бага хурлын III хуралдаанаа хийж байна. Хөгжлийн хөтөлбөрөө ийнхүү шүүн хэлэлцэж байгаа нь ч зарим талаараа сонгуульд оролцох дотоод бэлтгэлээ базааж буй хэрэг юм. Сонгуульд оролцох улс төрийн бодлого, үйл ажиллагаагаа цаашид нарийн дэс дараалалтай нягт нямбай өрнүүлэх болно. 2008 оны УИХ-ын сонгуульд манай нам олонхи болсон хэдий ч ялсан намын бардам занг хойш нь тавьж  өөрсдийн биш улс орны эрх ашгийг бодож асуудалд холч, уужим ухаанаар хандсан. Улс орон, ард түмнийхээ нийтлэг эрх ашгийн төлөө Ардчилсан намтай хамтарч ажиллах улс төрийн шийдвэрийг манай намын бага хурлын гишүүд Та бид гаргаж хамтарсан Засгийн газар байгуулан гурван жил гаран ажиллалаа. Бидний шийдвэрийн үр дүнд Хамтарсан Засгийн газар олон ажлыг амжуулсан. Бас хийж хэрэгжүүлэх зорилго, хөтөлбөр хүлээгдэж буй ажлууд ч их байлаа. Гэвч гурван жил гаруйн өмнө бидний хамтаръя гэсэн санал, санаачилгыг талархан хүлээж авсан Ардчилсан нам замын төгсгөлөөсөө буцаж, гэрээнээсээ дангаараа татгалзаж Засгийн газраас гарсан. Ингэснээрээ Монгол ардын нам туулах бэрхшээл, тулгарах сорилтын өмнө ард түмэнтэйгээ хамт үлдлээ. Биднийг олон сорилт бэрхшээл угтан тосч байгаа. Эдгээр сорилт бэрхшээлийг ард түмний дэмжлэг, итгэл, эв нэгдэл, туршлага сургамж, алсын хараа, бодлого, хөтөлбөрөөрөө даван туулах болно. Ардын нам Ардчилсан намтай хамтарч ажилласан нь үнэн хэрэгтээ  түүнийг дэмжиж саналаа өгсөн ард түмэнтэйгээ хамтарч ажилласан хэрэг байв. Ардчилсан нам засгаас гарсан ч ард түмэнтэйгээ хамтрах ардын нам, ардын засгийн бодлого, үйл ажиллагаа хувирахгүй ээ. Өнгөрсөн долоо хоногт Монгол ардын нам Засгийн газраа дангаараа бүрдүүллээ. Ингэснээр бид хариуцлагаа дангаараа хүлээж, ард түмнийхээ өмнө амласнаа биелүүлэхийн төлөө хичээн ажиллах цаг дахиад ирлээ. 90 жилийн түүхтэй, хамгийн туршлагатай, тулхтай улс төрийн хүчний хувьд Ардын нам мөн л ард түмэн, үндэснийхээ эрх ашгийг урьтал болгож харилцан буулт хийж Засгийн газраа шуурхай бүрэн болгож чадлаа. Одоо манай нам ачааны хүндийг үүрч урагшлах боллоо. Бид ачаандаа түүртэхгүй ээ, бас эрдэж бардахгүй ээ. ХХ дугаар зуунд ч, Ардчилсан хөгжлийн 20 жил гаруйн хугацаанд ч Монгол Ардын Нам туурга тусгаар улс орон, хүн ардаа хөгжүүлэх бодлого, үйл ажиллагаагаа илүүд үзэж, тулгарсан сорилт болгоныг туулан гэтэлж, зорилтуудоо хэрэгжүүлж ирсэн. Энэ бол манай намын бахархал юм. Өнгөрсөн хугацаанд бид улс орныхоо өмнө хамгийн том үүрэг гүйцэтгэж, хамгийн их хариуцлага хүлээж, түүхийг бүтээж ирсэн. Харин одоо бүтээснээсээ илүү том ирээдүйг цогцлоон бүтээх түүхэн хариуцлагаа ухамсарлаж байна. Энэ зорилгоор улс орныхоо ирэх 20 жилийн хөгжлийн хөтөлбөрийг санаачлан боловсруулж, хэлэлцэн батлуулах гэж байна. Энэ бол өөр ямар ч улс төрийн хүчнээс гарахгүй, туршлага сургамждаа тулгуурласан бидний алсын хараатай бодлого юм. Бага хурлын эрхэм гишүүд Та бүхэн III хуралдаанаараа “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-ийг шүүн хэлэлцэж, засч сайжруулж, санал бодлоо илэрхийлэн батална гэдэгт итгэж байна. Монгол түмний буян заяаг Ардын нам, Ардын засаг сахин дэлгэрүүлнэ! Монгол түмний үйлс өөдөө бадамлан бадартугай! Анхаарлаа хандуулсанд баярлалаа.

2012 оны 02 дугаар сарын 02-ны өдөр

Тусгаар тогтнолын ордон, Улаанбаатар хот

   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mgl:
UNSHAAD UZLEE SH DEE, NUGUU L HUUHED HUURDAG CHIHRIIN ARGA L BNA SH DEE, URI DNI CH GESEN INGEJ L YARIJ BSAN SH DEE, YAHAV JAAHAN ZAG HUGAZAANII UURCHLULTUUD L BH SHIG BNA TERNEES BISH ARD TUMNIIG YAG YAMAR ARGAAR AJILTAI BOLGOH VE ULS ORNIIG YAVAL UR DUNTEI HUGJUULEH VE GESEN ZUILUUD ALGA BNA SH DEE, HEN CH INGEJ SAIHAN YARIJ CHADNA SH DEE, TEGEED CH SUULIIN 20 JIL MAN BARAG DANGAARAA ZASGIIN ERKH BARIJ BSNA BIZDEE HIIY EGEVEL ZUNDUU L BOLOMJ BSNA DAANCH SETGEL DUTSAN SH DEE, TEDEND ZUVHUN UURDUU BAYJIH NI L SONIN, ULS EH ORON BOL 2-RT, GEHDEE EH ORONGUI BOL CHI HEN CH BISH GEGDIIG TED UHAARAH DURGUI L BGA L DAA
2012-02-20
ug ni bol bolomjgui zuil bish. gehdee hiihgui gedeg ni todorhoi zuiluud bna.
2012-02-03
saitandaa ene luivarchnii talaar:
Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраагийн хууль бус үйлдэл хэрээс хэтэрсэн,  намын харьяаллаас болж ард иргэд хохирох ёсгүй гэдгийг Өмнөговийнхон дамжуулж байна. Засаг дарга Б.Бадраа нь Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай болон   Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг удаа дараа ноцтой зөрчжээ. Энэ талаар нутгийн иргэд баримттай өгүүлсэн юм. Тухайлбал, 2009-2010 онд нийт арван захирамж гаргаж орон нутгийн төсвийн хөрөнгөөс 500 сая 415 мянган төгрөг гаргажээ. Гэхдээ зөвхөн автомашин авахад энэ их мөнгийг зарцуулсан гэж бодохоор үнэндээ харамсмаар. Хамгийн ноцтой нь энэ машинуудыг тендер зарлалгүй худалдаж авсан байгаа юм. Мөн тус аймгийн Хүрмэн сумын сургуулийн дээврийг засварлах ажлыг “Сэврэй хайрхан” групптэй шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлжээ. Энэ компанийг Б.Бадраагийнх гэдгийг хүмүүс нотолж байгаа юм. Тэрбээр энэ ажилд 120 сая төгрөгийн санхүүжилт хийхийг үүрэгдсэн байна. Ингэснээр мань хүн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан “Засаг дарга нь тухайн ажлыг хийх сонирхолтой этгээдүүдээс үнийн дүнгийн талаар санал авахаас гадна тэдгээрийн санхүүгийн чадавхи, техникийн туршлагыг зохих үзүүлэлтээр зайлшгүй үнэлж байж сонгон шалгаруулах ёстой” гэсэн заалтыг шууд зөрчжээ. Иргэдийн хэлж буйгаар эрхэм Засаг дарга улсын ажлыг хувийн юм шиг хийдэг гэнэ. Хамгийн гол нь цөөхөн хүн амтай газарт намаар ялгаварлаж зөвхөн түүний намын хүмүүс л ажилд орох боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл, МАН-ын гэх тодотголтой хүн байвал мянган зовлон тоочоод ч авч хэлэлцдэггүй, ажил олгодоггүй байна. Түүнчлэн жирийн иргэд Засаг даргадаа санал, бодлоо хэлэх шиг хэцүү зүйл үгүй, зөвхөн “дээгүүр” зиндааныхантай харьцдаг та­лаар Өмнөговийнхон ярьж байв. Иргэдийн ярьсан зүйл бүгд баримттай юм. Бас нэг баримт дурдахад, Засаг дарга Б.Бадраа 2009 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 750 тоот захирамжаар аймгийн ИТХ-ын 2006 оны 15 дугаар тогтоолоор баталсан “Орон сууц хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, тайлагнах журмын 4.10-д заасны дагуу төрийн албан хаагчдад 350 сая төгрөгийн зээл олгосон гэдэг. Гэтэл тухайн журмын 11-д заасан “Сан нь зохих шалгуурыг хангасан арилжааны банкаар дамжуулан зээл олгоно” гэсэн журмыг зөрчиж, Орон сууцны сангийн хөрөнгөнөөс шууд гаргасан байна. Түүнчлэн зээл авсан гэх төрийн албан хаагчидтай зээлийн гэрээ байгуулаагүй аж. Бас орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх нэрээр зарим хүмүүст онцгой эрх эдлүүлж, аймгийн Орон сууцны сангаас хэд хэдэн удаа буцалтгүй дэмжлэг, тусламж өгсөн байна. Тусламж дэмжлэг авсан гэх эдгээр хүн тусламж олгох шаардлагагүй бэл бэнчинтэй гэдгийг иргэд гэрчлэх юм билээ. Тухайлбал, 2009 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн 763 тоот захирамжаар аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн хэлтсийн  дарга Н.Жамьянхоролд орон сууц худалдан авахад нь зориулж есөн сая төгрөгийн дэмжлэг нэрээр өгчээ. Гэтэл тун удалгүй нөгөө  Н.Жамьянхорол нь  Засаг даргын 160 тоотыг  барьчихсан ирж  сангаас 15 сая төгрөг дахин авчээ. Энэ бүхнээс Б.Бадраагийн ивээлд багтсан хүмүүс юу дуртайгаа хийж болно гэсэн “хууль” Өмнөговьд  үйлчлээд дөрвөн жил болж байна. Өмнөговь аймагт үйлдвэр­лэл хөгжөөгүй. Манай сонинд хандсан иргэд “Зөвхөн уул уурхайгаа түшиглэж амьдрах хэцүү. Зарим нэг нь жижиг дунд үйлдвэрлэлийн бизнес эрхлэх гэхээр биднийг сонсдоггүй. Ер нь Өмнөговь аймаг нэг хүний монопольд бүрэн орсон гэхэд хилсдэхгүй” гэв. Түүнчлэн  аймгийн МАН-ын дарга С.Бөхзориг “ .Бадраа газрын  наймааг гаргуун  хийж байгаа хүн. Өнөөдөр манай аймагт газар авсан жирийн иргэн тун цөөхөн. Түүнийг нь эрх мэдэлтэй мөнгөтэй хүмүүс л авдаг. Баримтаар ярихад, Газрын тухай хууль, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийг ноцтой зөрчиж, улсын тусгай хэрэгцээний газар болох дархан цаазтай газарт дур мэдэн аж ахуйн нэгж байгууллагад газар    эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгосон. Үүнтэй ижил  захирамжуудыг удаа дараа гаргаж байна. Тухайлбал, 2009 оны аравдугаар сарын 23-ны 606 тоот захирамжаар “Тавантолгой транс” ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуун сухайтад байрлах 180 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх 150506036 тоот дугаартай шийдвэр гаргасан. Ханбогд сумын дээрх газрыг УИХ-ын 1996 оны 43 тоот тогтоолоор Говийн бага дархан цаазат газар болгож, улсын тусгай хамгаалтад орсон юм. Хуулиараа бол Засаг даргад газрыг бусдад эзэмшүүлэх, ашиглуулах, эрх олгохыг зөвшөөрсөн нэг ч үг, өгүүлбэр байхгүй атал ингэж өөрт байхгүй эрх мэдлийг хэрэгжүүлж, хууль бус захирамжууд гаргаж байна. Засаг дарга Б.Бадраагийн тухай олон баримт бий. Эхнээсээ цагдаагийн байгууллагад шалгагдсан боловч Өршөөлийн тухай хуульд хамруулж хэргийг нь хүчингүй болгосон. Энэ нь хүчний байгууллагыг АН гартаа авсан болохоор энэ хүний хууль бус үйлдлүүдийг удаа дараа нууж  байгаа юм. Өршөөлийн хуульд орсон гэх хэргийг нь сөхвөл  “Тавантолгой транс” ХХК-д  гурван жил дэд захирлаар ажилласан одоо, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун 2008 оны гуравдугаар сараас нүүрс тээвэрлэх хүнд даацын  ӨМА 44-03 улсын дугаартай автомашин түрээслэж, олсон орлогоо бэлнээр болон  банкин дахь хувийн карт, дансаар хүлээн авсныг илрүүлж албан татвар төлсөн эсэхийг шалгахад 54.1 сая төгрөг нуусан зөрчил илэрч цагдаагийн байгуулагад шалгагдсан байдаг. Мөн орон нутгийн өмчит “Тавантолгой” компани уурхайн чанартай нүүрсийг Хятад руу зөөж, хамгийн чанаргүй нь орон нутгийн иргэдийн түлшний хэрэгцээнд нийлүүлдэг. 51 хувь нь орон нутгийн өмч болсон  тус уурхайн ТУЗ есөн гишүүнтэй, үүний тав нь аймгийн төрийн төлөөллийн хүмүүс байдаг. Эдгээр есөн хүн жилд ердөө 1-3 удаа л  хуралдаж, хэнд нүүрс экспортлох зөвшөөрөл өгөх, ямар үнээр худалдах зэрэг асуудлыг шийдэг  . Ингэж манай аймаг мөнгөтэй хүмүүсийн гарт  нухлагдаж иргэд нь  өдөр ирэх тусам ядууралд орж байна” гэлээ. 2008 оны орон нутгийн  сонгуулиар АН-аас амласан “нутгийн хишиг” хэмээх 500 мянган төгрөгийг өгнө гэж  жил бүр аймгийн төсөвт тусган баталдаг боловч эхний жилд 100 мянган төгрөг өгөөд үлдсэнийг нь одоо хүртэл хялайлгаагүй аж. Мөн 2011 оны эхэнд 2.5 тэрбум төгрөгийг нутгийн хишигт өгнө гэж төсвийн тодотголоор 10 тэрбум болгон өсгөсөн ч бас л өгөөгүй байна. Хамгийн гол нь энэ их мөнгийг юунд ашигласан, хаашаа алга болсон нь тодорхойгүй. Эсвэл аль нэг банкинд хувийн эрх ашгийн үүднээс мөнгө угааж, улсын хөрөнгийг дур мэдэн ашиглаж байна уу гэсэн хардалт  нутгийн иргэдэд төрөөд байгааг тэд хэлсэн. Энэ их эрх мэдлийг өгч байгаа нь түүний тойрон хүрээлэгчид, намынх нь лидерүүд юм. Улсад ажиллаж байгаагүй хүнийг Даланзадгадын Засаг даргаар томилжээ. Гэтэл өнөөдөр Даланзадгад гэрэл цахилгаангүй удаж байгаа гэнэ. Иймээс АН-ын лидерүүд болон, хуулийнхан Өмнөговь аймгийн  нөхцөл байдалтай танилцаж санхүүгийн шалгалт хийх хэрэгтэйг ч С.Бөхзориг дарга өгүүлж байлаа. Сонины редакцид хандсан иргэд багагүй бухимдалтай байсан юм. Тус аймгийн Төрийн сангийн дарга  Л.Нарантуяагийн бэл бэнчин, хийж буй ажлынх нь талаар бид урьд нь мэдээлсэн. Гэтэл Засаг дарга нь “Энэ хүний  амьдрал тааруу”  гэж хоёр ч удаагийн шийдвэрээр их хэмжээний мөнгөн тусламж үзүүлж, аймгийн төвд хоёр өрөө байр  өгч байсан  баримт байна. Монгол Улсын ирээдүйг тодорхойлох хоёр том орд, баялгийн арвин нөөцтэй энэ аймаг тэр чигээрээ стратегийн бүс баймаар. Гэтэл ийнхүү аль нэг намын далбаан доор дураараа “галзуурч” буй нөхдөөр удирдуулж буй нь харамсмаар хэмээн Өмнөговьчууд бухимдаж байна. Р.Саруултөгс “Өдрийн шуудан” сонины редакцын зөвшөөрлөөр цахим хуудаст нийтлэв       19 Сэтгэгдэл shuumjlegch 2012/01/31 at 14:28 uneheer unen gej uu? REPLY
2012-02-03
Hulgaich luivarchin deer bas hudalch ene hund gyaltaih yum baina uu
2012-02-02
BATBOLD:
XA XA XA XA XA XA XA XA XA XA XA XA XA XA XA XA XA XA XA XA XA XA XA XA XA XA
2012-02-02
MNJKH:
HAHAHA ASHGVIDEE BI CHINGES BUUDLIIN 1 HAHAHAH OROOND AMIDRAH YUM BN GER ORONGVI NADAD AZ ZAYA HVN BVRIIG JARGAAHAAS NAASH SETGEL NI AMRAHGVI GENE VVV HA
2012-02-02
Хорвоо дээр хошин юм их л болдог бололтой. Түүний нэгийг саяхан сонслоо. Хэдхэн хоногийн өмнө буюу АН засгаас гарч, МАН засгаа эмхлэн байгуулж элэг бүтэн болгох гээд дээр дооргүй бужигнаж байх хойгуур Дорноговь аймгийн Зүүнбаянд байрлах Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагч, хурандаа З.Тогоо ангийнхаа цэргийн хоолонд зориулсан хүнсний зүйлээс нь хонины 50 гулууз махыг Улаанбаатарт авчраад үнэ хүргэн зарсан гэх хөгжилтэй хэрэг манджээ. Уг нь энэ нь тэрүүхэндээ нууц зэрэглэлд буюу хэдхэн хүн мэдээд өнгөрөх асуудал байж. Гэтэл өнөөх нь ЗХЖШ даяар ил болж өнөөх махны ченж залуучуудын хэлдгээр бол жинхэнэ “нүдний шараа” болжээ. Уг нь цэргийн дүрэм журам гэдэг хатуу. Хэн нэгэн тушаал зөрчсөн л бол хатуухан донг, за тэгээд цаашлах юм бол албан тушаалтай нь ярих ёстой. Ер нь тэглээ гэхэд дарга нь цэргүүдийнхээ хоолноос хумсалж толгой цувдайхнаар бантан жонхуу зуурч өгчихөөд тарган махыг нь мөнгө болгож ангийнхаа ойг тэмдэгдэх гээд ч байх даа яахав. Үнэндээ бол сонин л дүр зураг гэдэг нөхөр албан тушаалдаа бүрэн дүүрэн тэнцэхгүй юм байна” гэсэн сүржин маягийн дүгнэлт гаргаад энэ тухайгаа өнгөрсөн долоо хоногт болсон Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний Стратегийн цугларалтын үеэр зарлаад өнгөрчээ. Гайхсан албан хаагчид нь “Дарга чухам яагаад ийм дүгнэлт гаргаад өнгөрөв. Өөр арга хэмжээ авахгүй юм болов уу хэмээн гайхаж суусан хүмүүст хөгийн гэмээр нэгэн мэдээллийг сонсгосон гэнэ. Энэ нь өнөөх “махны ченж” З.Тогоо хурандаа ЗХЖШ-ын даргадаа “Жа, би мах зарсан мөнгөө энэ жил тэмдэглэх ёстой ангийнхаа ойд зарцуулах гэж байсан юм аа” хэмээн тайлбарлаж. Энэ тайлбарыг нь сонссон генерал хариуд нь нэг иймэрхүү арга хэмжээ аваад өнгөрсөн бололтой юм. Хөгжилтэй байгаа биз. Ёстой нөгөө харганы ноос түүж эсгий хийхийн үлгэр шиг л зүйл сонсогдоод байгаа юм. Нөгөө талаар энэ нь үнэхээр ойгоо санхүүжүүлэх арга байв уу, эсвэл түүний мөнгө олох гэсэн бяцхан бизнес байв уу гэдгийг бодох бас хардах эрх бий юм. Бяцхан тоо бодьё л доо. 50 гулууз мах. Нэг гулууз нь ойролцоогоор 25-30 кг. Нэг кг хонины мах өнөөдрийн ханшаар 4000-5000 төгрөг. Тэгэхээр нэг гулууз хонины мах ойролцоогоор 100 мянга гаруй төгрөг болж байгаа юм. Түүнийгээ 50 гулууздаа үржүүлбэл таван сая орчим төгрөг. Энэ мөнгө махыг хэр зэрэг үнэ хүргэж зарснаас хамаараад дээшээ ч доошоо ч хэлбэлзэж болно л доо. Тэгээд бодохоор энэ бол журмынх нь дагуу уламжилсан бол зүгээр нэг хараад суухгуй нь лавтай юм. Тэр баруун солгойгүй цацаад байдаг мөнгөнөөсөө санхүүжилт өгөх л байсан. Харамсалтай нь, энэ тухай төр засагт хэн хэн нь дуулгахыг хүсээгүй юу, эсвэл 50 гулууз махны цаана хөөрхөн гэгч бизнес явж байсан уу ямартай ч нэг нь цэргийн хоолноос хумсалж нөгөөх нь түүнийг тэгэсхийгээд дараад өнгөрч байгаа юм. Мэдээж үүнд арын хаалга татаас ч бас нөлөөсөн л байх. Учир нь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагч, хурандаа З.Тогоогийн гэр булийн хүн нь Дорноговь аймгийн Засаг дарга, АН-ын гишүүн, П.Ганхуягийн ойрын хамаатан юм байна. Энэ ч утгаараа УИХ-ын гишүүн Лу.Болд Батлан хамгаалахын сайд байх үедээ нам энэ тэр гэсэн нарийн сэжмээр З.Тогоог ангийн захирагчаар томилуулсан тухай салбарынхан нь хэлсэн. Магадгүй энэ нь генерал Ц.Бямбажав цэргийн хоолноос хумсалсан хурандаа З.Тогоод “хөнгөхөн” арга хэмжээ авах түлхэц болсон биз. Хэрэв үгүй гэвэл өнөөдөр хурандаа З.Тогоо шиг ардаа найдвартай ар талгүй хүн ийм дуулиан тарьсан бол өдийд аль хэдийнэ ажлаасаа хусуулаад хууль хяналтын байгууллагын үүдэнд чулуу няслаад сууж байх биз ээ.Бид дараагийнхаа дугаарт зэвсэгт хүчний салбарт үүнээс гадна ямар ямар улстөржсөн хөгийн томилгоо хийж, хэн хэнийг яаж өөд нь татсан талаарх мэдээллийг хүргэх болно. Л.ОЮУНГЭРЭЛ
2012-02-02
Malchin:
Uneheer l ta nar mongoliig l gej bodoj baigaa bol namaa taraagaad hurunguu ulsad huraalgaad dahin nam boloh heregtei. Uunees l ehleh uchirtai. Ih bair savtai tuunee tureeslej ashig oldog nam ene horvoo deer baihgui. Unemleh taraaj, mongolchuudiig hoorond ni taltsuuldagaa bolih heregtei, gishuunchlelgui, hurungugui bolson tsagt l jinhene uzel bodlooroo negdsen humuusiin negdel bolj jinhene nam bolno.
2012-02-02
ИРГЭН:
С.Батболд: “Олигархийн” гэх тодотголтой пүүс компаниудын тогтолцооноос ард түмний засаглалтай компаниудын бүтэц рүү шилжилт хийнэ. ЗА АШГҮЙ ДЭЭ. С.БАТБОЛДООС САЛАХ НЬ .
2012-02-02
Hudlaa shaah yaah vee nogoo 2008 ond amlasan mongoo ogoocheee 2030 ond hunii nasiig 80 bolgoj urtasgana genuu hudalch gehed arai denduu bultreh yumaa ehleed amlasan mongoo ogch oroo tol daraa n naad balai ulgeruudee yarildaa hhhhh
2012-02-02
Hudlaa shaah yaah vee nogoo 2008 ond amlasan mongoo ogoocheee 2030 ond hunii nasiig 80 bolgoj urtasgana genuu hudalch gehed arai denduu bultreh yumaa ehleed amlasan mongoo ogch oroo tol daraa n naad balai ulgeruudee yarildaa
2012-02-02
kkk:
kkk itgej bga humuus yum bicheed l bgaa yum bishvvdee toddorhoi yum asuhaa boliochee kikiki ineed hureed bhin hun gedeg chin oyun uhaanaaraa malaas yalgadddag shde chi yalgaddahqn bnshd
2012-02-02
itgeh hun bgaa yumu
2012-02-02
kkk:
kkk itgej bga humuus yum bicheed l bgaa yum bishvvdee toddorhoi yum asuhaa boliochee kikiki ineed hureed bhin hun gedeg chin oyun uhaanaaraa malaas yalgadddag shde chi yalgaddahqn bnshd
Хамгийн том олигархид хэн итгэх вэ?
2012-02-02
Ene muu luivarchin ih bult bult userdag boljee
2012-02-02
ИХийг хийж бүтээж байгаа АРДЫН НАМынхандаа баярлалаа
2012-02-02
МАН-ын санаачилан боловсруулсан хөгжлийн хөтөлбөр тал бүрээс нь авч үзсэн сайн хөтөлбөр болжээ. энэ хөтөлбөрийг уншиж үзээд шүүмжлэлдээ найзуудаа
2012-02-02
mgl:
UNSHAAD UZLEE SH DEE, NUGUU L HUUHED HUURDAG CHIHRIIN ARGA L BNA SH DEE, URI DNI CH GESEN INGEJ L YARIJ BSAN SH DEE, YAHAV JAAHAN ZAG HUGAZAANII UURCHLULTUUD L BH SHIG BNA TERNEES BISH ARD TUMNIIG YAG YAMAR ARGAAR AJILTAI BOLGOH VE ULS ORNIIG YAVAL UR DUNTEI HUGJUULEH VE GESEN ZUILUUD ALGA BNA SH DEE, HEN CH INGEJ SAIHAN YARIJ CHADNA SH DEE, TEGEED CH SUULIIN 20 JIL MAN BARAG DANGAARAA ZASGIIN ERKH BARIJ BSNA BIZDEE HIIY EGEVEL ZUNDUU L BOLOMJ BSNA DAANCH SETGEL DUTSAN SH DEE, TEDEND ZUVHUN UURDUU BAYJIH NI L SONIN, ULS EH ORON BOL 2-RT, GEHDEE EH ORONGUI BOL CHI HEN CH BISH GEGDIIG TED UHAARAH DURGUI L BGA L DAA
ард түмэн бие биенээ чичилээд янз үзээд байх юм бол хичнээн сайхан хөтөлбөр ббайгаад ч нэмэргүй.атгасан гар шиг байя
2012-02-02
taraagaarai:
Amid yavah batalgaa alga Алтан тариан гурил, Өгөөжийн боов хужаагаас орж ирж байна гэнэ. Эндээс уншаад цааш тараагаарай хүмүүс ээ. Бид сөнөх нь байна даа Сэрэмжлүүлэг № 4: МОНГОЛ ХҮН МАЛ ШИГ ҮХЭХЭД ОЙРХОН БАЙНА http://golomt.org/2012/01/30/warning4/
2012-02-02
batbold chine sn ulsturch zuw zohistoi zuiliin talaar yarj bn azuw gj bodoj bn ademjij bn amjilt husie
2012-02-02
Burmaa:
Sv.Batbold amjilt husie sain saihnii toloo hiij bwal buh yum bolno butne just do it
2012-02-02
LAce:
wow herwee ingej chadwal MOngol ulsa hogjij gadaaduudiig duraidag zaluuchuud shinechlegdej gadaaduud Mongoliid duuraih tsag irneshde humuusee itgehee bolisn gj bolisn hun n chi l yum bgaz itgej bgaa hun olon bgashdee ingej ard irgediin sanaag bitgii buzarla
2012-02-02
maninn batbold demjij bn a
2012-02-02
batbold chine sn ulsturch zuw zohistoi zuiliin talaar yarj bn azuw gj bodoj bn ademjij bn amjilt husie
2012-02-02
helj yarj hiij buteej bga negnee doosh ni bitii tataldaa ta nar
2012-02-02
j:
Ta nar myanga dongodood nemergui. Ard tumen itgehee bolison. Zugeer l zailaad ug.
2012-02-02
zochin:
moroodov oo
2012-02-02
Uuruu oligarhchy baij iim unemshilgui yum yariad shal teneg yum
2012-02-02
çî÷èí:
ä¿ëçýí öàðàéë÷èõààä áèòãèé õóäëàà äîíãîñîîä áàé... áàòáîëäîî.....
2012-02-02
бичсэн санал яагаад оруулахгүй уншаад цензурдаад байгаа юм вэ муусаан новш хогийн шааруудаа
2012-02-02
Ауил ам хоер чинь зөрж байна шүү дээ Саяхны сайд дэд сайдуудын томилгоо харууллаав Нэг мөсөн төрийн сайд дэд сайд агентлагуудын дарга нарыг тендэрээр шалгаруулдаг аргаа ил тод болгоочээ Авдаг юмаа аваад төлдөг татавараа төлөөд аль алиндаа амар шүүдээ
2012-02-02
tsaash ni taraagaarai:
Amid yavah batalgaa alga Алтан тариан гурил, Өгөөжийн боов хужаагаас орж ирж байна гэнэ. Эндээс уншаад цааш тараагаарай хүмүүс ээ. Бид сөнөх нь байна даа Сэрэмжлүүлэг № 4: МОНГОЛ ХҮН МАЛ ШИГ ҮХЭХЭД ОЙРХОН БАЙНА http://golomt.org/2012/01/30/warning4/
2012-02-02
Hudlaa shaah yaah vee nogoo 2008 ond amlasan mongoo ogoocheee 2030 ond hunii nasiig 80 bolgoj urtasgana genuu hudalch gehed arai denduu bultreh yumaa ehleed amlasan mongoo ogch oroo tol daraa n naad balai ulgeruudee yarildaa hhhhh