Пепси оюутны лигийн тэмцээний эхний тоглолт боллоо

img

Монголын сагсан бөмбөгийн холбоо, дэлхийд тэргүүлэгч “Жи Эн Бевержис” ХХК-тай хамтран зохион байгуулж байгаа  Пепси оюутны лигийн тэмцээний  эхний тоглолт боллоо. Энэ тэмцээнд эрэгтэй 15, эмэгтэй 12 сургуулийн багууд өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлсэн. Тэмцээний эхний өдрийн хамгийн сонирхолтой тоглолт ХТДС/ Хүнс  технологийн дээд сургууль/, СЭДС/ Соёл эрдэм дээд сургууль/-ийн дунд өрнөсөн юм. Эхний хагаст 24:17 харьцаатай тэргүүлж байсан ХТДС-хан гуравдугаар үед тэргүүлсэн хэвээр байсан ч, сүүлийн  дөрөвдүгээр үеийн тоглолтод тааруухан тоглолтыг үзүүлэн 37:41 харьцаатай ялагдал хүлээсэн юм. Харин эмэгтэйчүүдийн В хэсгийн УБЭОДС /Улаанбаатар эрдэм оюу дээд сургууль/ БХИС /Батлан хамгаалахын их сургууль/ -ийн учраагаар тоглолт үргэлжилсэн бол 22:43 харьцаатай БХИС-ийн баг өрсөлдөгчөө буулган авснаар нэг хожил, нэг хожигдолтой тэмцээнийг үргэлжүүлж байна.  Мөн энэ өдөр тоглосон ҮБТДС, ХААИС-г 46:79 харьцаатайгаар, ШУТИС, Зохиомж дээд сургуулийг 105:16 харьцаатай буулгаж өрсөлдөгчөө илүүрхлээ.   А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ