Солонгосын “Ханнара нам“ нэрээ өөрчиллөө
Солонгосын эрх баригч нам болох “Ханнара нам” нам нэрээ өөрчлөн “Шинэ улс” нэртэй болж буйг тус намын зөвлөл өнөөдөр парламентын үдээс өмнөх хуралдаан дээр мэдэгдлээ. “Ханнара нам” 15 жилийн дараа ийнхүү шинэ нэртэй болж байна. “Шинэ улс” гэх уг нэрийг ард түмнийхээ эв найрамдал болоод туйлын хүслийг бэлгэдсэн нэр гэж тайлбарлажээ. Гэхдээ ирэх сарын 13-ны өдөр намынхаа шинэ нэрийн талаар бүх ард түмний зөвлөлөөр хэлэлцэн эцэслэн шийдвэрлэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ