Улаанбаатар хотод тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ

img

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Азийн хөгжлийн банкны “Баруун бүсийн босоо тэнхлэгийн автозам хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийн тээвэр хариуцсан захирал Тиррел Дункан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид нийслэлийн төв хэсгийн автозамын түгжрэлийг арилгаж нийтийн тээврийн хөдөлгөөнийг шинэ шатанд гаргахын тулд хэд хэдэн үе шаттай арга боловсруулснаа УИХ-ын даргад танилцуулаад энэ оны эхний улиралд багтаан нийслэлийн төр, захиргааны байгууллага, холбогдох яам, газартай хэлэлцэн тохирсноор дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа уламжилсан байна. 2013 онд эхлүүлэхээр төлөвлөж буй энэ төслийн хүрээнд нийслэлд байгаль орчинд ээлтэй автозам, түүний дотор автобусны тусгай зам тавьж, зогсоолуудыг шинэчлэх төдийгүй гэр хорооллын дэд бүтцийг ч сайжруулах аж. Уг төслөөр Улаанбаатар хотод нийт нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар тооцоолж байгаагийн 250 сая ам.доллар нь нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулахад зарцуулагдах юм байна. Олон жилийн судалгаа, туршилтын үндсэн дээр дэлхийн олон оронд ашиглаж эхэлсэн үнэ өртөг хямд стандартыг нэвтрүүлэх ажилд хотын төвийн орон сууцны хороолол, худалдаа, бизнесийн төвүүд хамрагдах бөгөөд Монголд байгаагүй шинэ систем тул УИХ-ын ээлжит сонгууль дөхсөн энэ үед нийслэлийн төр, захиргааны байгууллагууд олон нийтэд зөв ойлголт өгч, тэднээс дэмжлэг авах нь чухал байгааг төслийн багийнхан тэмдэглэв. УИХ-ын дарга “Энэ төсөл 2012 оны сонгууль, улстөрд ямар ч нөлөөгүй. Яагаад гэвэл хотын нүүр царайг өөрчилж, автозам, нийтийн тээврийн үйлчилгээг үндсээр нь сайжруулах нь улстөрчдийн гол мөрөөдөл” болохыг тэмдэглээд энэ талаар Ерөнхий сайд болон холбогдох салбарын шинэ сайд нартай ярьж, дэмжиж туслах бодолтой байгаагаа хэллээ. Тэрбээр бас Монгол орон, нийслэлийн амьдралын онцлогтой холбоотойгоор төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил, цаг хугацааны хүчин зүйлийн хувьд юу анхаарвал зохих талаар төлөөлөгчдөд тодорхой зөвлөгөө өгсөн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zotin:
Би нийслэлийн Баянзүрх дүүргийн 21р хорооний оршин суугч л даа. Тодруулж хэлбэл дарь-эхэд амьдардаг. Агаарын бохирдлоос болоод уушигны өвчин маань улам сэдэрч байна. Надад Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад тус болохоор нэг санал байгаа юм. 7 хоногийн дотор л Улаанбаатарын агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж болно. Гэр хорооллоос бусад хэсэг болох орон сууц, барилгууд руу цахилгаан станцаас явуулах халаалтыг 30хувь багасгавал агаарын бохирдол 50 хувь буурах болно. Ингэхийн бол цахилгаан станцад шатааж буй нүүрсний хэмжээ 40 хувь буурах болохоор Улаанбаатарын агаарын бохирдол 50 хувь буурна гэж байгаа юм. Одоогоор гэр хорооллоос бусад буюу орон сууц, их дэлгүүр энэ тэр барилгуудын өрөөний дулаан нь 25 хэм байхаар дулаан явуулж байна. Зуны халуунд байгаа юм шиг л дан путболкатай байсан ч бараг халууцахаар байгаа юм. Дулаанд зарцуулж буй халуун усыг 30 хувь бууруулсан ч өрөөний дулаан 20 хэмтэй байх болно. Путболкан дээрээ ганц дан нимгэхэн цамц өмсөөд л суухад даарахааргүй дулаахан байх болно шүүдээ. Харин үүний оронд гэр хорооллын зуухыг бүгдийг нь солиуллаа ч агаарын бохирдлыг 10 хувь ч бууруулж чадахгүй. Энэ нь та нар улаанбаатарыг өөрсдийн гэртээ хамгийн ойролцоох уулан дээрээс харсан ч шууд ойлгогдохоор зүйл юм. Гэр хорооллын зуухнаас гарч буй утаа нь газраас 10 орчим метрийн өндөрт бөөгнөрч түүний дээгүүр цахилгаан станцын утаа 100 м-ийн өндөрт бөөгнөрөн харагдана. Улаанбаатарын салхины урсгалаас үзвэл утаа нь хотын хойд хэсэгт бөөгнөрдөг. Үүний талаар манай мэдээллийн хэрэгслүүд сайн мэдэхгүй байх шиг байна. Тийм болоод л огт дурсдаггүй бололтой. Өнөөдөр сонин хотын агаарын бохирдлын талаар бичихдээ ядуу буурай эмзэг давхаргын гэр хорооллынхныг бууруутгаж, агаарын бохирдлыг бууруулах нь ганц тэдний хариуцлага юм шигээр бичихээ болимоор байна. Өнөөдөр сонин болон бусад мэдээллийн хэрэгслүүд ийм маягаар яриад байвал та нар эгэл ядуусын нүдэнд яг л чөтгөр шулмасын гар хөл шиг л харагдах болно. Ус дамжуулах хоолой байхгүйн эрхэнд өдөр бүр гүний ус зөөж, хашаандаа жорлон ухасныг нь гүний ус багасгаж, хөрс ус бохирдууллаа гэх. Байрныхантай адил халаалт дулаан байхгүйн эрхэнд нүүрс түлэхээр нь агаар бохирдууллаа гэх. Орон сууцанд бол хогийг нь цуглуулахаар ойр ойрхон ирэх мөртлөө гэр хороололд болохоор улиралд бараг ганц удаа ч ирдэггүй хэрнээ хог ихтэй бохир заваан гэх. Бохир заваан, болж бүтэхгүй бүхэн бүгд гэр хорооллын хариуцах зүйл биш. Улаанбаатар хотын захиргаа болон төрд хариуцлагыг үүрүүлэхгүй болохоор ийм асуудал үүсч гэр хорооллын бид асуудлын золиос хохирогчид болоод байна. Улаанбаатарын хүн амын бараг тал хувь халуун хүйтэн ус, халаалт дулаан зэрэг бүгд байгаа тул хүссэн үедээ усанд орж хүссэн үедээ халуун хүйтэн ус хэрэглэж, өвөл ч гэсэн даарахын зовлонгүй ая тухтай амьдарч байгаа. Энэ тоонд ороогүй улаанбаатарын хүн амын үлдсэн тал хувь нь гэр хорооллынхон болж байна. Ус дамжуулах хоолой байхгүй болохоор худгаас ус зөөж, халаалт дулаан /цахилгаан, хий, газрын тос, халуун ус зэргийг ашиглан халаахыг орчин үед халаалт дулаан гэж хэлдэг/ байхгүй болохоор нүүрс түлж, бохирын шугам байхгүй болохоор хашаандаа жорлон ухаж, халуун ус байхгүй болохоор гэртээ усанд орж ч чадахгүй амьдралаар 600000 хүн амьдарч байхад юм бүхэнтэй тухлаг амьдрах бас 600000 хүн адилхан улаанбаатар хотод амьдарч байна. Монгол улсын үндсэн хуулийн14-р зүйлийн2-т: Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна. хэмээн заасан байх юм. Гэтэл дээр өгүүлсний дагуу гэр хороолол, орон сууцныхны амьдралын ялгааг үзвэл монгол улсын үндсэн хуулинд нийцэхгүй хэрэг болоод байна. Та бүхэн засгийн газрын өмнө байх Хубилай хааны хөшөөг харсан байх. Хубилай хааны хөшөөг хууль уншиж байгаагаар сүндэрлүүлсэн байдаг. Монголчууд эрт үеэс л хууль дүрмийг чанд сахин амьдарсаар ирсэн түүхтэй. Төр засаг Улаанбаатарын хүн амын талыг халуун хүйтэн ус, халаалт дулаанаар хангах мөртлөө нөгөө хэсэг хүмүүсийг нь юу ч үгүй амьдруулан алив муу бүхэнд буруутган гадуурхаж хууль зөрчихөө болих хэрэгтэй. Түүнчлэн монгол хүний итгэл үнэмшлийн асуудал ч байна. Бусдын зовлонг ойлгохыг ч хүсэхгүй тавлагхан амьдарч буй 600000 монголчууд өөрсдөө ч мэдэлгүй хятад болчихоод байна. Ардын хувьсгалаас өмнөх Улаанбаатарын газар нутгийн нилээд хэсэгт хятадууд амьдарч байсан бөгөөд тухайн үед хятадууд мөн баян чинээлэг амьдарч байв. Тэгээд тэдгээр хятадууд монголчуудыг бохир заваан, ядуу дорой хэмээн басамжлан доромжилж, ялгаварлан гадуурхаж байсан. Одоогийн орон сууцны хороололд тухлагхан амьдарагсад, гэр хорооллынхныг бүхний муугаар цоллогсод дээр үеийн хятадуудтай нилээд төстэй болчихоод байна. Хувьсгалаас хойш ч монголын газар шороон дээр монгол хүнийг иймэрхүү маягаар ялгаварлан гадуурхалт оршин тогтносоор, хятадуудыг хөөн зайлуулсан ч хятадууд шиг хандлагатай хүмүүс бий болчихоод байгаа болохоор их жанжин Сүхбаатар, ардын хувьсгалын зоригт баатрууд юуны төлөө алтан амиа золисон болж байна. Бид яасан ч их жанжин Сүхбаатарын хэлсэн утга яруу гүнзгий агуулга бүхий үгийг мартах учиргүй. Бидний улс эв саналыг нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөл үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй чадахгүй гэх явдал огт үгүй болж гадаад дотоодын эзэрхэгийн савраас гарч, учрах зовлонгүй болж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ.
2012-02-04
jhuz:
1 SONGUUL DOHSONTEI HOLBOGDUULAN HULGAICHID AMNIIHAA UNSHILGIIG ERCHIMJVVLJ BH SHIVDEE 2 HORONGO ORUULALT HIILEE GEHED ENE MAH GEECH OLIGARH BVLEGLEL TORD BSAN TSAGT TAL TALIIN TAL DUGUI GEECHIIN VLGEREER TALAAS DEESH HORONGIIG NI HALAASLAN HYATADIIN NASGVI HOGOOR NVD HUURAN LUIVRAA HIIH BAILGVI HIISEERCH IRSEN HIIHCH BOLNO SONGUULIIN SHOW LUIVARTAA ZARTSUULAH HORONGOOO NEMEGDVVLEH BOSGOH NI HORONGO ORUULALT GEECH SAIHAN VGIIN HALHAVCHAAR SORJ HULGAILJ HUSCH LUIVARDAJ OGDGIIM BGAA BIZDEE
2012-02-02
Эдийн засагч:
1 тэрбум долларын хөрөнгө оруулалт гэдэг чинь зээл шүү дээ. Азийн Хөгжлийн гэсэн гоё нэртэй боловч адилхан л ашгийн төлөө банк шүү дээ. Хэдэн жилийн хугацаатай, ямар хүүтэй, ямар болзолтой зээлэх гэж байгааг эхнээс нь мэдээлэх хэрэгтэй. 1 тэрбум долларыг замын бөглөрөл арилгахад зарцуулна ч гэвэл арай л дэндэнээ. Тэгснээс эргээд зээлээ төлөх мөнгөө олох, ажлын байр нэмэгдүүлэх үйлдвэрүүд босгоно гэвэл өөр хэрэг.
2012-02-02
kkk:
Orosyn tosgon shig hotoo hot shig hot bolgoyo.
2012-02-02
Эдийн засгийн алуурчид элдэв төсөл нэрээр монголд орж ирж олигархуудад хөрөнгө оруулаад биднийг өрөнд оруулж дараа нь эргүүлж төлөх чадваргүй африк шиг болгож байгаад манай газрын баялагыг авах гэж байна
2012-02-02