Анод" -ын дампууралд "Гацуурт" компанийн оруулсан хувь нэмэр их

img

Бараг гурван жил дуншиж байгаа "Анод" банкны хэрэг сүүлийн үед зээлдэгчид нь гэмт хэрэгтэн болсоноор үргэлжилж байгаа. Өөрөөр хэлбэл 1200 хохирогчтой гэх уг хэрэгт хяналт тавьж буй прокурорынхон тус банкийг дампуурахад нөлөөлсөн хохирлоо төлөөгүй томоохон зээлдэгч нарт Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсоноор шалгуулах даалгаврыг бичиж мөрдөн байцаагчид явуулсан гэх мэдээлэл сүүлийн үед цацагдаад байгаа юм. Мэдээж хууль хяналтынхан энэ олон хүмүүсийг хохиролгүй болгох үүрэгтэй. Тиймдээ ч тус банкнаас зээл авсан хэр нь өнөөдрийг хүртэл хохирлоо барагдуулаагүй томоохон зээлдэгч нар ийнхүү бүгд эрүүгийн хариуцлагад татагдахаар болж байгаа юм.  Уг хэрэгт хамгийн түрүүнд Анод банкнаас их хэмжээний зээл буюу 20 тэрбум төгрөг авсан “Мон-Уран”-ны Б.Наранхүү, 15 мянган ам доллар авсан “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр, 58.6 тэрбум төгрөгийн авлагатай гэх банкны хувь нийлүүлэгч, удирдлагад ажиллаж байсан Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр гээд нэр бүхий хүмүүс шүүхийн хаалга татахаар болсон. Харин тэдний араас Гацуурт, Сити такси, Эрхэс майнинг, Аэро монголия зэрэг компаниудын удирдлагууд бас шүүгдэх бололтой. Үргэлжлэлийг http://chuhal.mn/r/4845 уншина уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ