Л.Гүндалай гишүүний туслах шүүхэд дуудагдана

img

УИХ-ын гишүүн Л.Гүндалайн туслах Д.Саранчимэг Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг “Арвинмөрөн” ХЗХ-ноос  нэг сая таван зуун мянган төгрөгийг өнгөрөгч 2008 онд зээлсэн байна. Гэвч тус хоршоотой тохиролцсон хугацаандаа мөнгөө төлөхгүй есөн сар хэтрүүлжээ. Тэрбээр 2008 оны 10 дугаар сард буюу есөн сарын хугацаа хэтэрсэн хойно үндсэн зээлийн 550 000 төгрөг, хүү болох 400 000 төгрөгийг барагдуулсан байна. Харин үлдсэн 192 000 төгрөгийг 2008 оны аравдугаар сард төлөхөөр гарын үсэг зурсан ч мөн л сураггүй алга болсон аж. Тиймээс “Арвинмөрөн” ХЗХ нь Д.Саранчимэгээс 1 724 266 төгрөг нэхэмжилж шүүхэд хандахаар болсон аж.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Гүндалай ямар хамаатайг хэлээд өгөөч
2012-11-17
та нар нэг иймэрхүү л юм бичнэ дээ Дуракууд
2012-02-02