
Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын их хурал, Засгийн газарт багш нар сонордуулга хүргүүллээ. Уг сонордуулгад, өнөөгийн нийгэмд багш хүний үнэ цэнэ алдагдаж, тэдний гараар хүмүүжих ирээдүйн эздийн боловсролын чанар муудсанд ахмадбагш, сурган хүмүүжүүлэгчид санаа зовниж байна. Боловсролын үйлчилгээ, сургалтын чанар, өнөөгийн нөхцөл байдлаа бодитойгоор тодорхойлон авах арга хэмжээгээ оновчтой төлөвлөх нь чухал байгаа гэдгийг дурьдсан байна.
Мөн есөн зүйлтэй сонордуулгад хүүхдийн хүмүүжил сургалтын чанар муудаж байгааг дурьдаад багш нарын нийгмийн асуудлыг түргэн хугацаанд бодитойгоор шийдвэрдэж өгөхиййг хүсчээ. Түүнчлэн багш нарыг улс төрийн томилгооноос хол байлгаж, Боловсролын тухай хуулийн 31.1.5-р заалтыг хүчингүй болгохыг шаардлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ