
Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гурван төрлөөр 2012 оны хоёрдугаар сарын 16-19-ний өдрүүдэд БНСУ-ын Гуми хотод болно.
Ази тивийн эрэгтэй чөлөөт бөхийн ХХҮ дахь, эмэгтэй чөлөөт бөхийн ХҮ дахь аварга шалгаруулах тэмцээн 3 дэвжээн дээр явагдана. Урьд нь Ази тивийн эрэгтэй чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн 2008 онд, эмэгтэй чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн 2000 онд БНСУ-д болж байжээ.
Энэ тэмцээнд олон улсын нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар зэрэгтэй шүүгчид ажиллана.
Албан ёсны төлөөлөгчдийн 1 хоногийн зардал 130 евро, албан бус төлөөлөгчийн 1 хоногийн зардал 170 евро, тэмцээний хураамж 100 евро болно.
Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн төрөлд манай эрэгтэйчүүд бөхчүүд 23 алт, 25 мөнгө, 31 хүрэл медаль нийтдээ 79 медаль, манай эмэгтэй бөхчүүд 3 алт, 15 мөнгө, 23 хүрэл медаль нийтдээ 41 медаль, бүгд 120 медаль хүртээд байна.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ