Сайжруулсан зуухыг зөв галлаж байж үр дүнг нь мэдэрнэ

img

Утаа бага гаргадаг сайжруулсан зуухнаас бодитой үр дүн мэдрэхэд хамгийн гол нь зөв галлагаа чухал. Бүрэн шаталттай Өлзий, Хас, Дөл, Голомт  зуухнууд жирийн төмөр зуухнуудаас дээрээсээ галлагаатай гэдгээрээ онцлогтой . Дээрээсээ галлагаатай гэдэг нь эхлээд зуухандаа нүүрсээ хийн  дараа нь жижиглэж бэлдсэн мод болон цаасаа хийж галаа асаахыг хэлж байгаа юм. Ингэж галласнаар нүүрс бүрэн шатаж, агаарт хар утаа ялгаруулахгүй гэсэн үг.

Харин дахиж галлахдаа эхний хийсэн түлш бүрэн шатаж дууссаны дараа нүүрсээ нэмж хийх юм байна. Яг энэ дарааллын дагуу сайжруулсан зуухаа зөв галлаж чадах юм бол утаа гаргалгүй их халж, бага түлж эрчим хүчээ цаашлаад түлшиндээ зарцуулах мөнгөө хэмнэх боломжтой юм. Улаанбаатарын утааг арилгаж, иргэн бүрийн түлшиндээ зарцуулах мөнгийг нь хэмнэх үүднээс Монголын мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төсөл иргэдэд утаа бага гаргадаг зуухнуудыг түгээж байгаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 50 мянга шахам айл сайжруулсан зуухны үр дүнг бодитоор мэдрэн амьдарч байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЦЭЭГИЙ:
гэр хорооллын айл ямар хүнд нөхцөлд амьдарч байгааг ер нь энэ төр засаг мэддэг болвуу орчин үеийн нйислэлийн айл ариал ингэж амьдрах гэж дээ гэхдээ байрранд байсан ч гэр хороололд байсан ч 1 агаараараа амьсгалж байгаа шүү гээд хэлчихмээр байна ядаж
2012-08-01
зочин:
энэ утаагүй зуух байнга гэртээ хүнгүй айльд бол тохирохгүй зуух байна билээ галлаад 2 цагийн дараа хална ажилаасаа даарч ирээд гэртээ дулаацаад хоол ундаа хийж идээд ундаж амрах хэрэгтэй биздээ гэтэл даарч ирээд даараад ямарч тухгүй байх ямар хэцүү гэж санаа байрныхан бол энийг мэдэхгүй шүүдээ утаагүй зуух тавьсан айл тогны хөнгөлөлт эдлэнэ гэж худлаа одоо хирнэ танай нэр ирээгүй шүүдээ гээд яагаад ирээгүй юм болоо гэхээр мэдэхгүй гээд мэдддэг ч хүн байдйггүй юм билээ хүмүүс тэр болгон хөөцөлдөөд явж чадахгүй тэгээд л хаяаа нэг асуудаг мэдэхгүйл гэдэг ер нь тогоо хөнгөлүүлсэн айл байдаггүй юм билээ уг нь галаад 2 цаг гаран болох хооронд нь тээнь залгавал арай хурдан гэр дулаацах байх л даа бас гал дуусах үед байшин хүйт оргиод дараа _нь галлахаар мөд дулаацахгүй юм билээ ер нь ингэхэд энэ пишинг сайн гэж үзэж байгаа хүмүүс өөрсдөө 1 жил гэр хороололд амьдараад амьдрал дээр туршвал яасаан юм бэ бас дээр нь наад зуух чинь халхаараа дээд таг ширэм нь жайжийгаад сонин болчихдог юм билээ гац дэвшилттэй тал нь үнс авах л юм билээ гэхдээ бас хөргөж байж авах хэрэгтэй юм билээ тэр хооронд нь байшин хөрчихдөг юм билээ
2012-08-01
baagii:
1 юм хэлэхэд агаар байхгүй бол гал асахгүй, шаталт гэдэг чинь утаа ялгаруулна. Яаахав ил харагдахгүй байж болно л доо, гэхдээ химийн элементүүд нь ялгарч л байгаа.Давхар шаталттай зуух монголд зөндөө л байна шт. Тэр Европын Будерус Дакон зухнууд байж л байна шт. Тэд нарыг хямдруул л даа. Энэ ХАС ӨЛЗИЙ зуух чинь зөвхөн гэр төдий л халаах юм билээ шт. Нам даралтын зуухан дээр хямдрал өгөөч дээ!
2012-02-03
Mcs huc
2012-02-03
zotin:
Өвлийн улиралд 1 өдөрт гэр хороололд түлэх нүүрсний хэмжээ нь 1800 тн /энэ бол хамгийн ихээр бодоход шүү дээ/. 150000 өрх 1 өдөрт дундажаар 12 кг нүүрсийг түлдэг гэж үзэхээр Цахилгаан станцад түүнээс 8 дахин их буюу 14000 тн нүүрс түлдэг. 14000 тн гэдэг нь Багануур, Шивээ Овоогийн нүүрсний ордын 1 өдөрт үйлдвэрлэх нүүрсний хэмжээний 90% юм. Нүүрс тээвэрлэх 215 ачааны вагонд хуваан зөөдөг. Цахилгаан станцын яндан 80м – 250м –ийн өндөртэй бөгөөд түүнээс гарч буй утаа нь дээшээ хөөрөн туугдан, доороос харахад харагдахгүй л байгаа болохоос эрүүл мэндэд нөлөөлж буй хор хөнөөлөөрөө яг адилхан. Гэр хорооллын хүн ам бага байсан 6 жилийн өмнө агаар цэвэрхэн бохирдолгүй байсан гэцгээх ба тэр үед Улаанбаатар хотод байшин барилга, орон сууц төдийлөн их баригдаагүй цөөхөн байсан учраас гэрэл цахилгаан болон дулаан халаалт, халуун усны хангамж түгээлт ч харьцангуй бага байсан ба цахилгаан станцад одоо хэрэглэж буй нүүрсний талаас ч бага 7000 тн л нүүрс түлдэг байсан байна. Автомашины тоо их байгаа нь агаарын бохирдлын гол шалтгаан болж байна гэх хүмүүс байдаг ба Улаанбаатар хотын автомашины тоо 200 000 –д хүрээд байгаа. Автомашинаас гарах утаа нь агаарыг бохирдуулдаг нь Лондон болон Бээжин зэрэг 3 000 000-аас дээш автомашинтай томоохон хотуудад тохиолдох зүйл юм. Монгол улс зайлшгүй 3-5 гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд 3 жилийн дараа улаанбаатар дотор эрчим хүч үйлдвэрлэхээ больж, 5 жилийн дараа хотынхны халаалтанд нүүрсний хий эсвэл байгалийн хий ашиглахаар өөрчлөх учир нийслэлд нүүрс шатаадаг явдал үндсэндээ үгүй болно. Цахилгаан станцаас гарах утааг 3 жилийн дотор 50% бууруулж, 5 жилийн дараа 0 болгох зорилт нь хотын агаарын бохирдлын 90%-г цахилгаан станц дангаараа бий болгодогтой холбоотой. Ингэж агаарын бохирдлын гол үүсгэгчийн асуудлыг 1 тийш болголоо ч хот доторх цахилгаан станцуудын 40 жилийн турш ажиллах явцдаа бий болгосон Сүхбаатарын талбайгаас 30 дахин том талбайг эзэлсэн үнснээс гүний ус, хөрсөнд шингэсэн мөнгөн ус, хар тугалгын бохирдлын асуудал,/цахилгаан станцын утааны хор хөнөөл нь хотоос 50км хүртэлх хол газарт нөлөөлсөн/ цахилгаан станцын үнснээс ялгарсан хорт бодисын нөлөөнд бий болсон хүчиллэг борооны улмаас монголчуудын ариун дагшин тахилгат Богдхан уул бараг нүцгэн шахуу болох /зөвхөн газрын хөрс нь шүлтийн агууламжтай багахан хэсгийн газарт л мод ургана/ гээд толгой өвтгөсөн олон олон асуудлууд босч ирэх болно. Бид дараагийн 20 жилийн хугацаанд хэр их ухаан зарж, ажилласанаас шалтгаалан 20 жилийн дараах ирээдүйд цэвэр тунгалаг ундны устай улаанбаатар, ногоон модон дээлээр гангарсан Богд уулыг бий болгож чадахаар болох эсэх шалтгаалах болно. Үүний тулд 3-5-н бодит биелэлт ажлын ахиц дэвшил л чухал. Юуны өмнө дараагийн 3 жилийн дотор нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэхээ зогсоох тул 600мв-н эрчим хүчний хэрэгцээг хотын гаднаас хангахгүй бол болохгүй. Тодруулбал эрчим хүч үйлдвэрлэх станцыг нүүрсний орд уурхайтай газар байгуулах нь зүйтэй гэдэг үндэслэлээр доорх дурдагдах 4 зүйл нь ажил хэрэг болоод байна. 1. Хэнтийн Чандгана дахь Канадын Рrophecy компанийн 600мв цахилгаан станц / үйл ажиллагаагаа явуулж эхлээд явцын дунд 4200мв болгож ихэсгэх/ 2. Өмнө-говь аймгийн Ухаа-худаг дахь MCS компанийн 50 мв цахилгаан станц / мөн л явцын дунд 600 мв болгож хүчин чадлаа өсгөх/ 3. Төв аймгийн Сэргэлэнд баригдах Ньюком компанийн 20мв нар салхины сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц /явцын дунд мөн л 200 мв болгож өсгөх болно/ 4. Оросын Байгал нуурын усан цахилгаан станц 20000мв хүчин чадалтай. Тус цахилгаан станц нь ирэх жилээс эрчим хүчээ хаашаа экспортлох вэ гэдэг асуудал босч ирэх болно. Ялангуяа усан цахилгаан станцын шөнийн цагаар үйлдвэрлэх эрчим хүч нь илүүдэж эхлэх /илүүднэ гээд шөнийн цагаар арай бага эрчим хүч үйлдвэрлэх, зардлаа хэмнэх боломжгүй/ учир үнийн хувьд ч өдрийн хэрэглээний эрчим хүчнээс шөнийн эрчим хүч нь 2 дахин хямдарч түүнийгээ зарж борлуулахад хамгийн тохиромжтой зах зээл болох монголд хүсэлт тавих нь дамжиггүй. Харин энэ тохиолдолд манайх одоогоор Оросоос 200мв эрчим хүч импортолж байгаа ч 3 жилийн дараагаар үнийг нь тодорхой хэмжээнд бууруулж оросоос 500мв эрчим хүчээр хангуулахаар тохиролцож болох юм. Ингэж оросоос импортлох эрчим хүчээ ихэсгэсний хариуд дараах нөхцөлийг тавих нь зүйтэй болов уу. Байгал нуураас Хөх хотруу тавих байгалийн хийн хоолойг Монголоор дайруулан 3 жилийн дотор дуусгах тухай хэлэлцээ хийх. Миний бодлоор дээрх 4 ажил нь цаашдаа нилээд урагштай явагдах боловуу гэж үзэж байгаа юм. Харин мэдээллийн хэрэгслүүд энэ 4-тэй холбоотой асуудлыг ард түмэнд цаг алдалгүй үнэн зөвөөр мэдээлж байх нь зүйтэй. Учир нь эдгээр нь бидний цаашдын хөгжил дэвшилд онцгой чухал хувь нэмэртэй байх болно. Харин 5-р цахилгаан станц яагаад сенсааци төдий болж бичигдэнэ гэж хэлээд байна вэ гэхээр монгол улс ардчилсан тогтолцоонд шилжээд 20 жилийг үдээд байгаа ч хуучин нийгмийн хууч өвчин байсаар байна. Тэр бол 4 дэхь засаглал нь албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн гарын аясаар хөдөлдөг байдал. 3-5г хэрэгжүүлбэл монголын ард түмэнд хамгийн ашигтай байсаар байтал Улаанбаатарын цахилгаан станцууд, Багануур, Шивээ-овоогийн ажилчид гээд тэдгээр 5000 хүн, тэдний эрх ямба энэ тэрээ сунгасан гараас нь айсандаа эсвэл ямар нэгэн зүйлд нь автсандаа манай мэдээллийн хэрэгслүүд загас мэт чимээгүй байна. Одоогоор байдал ийм байгаа ч монгол улс Өмнөговийн нүүрс зэс, Дорнодын уран зэргийг ашиглахын зэрэгцээ Оросоос нааш хийн хоолойн ажлыг эхлүүлж халаалтанд хий ашиглах нь гарцаагүй. Харин 5-р цахилгаан станц, Шивээ-овоо, Багануурын 5000 ажилчид шинээр бий болох тэрхүү газруудад ажилласан ч болно. Багануураас 200км зайтай төмөр замаар нүүрс тээвэрлэж хүн амынхаа тал нь амьдардаг нийслэл дотроо түүхий нүүрсийг хэдэн 1000н тн-р нь шатааж орчин үеийн тахал болсон агаарын бохирдлыг үйлдвэрлэж тэд элэг цус нэгтнээ өөрсдийн гараар хөнөөхийг нь бид зүгээр хараад сууж болохгүй. Мэдээллийн хэрэгслүүд хуучин нийгмийн бурангуй байдлыг засан залруулж хэлж сэнхрүүлэх ёстой шүүдээ. 3-5 гэдэг бол бүхэлдээ монгол хүний төлөө хэрэгжүүлэх зүйл юм. Үүнийг хэрэгжүүлж чадах, үүний төлөө хүчин зүтгэх төр засгийг монголчууд хүсэн хүлээж байна.
2012-02-03
zotin:
Би нийслэлийн Баянзүрх дүүргийн 21р хорооний оршин суугч л даа. Тодруулж хэлбэл дарь-эхэд амьдардаг. Агаарын бохирдлоос болоод уушигны өвчин маань улам сэдэрч байна. Надад Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад тус болохоор нэг санал байгаа юм. 7 хоногийн дотор л Улаанбаатарын агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж болно. Гэр хорооллоос бусад хэсэг болох орон сууц, барилгууд руу цахилгаан станцаас явуулах халаалтыг 30хувь багасгавал агаарын бохирдол 50 хувь буурах болно. Ингэхийн бол цахилгаан станцад шатааж буй нүүрсний хэмжээ 40 хувь буурах болохоор Улаанбаатарын агаарын бохирдол 50 хувь буурна гэж байгаа юм. Одоогоор гэр хорооллоос бусад буюу орон сууц, их дэлгүүр энэ тэр барилгуудын өрөөний дулаан нь 25 хэм байхаар дулаан явуулж байна. Зуны халуунд байгаа юм шиг л дан путболкатай байсан ч бараг халууцахаар байгаа юм. Дулаанд зарцуулж буй халуун усыг 30 хувь бууруулсан ч өрөөний дулаан 20 хэмтэй байх болно. Путболкан дээрээ ганц дан нимгэхэн цамц өмсөөд л суухад даарахааргүй дулаахан байх болно шүүдээ. Харин үүний оронд гэр хорооллын зуухыг бүгдийг нь солиуллаа ч агаарын бохирдлыг 10 хувь ч бууруулж чадахгүй. Энэ нь та нар улаанбаатарыг өөрсдийн гэртээ хамгийн ойролцоох уулан дээрээс харсан ч шууд ойлгогдохоор зүйл юм. Гэр хорооллын зуухнаас гарч буй утаа нь газраас 10 орчим метрийн өндөрт бөөгнөрч түүний дээгүүр цахилгаан станцын утаа 100 м-ийн өндөрт бөөгнөрөн харагдана. Улаанбаатарын салхины урсгалаас үзвэл утаа нь хотын хойд хэсэгт бөөгнөрдөг. Үүний талаар манай мэдээллийн хэрэгслүүд сайн мэдэхгүй байх шиг байна. Тийм болоод л огт дурсдаггүй бололтой. Өнөөдөр сонин хотын агаарын бохирдлын талаар бичихдээ ядуу буурай эмзэг давхаргын гэр хорооллынхныг бууруутгаж, агаарын бохирдлыг бууруулах нь ганц тэдний хариуцлага юм шигээр бичихээ болимоор байна. Өнөөдөр сонин болон бусад мэдээллийн хэрэгслүүд ийм маягаар яриад байвал та нар эгэл ядуусын нүдэнд яг л чөтгөр шулмасын гар хөл шиг л харагдах болно. Ус дамжуулах хоолой байхгүйн эрхэнд өдөр бүр гүний ус зөөж, хашаандаа жорлон ухасныг нь гүний ус багасгаж, хөрс ус бохирдууллаа гэх. Байрныхантай адил халаалт дулаан байхгүйн эрхэнд нүүрс түлэхээр нь агаар бохирдууллаа гэх. Орон сууцанд бол хогийг нь цуглуулахаар ойр ойрхон ирэх мөртлөө гэр хороололд болохоор улиралд бараг ганц удаа ч ирдэггүй хэрнээ хог ихтэй бохир заваан гэх. Бохир заваан, болж бүтэхгүй бүхэн бүгд гэр хорооллын хариуцах зүйл биш. Улаанбаатар хотын захиргаа болон төрд хариуцлагыг үүрүүлэхгүй болохоор ийм асуудал үүсч гэр хорооллын бид асуудлын золиос хохирогчид болоод байна. Улаанбаатарын хүн амын бараг тал хувь халуун хүйтэн ус, халаалт дулаан зэрэг бүгд байгаа тул хүссэн үедээ усанд орж хүссэн үедээ халуун хүйтэн ус хэрэглэж, өвөл ч гэсэн даарахын зовлонгүй ая тухтай амьдарч байгаа. Энэ тоонд ороогүй улаанбаатарын хүн амын үлдсэн тал хувь нь гэр хорооллынхон болж байна. Ус дамжуулах хоолой байхгүй болохоор худгаас ус зөөж, халаалт дулаан /цахилгаан, хий, газрын тос, халуун ус зэргийг ашиглан халаахыг орчин үед халаалт дулаан гэж хэлдэг/ байхгүй болохоор нүүрс түлж, бохирын шугам байхгүй болохоор хашаандаа жорлон ухаж, халуун ус байхгүй болохоор гэртээ усанд орж ч чадахгүй амьдралаар 600000 хүн амьдарч байхад юм бүхэнтэй тухлаг амьдрах бас 600000 хүн адилхан улаанбаатар хотод амьдарч байна. Монгол улсын үндсэн хуулийн14-р зүйлийн2-т: Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна. хэмээн заасан байх юм. Гэтэл дээр өгүүлсний дагуу гэр хороолол, орон сууцныхны амьдралын ялгааг үзвэл монгол улсын үндсэн хуулинд нийцэхгүй хэрэг болоод байна. Та бүхэн засгийн газрын өмнө байх Хубилай хааны хөшөөг харсан байх. Хубилай хааны хөшөөг хууль уншиж байгаагаар сүндэрлүүлсэн байдаг. Монголчууд эрт үеэс л хууль дүрмийг чанд сахин амьдарсаар ирсэн түүхтэй. Төр засаг Улаанбаатарын хүн амын талыг халуун хүйтэн ус, халаалт дулаанаар хангах мөртлөө нөгөө хэсэг хүмүүсийг нь юу ч үгүй амьдруулан алив муу бүхэнд буруутган гадуурхаж хууль зөрчихөө болих хэрэгтэй. Түүнчлэн монгол хүний итгэл үнэмшлийн асуудал ч байна. Бусдын зовлонг ойлгохыг ч хүсэхгүй тавлагхан амьдарч буй 600000 монголчууд өөрсдөө ч мэдэлгүй хятад болчихоод байна. Ардын хувьсгалаас өмнөх Улаанбаатарын газар нутгийн нилээд хэсэгт хятадууд амьдарч байсан бөгөөд тухайн үед хятадууд мөн баян чинээлэг амьдарч байв. Тэгээд тэдгээр хятадууд монголчуудыг бохир заваан, ядуу дорой хэмээн басамжлан доромжилж, ялгаварлан гадуурхаж байсан. Одоогийн орон сууцны хороололд тухлагхан амьдарагсад, гэр хорооллынхныг бүхний муугаар цоллогсод дээр үеийн хятадуудтай нилээд төстэй болчихоод байна. Хувьсгалаас хойш ч монголын газар шороон дээр монгол хүнийг иймэрхүү маягаар ялгаварлан гадуурхалт оршин тогтносоор, хятадуудыг хөөн зайлуулсан ч хятадууд шиг хандлагатай хүмүүс бий болчихоод байгаа болохоор их жанжин Сүхбаатар, ардын хувьсгалын зоригт баатрууд юуны төлөө алтан амиа золисон болж байна. Бид яасан ч их жанжин Сүхбаатарын хэлсэн утга яруу гүнзгий агуулга бүхий үгийг мартах учиргүй. Бидний улс эв саналыг нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөл үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй чадахгүй гэх явдал огт үгүй болж гадаад дотоодын эзэрхэгийн савраас гарч, учрах зовлонгүй болж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ.
2012-02-03
uneheer utaa baga gargadagiin bol buh ger horoolold unegui taraachihaach tegeed l ur dungiin hariildaa !!!!ulaanbaatariig utaagui bolgono gechiheed zaraad baidag ni zasgiin bodlogo yum baihdaa 21000-r amidarch baigaa irged zuuh avahiin orond hooloo avah ni hend ch oilgogdohoor l yumdaa
2012-02-02
Хорвоо дээр хошин юм их л болдог бололтой. Түүний нэгийг саяхан сонслоо. Хэдхэн хоногийн өмнө буюу АН засгаас гарч, МАН засгаа эмхлэн байгуулж элэг бүтэн болгох гээд дээр дооргүй бужигнаж байх хойгуур Дорноговь аймгийн Зүүнбаянд байрлах Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагч, хурандаа З.Тогоо ангийнхаа цэргийн хоолонд зориулсан хүнсний зүйлээс нь хонины 50 гулууз махыг Улаанбаатарт авчраад үнэ хүргэн зарсан гэх хөгжилтэй хэрэг манджээ. Уг нь энэ нь тэрүүхэндээ нууц зэрэглэлд буюу хэдхэн хүн мэдээд өнгөрөх асуудал байж. Гэтэл өнөөх нь ЗХЖШ даяар ил болж өнөөх махны ченж залуучуудын хэлдгээр бол жинхэнэ “нүдний шараа” болжээ. Уг нь цэргийн дүрэм журам гэдэг хатуу. Хэн нэгэн тушаал зөрчсөн л бол хатуухан донг, за тэгээд цаашлах юм бол албан тушаалтай нь ярих ёстой. Ер нь тэглээ гэхэд дарга нь цэргүүдийнхээ хоолноос хумсалж толгой цувдайхнаар бантан жонхуу зуурч өгчихөөд тарган махыг нь мөнгө болгож ангийнхаа ойг тэмдэгдэх гээд ч байх даа яахав. Үнэндээ бол сонин л дүр зураг гэдэг нөхөр албан тушаалдаа бүрэн дүүрэн тэнцэхгүй юм байна” гэсэн сүржин маягийн дүгнэлт гаргаад энэ тухайгаа өнгөрсөн долоо хоногт болсон Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний Стратегийн цугларалтын үеэр зарлаад өнгөрчээ. Гайхсан албан хаагчид нь “Дарга чухам яагаад ийм дүгнэлт гаргаад өнгөрөв. Өөр арга хэмжээ авахгүй юм болов уу хэмээн гайхаж суусан хүмүүст хөгийн гэмээр нэгэн мэдээллийг сонсгосон гэнэ. Энэ нь өнөөх “махны ченж” З.Тогоо хурандаа ЗХЖШ-ын даргадаа “Жа, би мах зарсан мөнгөө энэ жил тэмдэглэх ёстой ангийнхаа ойд зарцуулах гэж байсан юм аа” хэмээн тайлбарлаж. Энэ тайлбарыг нь сонссон генерал хариуд нь нэг иймэрхүү арга хэмжээ аваад өнгөрсөн бололтой юм. Хөгжилтэй байгаа биз. Ёстой нөгөө харганы ноос түүж эсгий хийхийн үлгэр шиг л зүйл сонсогдоод байгаа юм. Нөгөө талаар энэ нь үнэхээр ойгоо санхүүжүүлэх арга байв уу, эсвэл түүний мөнгө олох гэсэн бяцхан бизнес байв уу гэдгийг бодох бас хардах эрх бий юм. Бяцхан тоо бодьё л доо. 50 гулууз мах. Нэг гулууз нь ойролцоогоор 25-30 кг. Нэг кг хонины мах өнөөдрийн ханшаар 4000-5000 төгрөг. Тэгэхээр нэг гулууз хонины мах ойролцоогоор 100 мянга гаруй төгрөг болж байгаа юм. Түүнийгээ 50 гулууздаа үржүүлбэл таван сая орчим төгрөг. Энэ мөнгө махыг хэр зэрэг үнэ хүргэж зарснаас хамаараад дээшээ ч доошоо ч хэлбэлзэж болно л доо. Тэгээд бодохоор энэ бол журмынх нь дагуу уламжилсан бол зүгээр нэг хараад суухгуй нь лавтай юм. Тэр баруун солгойгүй цацаад байдаг мөнгөнөөсөө санхүүжилт өгөх л байсан. Харамсалтай нь, энэ тухай төр засагт хэн хэн нь дуулгахыг хүсээгүй юу, эсвэл 50 гулууз махны цаана хөөрхөн гэгч бизнес явж байсан уу ямартай ч нэг нь цэргийн хоолноос хумсалж нөгөөх нь түүнийг тэгэсхийгээд дараад өнгөрч байгаа юм. Мэдээж үүнд арын хаалга татаас ч бас нөлөөсөн л байх. Учир нь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагч, хурандаа З.Тогоогийн гэр булийн хүн нь Дорноговь аймгийн Засаг дарга, АН-ын гишүүн, П.Ганхуягийн ойрын хамаатан юм байна. Энэ ч утгаараа УИХ-ын гишүүн Лу.Болд Батлан хамгаалахын сайд байх үедээ нам энэ тэр гэсэн нарийн сэжмээр З.Тогоог ангийн захирагчаар томилуулсан тухай салбарынхан нь хэлсэн. Магадгүй энэ нь генерал Ц.Бямбажав цэргийн хоолноос хумсалсан хурандаа З.Тогоод “хөнгөхөн” арга хэмжээ авах түлхэц болсон биз. Хэрэв үгүй гэвэл өнөөдөр хурандаа З.Тогоо шиг ардаа найдвартай ар талгүй хүн ийм дуулиан тарьсан бол өдийд аль хэдийнэ ажлаасаа хусуулаад хууль хяналтын байгууллагын үүдэнд чулуу няслаад сууж байх биз ээ.Бид дараагийнхаа дугаарт зэвсэгт хүчний салбарт үүнээс гадна ямар ямар улстөржсөн хөгийн томилгоо хийж, хэн хэнийг яаж өөд нь татсан талаарх мэдээллийг хүргэх болно. Л.ОЮУНГЭРЭЛ
2012-02-02
zotin:
Өвлийн улиралд 1 өдөрт гэр хороололд түлэх нүүрсний хэмжээ нь 1800 тн /энэ бол хамгийн ихээр бодоход шүү дээ/. 150000 өрх 1 өдөрт дундажаар 12 кг нүүрсийг түлдэг гэж үзэхээр Цахилгаан станцад түүнээс 8 дахин их буюу 14000 тн нүүрс түлдэг. 14000 тн гэдэг нь Багануур, Шивээ Овоогийн нүүрсний ордын 1 өдөрт үйлдвэрлэх нүүрсний хэмжээний 90% юм. Нүүрс тээвэрлэх 215 ачааны вагонд хуваан зөөдөг. Цахилгаан станцын яндан 80м – 250м –ийн өндөртэй бөгөөд түүнээс гарч буй утаа нь дээшээ хөөрөн туугдан, доороос харахад харагдахгүй л байгаа болохоос эрүүл мэндэд нөлөөлж буй хор хөнөөлөөрөө яг адилхан. Гэр хорооллын хүн ам бага байсан 6 жилийн өмнө агаар цэвэрхэн бохирдолгүй байсан гэцгээх ба тэр үед Улаанбаатар хотод байшин барилга, орон сууц төдийлөн их баригдаагүй цөөхөн байсан учраас гэрэл цахилгаан болон дулаан халаалт, халуун усны хангамж түгээлт ч харьцангуй бага байсан ба цахилгаан станцад одоо хэрэглэж буй нүүрсний талаас ч бага 7000 тн л нүүрс түлдэг байсан байна. Автомашины тоо их байгаа нь агаарын бохирдлын гол шалтгаан болж байна гэх хүмүүс байдаг ба Улаанбаатар хотын автомашины тоо 200 000 –д хүрээд байгаа. Автомашинаас гарах утаа нь агаарыг бохирдуулдаг нь Лондон болон Бээжин зэрэг 3 000 000-аас дээш автомашинтай томоохон хотуудад тохиолдох зүйл юм. Монгол улс зайлшгүй 3-5 гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд 3 жилийн дараа улаанбаатар дотор эрчим хүч үйлдвэрлэхээ больж, 5 жилийн дараа хотынхны халаалтанд нүүрсний хий эсвэл байгалийн хий ашиглахаар өөрчлөх учир нийслэлд нүүрс шатаадаг явдал үндсэндээ үгүй болно. Цахилгаан станцаас гарах утааг 3 жилийн дотор 50% бууруулж, 5 жилийн дараа 0 болгох зорилт нь хотын агаарын бохирдлын 90%-г цахилгаан станц дангаараа бий болгодогтой холбоотой. Ингэж агаарын бохирдлын гол үүсгэгчийн асуудлыг 1 тийш болголоо ч хот доторх цахилгаан станцуудын 40 жилийн турш ажиллах явцдаа бий болгосон Сүхбаатарын талбайгаас 30 дахин том талбайг эзэлсэн үнснээс гүний ус, хөрсөнд шингэсэн мөнгөн ус, хар тугалгын бохирдлын асуудал,/цахилгаан станцын утааны хор хөнөөл нь хотоос 50км хүртэлх хол газарт нөлөөлсөн/ цахилгаан станцын үнснээс ялгарсан хорт бодисын нөлөөнд бий болсон хүчиллэг борооны улмаас монголчуудын ариун дагшин тахилгат Богдхан уул бараг нүцгэн шахуу болох /зөвхөн газрын хөрс нь шүлтийн агууламжтай багахан хэсгийн газарт л мод ургана/ гээд толгой өвтгөсөн олон олон асуудлууд босч ирэх болно. Бид дараагийн 20 жилийн хугацаанд хэр их ухаан зарж, ажилласанаас шалтгаалан 20 жилийн дараах ирээдүйд цэвэр тунгалаг ундны устай улаанбаатар, ногоон модон дээлээр гангарсан Богд уулыг бий болгож чадахаар болох эсэх шалтгаалах болно. Үүний тулд 3-5-н бодит биелэлт ажлын ахиц дэвшил л чухал. Юуны өмнө дараагийн 3 жилийн дотор нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэхээ зогсоох тул 600мв-н эрчим хүчний хэрэгцээг хотын гаднаас хангахгүй бол болохгүй. Тодруулбал эрчим хүч үйлдвэрлэх станцыг нүүрсний орд уурхайтай газар байгуулах нь зүйтэй гэдэг үндэслэлээр доорх дурдагдах 4 зүйл нь ажил хэрэг болоод байна. 1. Хэнтийн Чандгана дахь Канадын Рrophecy компанийн 600мв цахилгаан станц / үйл ажиллагаагаа явуулж эхлээд явцын дунд 4200мв болгож ихэсгэх/ 2. Өмнө-говь аймгийн Ухаа-худаг дахь MCS компанийн 50 мв цахилгаан станц / мөн л явцын дунд 600 мв болгож хүчин чадлаа өсгөх/ 3. Төв аймгийн Сэргэлэнд баригдах Ньюком компанийн 20мв нар салхины сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц /явцын дунд мөн л 200 мв болгож өсгөх болно/ 4. Оросын Байгал нуурын усан цахилгаан станц 20000мв хүчин чадалтай. Тус цахилгаан станц нь ирэх жилээс эрчим хүчээ хаашаа экспортлох вэ гэдэг асуудал босч ирэх болно. Ялангуяа усан цахилгаан станцын шөнийн цагаар үйлдвэрлэх эрчим хүч нь илүүдэж эхлэх /илүүднэ гээд шөнийн цагаар арай бага эрчим хүч үйлдвэрлэх, зардлаа хэмнэх боломжгүй/ учир үнийн хувьд ч өдрийн хэрэглээний эрчим хүчнээс шөнийн эрчим хүч нь 2 дахин хямдарч түүнийгээ зарж борлуулахад хамгийн тохиромжтой зах зээл болох монголд хүсэлт тавих нь дамжиггүй. Харин энэ тохиолдолд манайх одоогоор Оросоос 200мв эрчим хүч импортолж байгаа ч 3 жилийн дараагаар үнийг нь тодорхой хэмжээнд бууруулж оросоос 500мв эрчим хүчээр хангуулахаар тохиролцож болох юм. Ингэж оросоос импортлох эрчим хүчээ ихэсгэсний хариуд дараах нөхцөлийг тавих нь зүйтэй болов уу. Байгал нуураас Хөх хотруу тавих байгалийн хийн хоолойг Монголоор дайруулан 3 жилийн дотор дуусгах тухай хэлэлцээ хийх. Миний бодлоор дээрх 4 ажил нь цаашдаа нилээд урагштай явагдах боловуу гэж үзэж байгаа юм. Харин мэдээллийн хэрэгслүүд энэ 4-тэй холбоотой асуудлыг ард түмэнд цаг алдалгүй үнэн зөвөөр мэдээлж байх нь зүйтэй. Учир нь эдгээр нь бидний цаашдын хөгжил дэвшилд онцгой чухал хувь нэмэртэй байх болно. Харин 5-р цахилгаан станц яагаад сенсааци төдий болж бичигдэнэ гэж хэлээд байна вэ гэхээр монгол улс ардчилсан тогтолцоонд шилжээд 20 жилийг үдээд байгаа ч хуучин нийгмийн хууч өвчин байсаар байна. Тэр бол 4 дэхь засаглал нь албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн гарын аясаар хөдөлдөг байдал. 3-5г хэрэгжүүлбэл монголын ард түмэнд хамгийн ашигтай байсаар байтал Улаанбаатарын цахилгаан станцууд, Багануур, Шивээ-овоогийн ажилчид гээд тэдгээр 5000 хүн, тэдний эрх ямба энэ тэрээ сунгасан гараас нь айсандаа эсвэл ямар нэгэн зүйлд нь автсандаа манай мэдээллийн хэрэгслүүд загас мэт чимээгүй байна. Одоогоор байдал ийм байгаа ч монгол улс Өмнөговийн нүүрс зэс, Дорнодын уран зэргийг ашиглахын зэрэгцээ Оросоос нааш хийн хоолойн ажлыг эхлүүлж халаалтанд хий ашиглах нь гарцаагүй. Харин 5-р цахилгаан станц, Шивээ-овоо, Багануурын 5000 ажилчид шинээр бий болох тэрхүү газруудад ажилласан ч болно. Багануураас 200км зайтай төмөр замаар нүүрс тээвэрлэж хүн амынхаа тал нь амьдардаг нийслэл дотроо түүхий нүүрсийг хэдэн 1000н тн-р нь шатааж орчин үеийн тахал болсон агаарын бохирдлыг үйлдвэрлэж тэд элэг цус нэгтнээ өөрсдийн гараар хөнөөхийг нь бид зүгээр хараад сууж болохгүй. Мэдээллийн хэрэгслүүд хуучин нийгмийн бурангуй байдлыг засан залруулж хэлж сэнхрүүлэх ёстой шүүдээ. 3-5 гэдэг бол бүхэлдээ монгол хүний төлөө хэрэгжүүлэх зүйл юм. Үүнийг хэрэгжүүлж чадах, үүний төлөө хүчин зүтгэх төр засгийг монголчууд хүсэн хүлээж байна.
Pee:
ger horoololiinhniig nuu bari geed bdag humuus hunii amidrah gazraa uuruu songoh erhend buduulgeer haldaj bga hereg harin yuu ch bai hamaagui shataagaad b'dag ter ger horoololiinhon uuriinhoo bolon busadiinhaa amid yavah yazguur erhend uhliin taria tariad bgaad mash ikh haramsdag... ali aliniig ni muulahgui ee bid bugd mongolchuud. harin ger horoololiinhon joohon ergenii zorig gargaad ter unegui shaham taraagaad bga zuuhiin ni avaad galaa tuleed uguuch? ter ger horoololiig nuulge geed bdag humuus tatvaraa sain tuluud oir dotniihoo ger horoolold bdag humuusd zuvuur oilguulj ene shine zuuh geechiig ni demjeed ugvul boloh geed bdag heruul dee ug ni...
2012-02-02
zotin:
Түүнчлэн хотын агаарын бохирдлын гол үүсгэгч цахилгаан станц бөгөөд станцаас гарах утаа нь голчилон гэр хорооллын дээгүүр бөөгнөрөн үүний улмаас хамгийн их хохирч хордож байгаа нь гэр хорооллынхон гэдгийг станцаас гарах утааг харсан хэн бүгд ойлгоно. Ерөнхий сайд агаарын бохирдлын жинхэнэ шалтгаан юу болохыг ард түмэнд үнэн зөвөөр мэдээлж үүнийг шийдэх аргыг бодож боловсруулахыг хүсч байна. Ерөнхий сайд энэхүү асуудлыг дэлгэн тавибал агаарын бохирдлын улмаас хордож нас барсан, өвчинд шаналсан хүмүүсийн нөхөн төлбөрийн асуудал гарч ирж магадгүй ч одоогоор энэ аюулт тахлаас болж 1000 хүн үхэж, 5000 хүн өвчинд нэрвэгдэж байгаа учир монгол улсын ерөнхий сайд энэ асуудлыг дэлгэн тавьж шийдэх гарцыг хурдан олох нь зөв биз дээ. Энэ бол монгол улсын ерөнхий сайдын хувьд эх орон ард түмнийхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлан жинхэнэ эх орончийн зориг гаргаж байгаа хэрэг болно. Гэр хорооллынхны зуухны 30%-г утаагүй зуух гэж эрх мэдэлтнүүдийн нэрлэсэн хосгүй нэртэй ч яндантай бас дотор нь нүүрс ч ер нь юу ч шатааж болдог, хэрэв юм шатаавал яндангаас нь утаа гардаг, түлш нүүрсэнд хэмнэлттэй гээд байгаагий нь бол бүр ойлгохооргүй тийм л нэг зуухыг 53000 өрхөд ашиглуулж, түүхий нүүрсийг хагас кокс болгосон ч агаарын бохирдол багасч нааштай болсон шинж огт алга. Түүнчлэн агаарын бохирдлоос болж 2011 онд 1000 хүн үхлээ гэсэн эмгэнэлт тоо гарчээ. Энэ тоог сонссон ч сонсоогүй ч жинхэнэ үнэн дунд амьдарч байгаа ард түмэн бүгдийг мэдэж бүгдийг ойлгож байгаа учраас өнөөдрийн монголыг ийм болгосон хүмүүсийг эсэргүүцэх дуу хоолой өдрөөс өдөрт чангарсаар л байна. 1. Гэр хороололд хэрэглэж байгаа нүүрснээс 8 дахин их 14000 тн нүүрсийг өдөр бүр шатаадаг УБ доторх 3 цахилгаан станц агаарын бохирдлын жинхэнэ шалтгаан байтал төр засаг үүнийг ард түмнээс нуун дарагдуулж байна. 2. Цахилгаан станцын яндан нь 80-250 метр өндөр байх бөгөөд энэ нь тэндээс гарах утаа нь цахилгаан станцын ойр хавьд тархаж унахааргүй байхаар бүтээгдсэн байдаг бөгөөд манай цахилгаан станцаас гарч буй утаа цахилгаан станцаас 10 км-н зайд байх гэр хорооллын хавьд тархаж унадаг. 3. Цахилгаан станцын утаа шүүх төхөөрөмж нь 30 жилийн өмнөхтэйгээ адил одоо ч гэсэн тийм ч үр дүнтэй биш. Зүгээр л байхгүй байснаас арай дээр гэсэн үг. Ялангуяа 2.5 микроноос жижиг хэмжээтэй РМ-г бол бараг шүүж чадахгүй. Тиймээс тоосонцор шүүх шинэ төхөөрөмж ашиглаад ч онцын үр дүнгүй. Манайхны үлгэр дууриал болоод байдаг сүрхий өндөр хөгжилтэй улсууд ч тэр мундаг төхөөрөмжиндөө итгэдэггүй тул цахилгаан станцыг хотоос дор хаяж 50 км зайтай байгуулдаг. Харин манайд хотын төв Сүхбаатарын талбайгаас ердөө 5 км-н газарт цахилгаан станц сүндэрлэх юм. 4. ТӨХК болох цахилгаан станцад ажилладаг 3000 хүн тэдний төрөл садны ажил болон цахилгаан дулаанаар далимдуулан улсын хөрөнгийг шамшигдуулагч бизнеч эрхлэгчдийн холбоо сүлбээ нь манай төр засаг эрх мэдэлтнүүдийн дунд томоохон бизнесийн сүлжээ болчихжээ. Тэгээд тэдгээр увайгүй эрхмүүд нийслэлийн сая гаруй ард иргэдийн эрүүл мэнд амь наснаас өөрсдийн хар зоосны сүлжээгээ чухалчлан хамгаалахын тулд юу ч хийж юу ч ярихаас буцахгүй болоод байна. 5. Цахилгаан станцаас гарах хорт бодисын улмаас жил бүр 1000 хүн үхэж байхад манай төр 5-р цахилгаан станцыг УБ хотод байгуулна гэж шийдэх нь байж болно гэж үү. Шинэ цахилгаан станцыг нийслэл хот дотор байгуулах гээд байгаа гол шалтгаан нь ердөө л өөрсдийнхөө бизнес явуулахад ашигтай байрлалтай байлгахын тулд ингэж байгаа хэрэг. 5-р цахилгаан станцыг УБ-т байгуулчихвал агаарын бохирдлоос болж үхэх хүний тоо хэдэн зуугаар нэмэгдэхээр байтал ингэж шийдэж байгааг харахад цахилгаан станцтай холбоотой асуудлаар мөнгө хийж байяжигчид манай төрд нилээд олон шургалсан бололтой. Гэлээ ч монголоо гэх зүрх сэтгэлтэй хүмүүс тэдгээр луйварчдаас олон гэдэг нь дамжиггүй. Тэдний үзэл бодол хамгийн үнэ цэнэтэй. Харин манай төрийн түшээд тэрхүү үзэл санааг нь хөнгөхөн луйвардах бодолтой байгаа юм шиг байна. 1 сарын 10 нд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гээч газар үнэнийг далдалсан мэдээллээ үргэлжлүүлсээр л байх юм. Энд мэдээлсэн зүйл 1 сарын 5нд ерөнхий сайд бас бус мундаг нөхдүүдийн мэдээллийн давталт байлаа. Манай төр засгийг эрх мэдлийн сүлжээ аалзны тор шиг хирчихсэн болохоор үнэн мөнөөс илүү нэг нэгнийхээ үгийг тоть шиг давтах нь энгийн зүйл болждээ. За ямарч байсан агаарын бохирдолтой холбоотой ар араасаа цуврах мэдээллүүдээс юу ч горьдох хэрэггүй бололтой. Учир нь тэдгээр мэдээлэлд агаарын бохирдлоос болж өвчинд шаналж, амиа алдаж, хэвлий дэх үрээ алдах эхчүүдийг аврая, энэ асуудлын жинхэнэ шийдлийг ольё гэх шинж огт алга даа. Манай эрх мэдэлтнүүд хэзээнээсээ л өөрсдийнхөө бизнесийг хамгаалж харин үнэнийг хамгаалагчдыг хэлмэгдүүлж, хилсдүүлэхдээ гарамгай улсууд. 07.01-г саналдаа. Эсвэл бүр 35000 хүнийг хөнөөсөн тэр гаслант цаг үеийг санасан ч болох юм. Ардчиллын замруу шилжээд 20 жил өнгөрсөнч эрх чөлөөний дуу хоолой, үнэний дуу хоолой боомилогдсоор л. Ард түмэн шаналж зовсондоо хэзээ мөдгүй дэлбэрэх тэсрэх бөмбөг болчихсон. Гэхдээ л бид тэсэрч болохгүй нь. Хэрвээ дэлбэрчихвэл ган төмөр шиг бат бөх эрх мэдэл, улс төр, бохир бизнесийн сүлжээ дугарсан хэнийг ч боомилж дөнгөх болохоор бид номхон хүлцэнгүй байх хэрэгтэй юм шиг байна. бид улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейд очин өнгөрсөн он жилүүдийг дахин эргэцүүлж бодонгоо түүхийн гунигт хуудсанд үлдсэн алдааг дахин хэн бэ гуайгаар ч давтуулахгүй байхыг тэдний гэгээн сүнснээс гуйхаас өөр арга байхгүй.
2012-02-02