МАН сонгуулийн тактикаа ил болгов

img

Хамтрагчаа салж дангаар байгуулах Засгийн газраа төвхнүүлсэн МАН-ын Бага хурал олны анхаарлыг татаж байв. Энэ хурлаар хамтарсан Засгийн газрын ажлыг дүгнэх, гүйцэтгэх засаглалд орж ажилласан сайд нар ажлаа тайлагнах байх гэж харж байв. Гэвч урьдчилан таамаглаж байсан шиг буюу АН-ын ҮЗХ-ны хуралдаан шиг зүйл болсонгүй. 2008 оноос хойш цээжиндээ бугшсан  үгээ гаргаж нэлээд олон зүйлийг хэлэлцэх болов уу гэсэн тэгсэнгүй.  Бүтэн өдрийн турш  хуралдсан  Бага хурлын өргөтгөсөн хуралдаанаар  ирэх сонгууль хийгээд 2031 он хүртэл улстөрд өрсөлдөх сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм. 2012-2031 он хүртэл Монгол Улсын хөгжүүлэх "Ард түмний хөгжлийн хөтөлбөр" боловсруулснаа хэлэлцсэн. Хөтөлбөрийн эхний дөрвөн жилийн нь ажил энэ жилийн сонгуулийн мөрийн хөтөлбөр  байх болно гэдгийг ч хэлж байлаа. Нүүрс шингэрүүлэх үйлдвэр байгуулна, автозам, төмөрзамын сүлжээг барьж дуусгана, эрчим хүч экспортолдог орон болно гэх мэт өмнө нь улстөрийн намууд амлаад хийж чадаагүй байгаа зүйлүүд багтжээ. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч тусгасан байсан юм. Гишүүд нь хөгжлийн хөтбөлрт саналаа нэмэрлэж бүтэн өдрийн турш хэлэлцэж ирэх сонгуульд ялалт байгуулж байж энэ хөтөлбөр хэрэгжих ёстой гэдгийг хатуухан хэлсэн гишүүд байсан. Ингээд хөтөлбөрөө баталсны дараа МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд  “Ард түмний хөгжлийн хөтөлбөрийг бүтэн хоёр жилийн хугацаанд ард түмэнтэйгээ ярилцаж, санал бодлыг нь сонссоны үндсэн дээр бий болгосон. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд сонгуульд ялалт байгуулах хэрэгтэй"  гэдгийг ч хэлсэн. Дараа Засгийн газарт дэд сайдаар томилогдсон Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд П.Ганхуяг, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайд Б.Цэнгэл нарыг Бага хурлын гишүүнээр сонголоо. Гэхдээ энэ сонголт хаалттай хуралдаж шийдсэн ч хаалттай хаалганы цаана хуралдааны уур амьсгал тайван аядуу болж өнгөрсөн юм. Сонгуульд өрсөлдөх гишүүдээ тодруулах, цаг үеийн асуудлыг хэлэлцэж гүйцэтгэх засаглалд дн тавих ажил ирэх Бага хурлаар шийдэгдэнэ. Тэгэхээр сонгуульд хүртэл таван сар үлдэж байгаа. Удахгүй дараагийн Бага хурлын тов тодорхой болох нь.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

MGL:
TENEG MONGOLCHUUD MAN-TAI YAVAAD UNUUDUR ULS ORON YAMAR BAIDALD HUREED BGA NI TA NART HAMAAGUI L DEE HUVIA BODOJ L BAIVAL TA NART BOLOO, ARDCHILSAN NAM ZALUU CH HURLAA IL TOD NEELTEE HIIDEG YUM , NUUH HAAH YUMGUI GETEL MAN-IIN HURLIIG SOYOLTOI TAIVAN BNA GEJ YUN TENEGTENE VE. ZUVHUN LUIVARCHID L LUIVRAA NUUJ HAALTTAI HURALDDAG YUM. ULS ORNIIG MULHUULJ BGAAGAA NUUJ BGAAS ZAILAHGUI JINHENE SHUDRAGA NAM IIM BAIDAGGUI YUM, HURDAN ZAILAASAI ENE TENEGUUD, HAIRAN MONGOL ORON MINI EDNII UYED USTAJ ALGA BOLOH VII DEE, ARDCHILSAN NAM ZASGIIN ERKH 1 UDAA L BARISAN GEDGIIG SANAH HEEGTEI TEGEED CH TEDNII SANACHILSAN ZUV ZUITEI ZUILUUDIIG BAINGA ALBAAR UNAGAJ BG GEDGIIG TA NAR TUR UUCHLAL GUIH YOSTOI GEDEG MARGAANAAS HARAAGUI YU. NUDEE NEEJ CHIHEE ONGOILOJ JINHENE EZDIIG OLOH NI BIDNII MONGOLCHUUDIIN TUILIIN ZORILGO BOLOOD BNA
2012-02-11
өахөа:
сү больёо хойтон ман байх уу юун 20 жил
2012-02-03
өчигдөр сү булай болж байнаа, 5толгойн талаар фортуна асуусан чинь битгий хүн доромжлоод бай ч гэх шиг, уг нь хариулах ёстой биз дээ юуг нь нууж сандардаг байна аа
2012-02-03
энэ шууд-г овоо гайгүй юмуу гэтэл сүүлийн үед дандаа нэг талыг барьж бичдэг болоод байна. элбэгдоржийнх гэсэн үнэн юм байна.
2012-02-03
Ardiin namd shildeg zaluuchuud olnoor turun garch irj bn. tsaashdaa ulam erchee avch iluu ihiig hiih bolno. jinhene ardchilsan uzel nevt shingesen shine ueiin shildeg bolovson huchinguud bii bolj bga
2012-02-03
tulhtai tur tushij bga humus ardiin namiinhan bh shu unendee bol. ardchilsan namiinhan yugaa ch medehgui ih hural dotor uchraa olohgui gaihsan humus bdag shu
2012-02-03
unen unen. ardchilsan namiinhan chi yopon uvgun teverch hevtdeg geel hereldeed bsan. hci guilgachin, chi luivarchin geel hhhahahahahaha
2012-02-03
MAH SONOTUGEI
2012-02-03
ард түмэн:
хамтарсан засгийн газраа хугацаагаа дуустал сайн түшилцэж чадаагүй АН ийн буруу гэж бий шүү тэр алтан хараацайнууд юу хийсэн нь мэдэгдэхгүй хаашаа нисээд алга болчив
2012-02-03
иргэн:
ганцхан бас ардын нам гэж туйлширч болохгүй байхаа бусад нам эвсэл ч гэсэн дутуу дулимаг асуудалтай л байдаг гэж хэлхэд бараг хэлсдэхгүй байх
2012-02-03
бб:
засгийн газрын бүрэн эрхийн 4 жилийн хугацааны 3 жил 6 сарыг нь хувийн амьдралаа сайжруулахад зориулсан Ардын намыхан гэнэт нойрноосоо сэрж ард түмэн байдгаа мэдрээд дахиад амлалт өгч эхэлж байн уу даа болимоор юм ард түмэн чинь юмны наад цаадахыг ойлгодог болсон шүү луйварчидаа
2012-02-03
Боогий:
Ёсгүй ёс, Алагчилдаг хууль, Эрээгээ алдсан төрийн түшээдийн луйвар, Цагаандаа гарсан дээрэмчин компанууд Монголчуудыг цадиггүй дарлаж дууслаа. Монголын хамгийн том гэмт хэрэгтнүүд болох ТӨХ-ны Сугар, Монгол банкны Пүрэвдорж, их хурлын Наранхүү, Эрдэнэтийн Ганзориг нарын хэргийг зориуд тойроод байдаг Хууль зүйн сайд Нямдоржид, АТГазарт, Засгийн газарт, Их хуралд ноцтой НО байна. Эдгээр гэмт хэрэгтнүүдийг хамгийн эхлээд барьж хэргийг нь нийтэд зарлахгүйгээр Монголын луйварчид оршсоор л байх болно.
2012-02-03
Генералын найздаа эдлүүлсэн онцгой эрх 400 саяын үнэтэй Гамшгийн үед төрийн өндөрлөгүүд толгой хорогдох онцгой обьектоор гал тахижээ. АН-ьн сайд нар Засгийн газраас гарах өргөдлөө өгсөн тэр өдөр Богдхан ууланд байрлах Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн тусгай обьектод гал гарчээ. Барилгын цэргийн 017 дугаар ангийн барьж байсан 400 сая орчим төгрөгийн үнэтэй модон барилга буюу мэргэжлийн хүмүүсийн хэлснээр иргэний дайн зэрэг улс оронд тохиолдсон онцгой аюул гамшгийн үед төрийн өндөрлөгүүд толгой хоргодох байр шатаж, үнс нурам болсон байна. Хачирхалтай нь, улсын төсвийн хөрөнгө буюу татвар төлөгч та бидний өчнөөн сая төгрөгийг үнс болгосон эрхмүүд энэ мэдээллийг ихэд нууцалж, гадагш задруулахгүй хав дараад өнгөрөөх үүргийг онцгойлон өгсөн гэх мэдээлэл ирлээ. Чухам хэн гэх албан тушаалтнаас болж улсын өчнөөн сая төгрөг нурам болсон хийгээд уг ажлыг гуйцэтгэж байсан хариуцлагагүй албан тушаалтнууд хэн байсныг тодрууллаа. Энэ бүх дуулиант хэргийн эзэн холбогдогч нь Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, түүний найз, дэд хурандаа Л.Балдан-Очир нар гэдгийг тус штабын ажилтнууд хэлж, зарим нь “Найзыгаа хууль бусаар ажилд авсан биш томоохон нүхэнд уналаа даа” хэмээн халаглаж байна. Учрыг лавлахад дэслэгч генерал Ц.Бямбажавын найз, уг ажлыг гардан гүйцэтгэж байсан дэд хурандаа Л.Балдан-Очир нь өдгөө 52 настай, 2010 он хүртэл ЗХЖШ-т бэлтгэл ахлах дэслэгч цолтой ажиллаж байгаад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт ажилд орсон ч тун удалгүй халагдсан. Гэвч “Хаана ч очсон хаалгачтайгаа” гэдэг шиг тун удалгүй сайн найзын буянаар хууль бус томилолт өвөртлөн салбартаа эргэн ирсэн гээд нэр хүндийн хувьд тийм ч цэвэр нэгэн биш юм байх. Түүний томилгоог хууль бус хэмээн тодотгосны учир нь Батлан хамгаалахын сайдын баталсан “Офицерын алба хаах журам”-д зааснаар бэлтгэл ахлах дэслэгч цолтой хүн Зэвсэгт хүчний салбарт эргэж орох тохиолдолд нас нь 30-аас хэтрэхгүй байх ёстой хэмээн заасан байдаг юм байна. Харин Ц.Бямбажав генералын найзад сайдын эл журам огт хамаагүй байгаад зогсоогүй, татвар төлөгчдийн өчнөөн сая төгрөгийг дураар зарцуулах эрх ч олдсон гэдэг. Дээрх онцгой обьектыг хариуцан бариулж байсан Л.Балдан-Очир найзынхаа итгэлийг алдаж, ажлыг нь нурааж, алдар хүндийг нь унагасан төдийгүй татвар төлөгчдийн 400 сая гаруй төгрөгөөр ганцхан шөнийн дотор тэнгэр тахиж орхижээ. Эх сурвалжийн өгүүлснээр энэ хэргийн буруутан нь дээрх хоёр эрхмээс гадна ЗХЖШ-ын Цэргийн хангалт үйлчилгээний газрын дарга, бригадын генерал Д. Даваа, ЗХЖШ-ын Санхүүгийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Ганбат нар яах аргагүй мөн гэдгийг хэлж байна. Тодруулбал, дээрх объект нь дайн байлдаан, үймээн самуну гээд онцгой байдал зарласан үед төрийн тэргүүнүүд толгой хоргоддог гэдэг утгаараа аюулгүй ажиллагаа талаасаа маш өндөр түвшинд баригдах ёстой юм байна. Гэтэл дээрх албан тушаалтнууд нийлж уг барилгын ажлыг гүйцэтгэх нэрээр төрийн өчнөөн сая төгрөгийг өөрсдийн халаас руу хуваан хийснийг салбарынх нь баримт түшин дуулгаж байна бипээ. Тэр олноос ганцханыг жишээ болгон дуулгаяа. ЗХЖШ-ын Санхүүгийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Ганбат тэргүүтнүүд 80 сая төгрөгөөр уг барилгыг дулаан цахилгаанаар хангах дизель станц авна хэмээн мөнгө төсөвлөсөн ч урд хөршөөс түүнээс хоёр дахин хямд өртөгтэй буюу 27-28 саяар цахилгаан станц авчээ. Гэвч өнөөх гайхал нь ажиллахтүй темрийн сэг болоод хэвтэж байгаа гэнэ. Мөн төрийн тэргүүнүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс 30 гаруй сая төгрөгөөр хяналтын камер авч тавих байсан ч тавиагүй. Түүнчлэн 160 саяын өртгөөр бараа сүрийг нь хараад бахдаж бахархаад босч ирэхээргүй сүрлэг хашаа хатгана гэсэн ч өнөөх нь гар хүрэх төдийд л ханараад уначихдаг хаалт төдийхөн босгосон гээд өөлөөд байвал өчнөөн асуудалтай барилга барьж байсан гэдгийг хэлж буй юм. Ямар сайндаа л энэ тухай тус штабынхан “Өндөр өртөгтэй энэ барилгадаа ядаж галын дохиолол суулгасан бол өдийд юу гээд л үнс нурам болсон байшин хараад, халаглаад сууж байх вэ дээ” хэмээн өөр хоорондоо жиг жуг хийж байна. Өөр нэг ноцтой зүйл нь дээрх обьект “Онцгой” гэдэг утгаараа хуучин модон байшинг нь буулгаж ор мөргүй болгож байгаад цоо шинэ байшин барихаар төсөв хөрөнгийг нь баталж өгсөн юм байж. Гэтэл хуучин байшингийн хана, дээврийг нь буулгалгүй “төсвийн мөнгө” хэмнэсэн гээд хөгийн зүйл олон болсныг хэлэх нэгэн ч таарсан. Үнэндээ бол төрийн өмч саалийн үнээ болсны ганцхан жишээ энэ. Дээрх барилгын тухайд нууц объект гэдгээр халхавчлан хэдэн тэрбум төгрөгийн ажлыг ямар ч тендергүйгээр Барилгын цэргийн 017 дугаар ангид өгсөн юм байна. Харин хариуцсан улс нь терийн өмчийг өөрийнх гэж андуурсан уу хамаагуй халааслаж, салбарынхан нь ч “Ил цагаан энэ луйвар ийн төгсдөг байжээ” хэмээн баярлаж сууна. Нэг байшин шатаад түүнийг нь нуугаад өнгөрлөө гэж бодьё. Гэтэл энэ барилгад нь төрийн тэргүүнүүд элдэв аюулаас толгой хоргодож байхад дээрх аюул нүүрлэсэн бол яана. Л. Оюунгэрэл
2012-02-03
MAH:
sotsializm kommunizm geed l dongosoh yum yamar utgatai ug bolohiig n ch medehgui hulsnii bicheech batsaan nariin l bichleg bna. taiban huraldna gedeg bol ULS TURIIN SOEL. Heleh yumaa bol helne shdee tertei tergui taiban huraldaad heleltsej bolhoor asuudliig tegeed yamar AH-iin hural shig gudamjnii abgai nariin heruul shig hural hiih estoi yum uu
2012-02-03
unen unen. ardchilsan namiinhan chi yopon uvgun teverch hevtdeg geel hereldeed bsan. hci guilgachin, chi luivarchin geel hhhahahahahaha
ард түмэн:
хаалттай ч нээлттэй ч АН шиг тэгж хэрэлдэж хуралаа гурил болгохгүй нь тодорхой ш дээ. энхийн тайван аргаар л асуудлыг шийднэ
2012-02-03
zochin:
коммунистууд коммунист хурал л хийнэ л дээ угаасаа
2012-02-03
mandah:
kommunist hural bolj bainlee sotsializmd ergeed irsen yumuu haashaa yum be/
2012-02-03
батаа:
Баахан хулгайч нар нийлсэн аятай юундаа хаалттай хуралддаг байнаа. Атаманаасаа айсан, хүний, бүр нарийн ярьвал улс төрчийн эрхээ хасуулсан мэт дуу шуу байхгүй хурлыг тэгээд хурал гэхүү?, жүжиг гэх үү
2012-02-03
доржоо:
коммунистууд өдөр ирэх тусам дэлхий дээр цөөрч гишгэх газар нь хомсдож байхад Хятад Монгол Хойд солонгос гуравт л ноёрхож байна.Энэ гурван орноос монгол ганцаараа ардчилсан орон боловч өгөр засаглалаа авч хаяж чадахгүй хэдхэн коммунистуудад дарлуулсаар бүүр сүүлдээ эргээд коммунист засаглалтай ардчилсан орон болж хятад загварын улс орон болох дөхөж байна. Нөгөө хүмүүнлэг ардчилсан нийгмийг бий болгоно гээд байсан Ардчилсан нам нь өөрийн эрхгүй коммунист үзэл баримжаа руу дагаар хөтлөгдөн явсаар...
2012-02-03