
ОБЕГ-ын дарга асан П.Даш, тус газрын Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга асан Л.Алтангэрэл нарын төсвийн мөнгө шамшигдуулсан хэргийн шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд болно.
Хан-Уул дүүргийн шүүхээс тэднийг төрийн өмчийг хувьдаа завшсан хэрэгт гэм буруутай хэмээн үзэж, өнгөрсөн оны есдүгээр сарын 29-нд 3.6 жилийн хорих ял оноосон ч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан юм. Гэвч П.Даш анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм.
Түүний гомдлыг өнгөрсөн арванхоёрдугаар сард нийслэлийн шүүхэд хэлэлцэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцэхээр болсон билээ. Тиймээс өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд комиссар П.Дашийн хэргийг дахин хэлэлцэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ