Үс засуулбал эрхтэн хурц болно

img

Аргын тооллын: 2012.2.3 Баасан гараг
Билгийн тооллын: 11. Дөрвөн ногоон мэнгэтэй хөх морь өдөр
Наран ургах шингэх: 08.08-17.42
Үс засуулбал: Эрхтэн хурц болно.
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, тангаргаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ямар ч байсан усээ засуул хее
2012-11-13
yadag erhten gene ee
2012-02-03
Ямар эрхтэн маань хурц болох юм бэ
2012-02-03