Өлсгөлөнгөөс болж Хойд Солонгосын хүн амын өсөлт буурна
БНАСАУ-ын хүн амын өсөлт 2012 оны гуравдугаар сар гэхэд эрс буурна. Одоогоор зургаан сая хүнд хүнс тэжээлийн тусламж хэрэгтэй байгаа бөгөөд хүүхдийн гуравны нэг нь өлсгөлөнд нэрвэгдээд байна. Гол донор болох АНУ хүнсний тусламжаа 2009 оноос хойш зогсоосон, БНСУ хүнсний тусламжаа хүргэх улстөрийн тохироо бүрдэхгүй байгаа юм.
Сүүлийн гурван жил дараалсан ган гачиг, энэ хавар тохиосон байгалийн гамшгийн улмаас тус улсын газар тариалангийн бүс нутаг ургац бараг авч чадаагүй юм. Өлсгөлөн нүүрлээд байгаа өмнөд Ванхеэ мужийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд өнөөдрийг хүртэл хүнсний тусламж хүрч чадахгүй байгаа юм.Нэг хүүхэд өдөрт нэг таван шош төдийхнөөр гол зогоож байна.
Тус мужид халдварт өвчин газар авахуулахгүйн тулд усан хангамжийн системийг сайн дурынхан засчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ