
Монгол, Солонгосын харилцааг дэмжих БНСУ-ын “Комекс” нийгэмлэг нь 2012 онд сэрүүн бүсийн оронд хэрэглэгдэх 94 мянган ам долларын үнэ бүхий 20 мянган хүн тун “Vaxiflu” томуугийн вакциныг Эрүүл мэндийн газарт тусламжаар өглөө. Уг вакциныг БНСУ-ын “Dong-A” эмийн үйлдвэр, Францын Сенофи- Авентис эмийн үйлдвэртэй хамтран үйлдвэрлэсэн юм. Энэхүү вакциныг томуугаас сэргийлэх зорилгоор жилд нэг удаа булчинд тарьж хэрэглэдэг. Манай улсад энэ жил -50 градусаас дээш хэм хүйтэрч байна. Энэ вакцин нь хүйтэн орнуудад зориулсан томуугийн эсрэг тарилга юм.
Ерөнхийдөө зургаан сартайгаас дээш насны бүх хүнд тарьж хэрэглэж болох бөгөөд үнэгүй тарих гэнэ. Эхний удаа гадаа ажилладаг цагдаа, хууль хяналтын байгууллагын албан хаагч, сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийг хамруулна. ХӨСҮТ-ээр дамжуулан “Vaxiflu” вакциныг хийлгэж болох аж.
Хүйтэн оронд хэрэглэдэг вакцин халуун орны вакцинаас өөр найрлагатай байдаг. Томуугийн вирус өөрчлөмтгий байдаг тул жил бүр нэг вакциныг хэрэглэх нь тохиромжгүй. Хамгийн гол нь халуунтай, тэжээлийн дутагдалтай, амьсгалын замын архаг өвчтэй, элэг, зүрх судас, бөөрний хурц үрэвсэлтэй, өндөг, тахианы махны харшилтай, өмнө нь вакцин хийлгээд хоёр өдрийн турш халуурч байсан, дархлаа султай, сэтгэл мэдрэлийн хүнд өвчтэй, аливаа вакцинд харшилтай, цочмог халдварт өвчтэй нь нотлогдсон хүмүүс тариулж болохгүй аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ