
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон Улсын клинкийн төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг хэд хэдэн эмнэлгүүдээр явж, үйл ажиллагаатай нь танилцсан байна. Мөн үйлчилүүлж байгаа иргэдийн санал бодлыг сонсчээ.
Нөхөн үржихүйн кабинетээр жилд дөрвөн мянган орчим хүн үйлчлүүлдэг тухай тус эмнэлгийн удирдлагууд танилцуулсан байна. Мөн Үр хөндөлтийн тасгаар жилдээ хоёр мянга орчим эмэгтэй үйлчлүүлдэг, тэдний нэлээд хувийг хүсээгүй жирэмслэлттэй оюутан охид эзэлдэг, түүнчлэн 40 орчим хувь нь суурь өвчтэй учраас хүүхдээ тээх боломжгүй эмэгтэйчүүд байдаг байна. Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон ЭХЭМҮТ-ийн Төрөх тасаг, Хүүхдийн тасаг, Хүлээн авах тасгаар мөн оржээ.
Иргэд ЭХЭМҮТ-ийн эмч нарт үзүүлэхийн тулд заавал эмнэлэг дээр очиж цаг авах шаардлагагүй утсаар захилга өгөх боломж бүрдсэн байна. Цаашдаа Хүлээн авах тасаг хүмүүст карт өгдөг болох юм. Хэрвээ өвчтөнд улаан карт өгсөн бол яаралтай тусламж үзүүлэх, харин ногоон карт өгсөн бол зохих тусламж үйлчилгээг үзүүлэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ