
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг Шууд.мн сайтын ”Шууд чат”-ын зочноор өнгөрөгч лхагва гарагт оролцсоны дараа манай редакцийн руу Баянгол дүүргийн иргэн Б.Энх-Амар, Чингэлтэй дүүргийн харьяат У.Чулуун нар холбогдон нэгэн хүсэлтийг дамжуулж өгөхийг хүслээ.
Тэд “Сонирхлын зөрчлийн тухай хуулийн төслийг санаачлан УИХ-аар батлуулж олон хүний магнайг тэнийлгэсэн эрхэм гишүүнийг ирэх 2012 оны сонгуульд нэр дэвшихэд нь хувиасаа бага хэмжээний хандив өгөх хүсэлтэй байна” гэлээ.
Тиймээс Х.Тэмүүжин гишүүнийг хандивын данс нээнэ үү гэсэн хүсэлтийг уламжиллаа.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ