
Улсын дээд шүүхийн шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зоригт Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг УИХ-ын нэгдсэн чуулганд танилцууллаа. Дамдин овогтой Эрдэнэбалсүрэнг Улсын дээд шүүхийн шүүхийн шүүгчээр томилох тухай яригдаж байна. Нэр дэвшигчтэй холбоотойгоор О.Чулуунбат шүүхийн тогтолцоог өөрчлөх талаар дорвитой ажил хийх хэрэгтэй байгаа хэмээн ойлгож байгаа.
Манай шүүхийн тогтолцоог өөрчлөхтэй холбоотойгоор тангарагтны шүүх орж ирж болох уу, үгүй юу гэдгийг асуулаа. Ц.Сэдванчиг 2006 он хүртэл прокурор хийж байсан юм байна. 2006 оноос хойш Мянганы сорилтын сан зэрэг газруудад ажиллаж байсан юм байна. Дээд шүүхийн шүүгч гэдэг амаргүй ажил. Шүүхийн шинэтгэлийг хийхийн төлөө ямар алхам хийх вэ. Үүнд шүүгч нарын онцгой чадамж хэрэгтэй гэв.
Прокурорын байгууллагад ажиллаж байхдаа шүүх хуралдаанд оролцож байсан. Эрүүгийн хуулийн талаар туршлагатай. Боловсруулагдсан шүүхийн багц хуульд дээр ажиллана гэж бодож байна. Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Ж.Сүхбаатар гишүүн үг хэллээ. Тэрбээр “сонирхлын зөрчилтэй холбоотой хууль баталсан. Ах дүү хамаатан садан фракциар албан тушаал авдаг зүйлийг эл хуулиар таслан зогсооно. Ерөнхийлөгч Ховд аймгийнх, та ч мөн адил юм байна. Хардаад хэлэхэд нутаг усны хамаатан садан найз нөхдийн чиг хандлагаар шүүхэд битгий хандаарай. Монголын шударга ёсыг тогтоох ажилд өөрийнхөөрөө оролцоорой. Мөн элдэв улс төртэй холбоотой шийдвэрүүд дээр шударга байгаарай гэж хэлмээр байна” гэлээ.
Эцэст нь түүнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ