Бяцхан хүүгийн зураг эгчдээ iPad өглөө
Ялагч нь iPad авах фото зургийн уралдаан өчигдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. UFC группээс зохион байгуулсан уг тэмцээний сүүлийн шалгаруулалт болох группын удирдлагуудын дунд явагдсан санал асуулга хамгийн өрсөлдөөнтэй байж Б.Батзоригийн "Баярын ширээний бяцхан бэлэг", Д.Мөнхтогтохийн "Гайхамшигт үдэш", мөн тэмцээний турш манлайлж байсан "Би чацаргана жимсэнд маш их дуртай" хэмээх 3 бүтээл маш ойрхон саналтай байсан ч бяцхан хүүгийн зурагтай Х.Сэлэнгээгийн бүтээл 1 санал илүү авч тэргүүн байранд тодров. Шилдэг бүтээлийн эзнээр тодорсон Х.Сэлэнгэ танд баяр хүргэхийн хамт хэрэглэгчиддээ гайхалтай бэлэг барьсан UFC группийн хамт олонд ажлын амжилт хүсье.
http://prezi.com/j-dsvkbdjhh4/ufc-presentation/, www.facebook.com/UFCgroup.mn
[gallery link="file"]
СЭТГЭГДЭЛ БИЧИХ