Нийслэлийн МАН-ын Хорооны дарга Г.Мөнхбаяр хуралдаанд оролцлоо

img

Сүхбаатар Дүүргийн Монгол Ардын Намын Хороо Бага хурлын II хуралдаанаа хийж байна. Хуралдаанд Нийслэлийн МАН-ын Хорооны дарга Г.Мөнхбаяр оролцож үг хэллээ. Тэрбээр хэлэхдээ Сүхбаатар дүүрэг нам улс төрийн олон зүтгэлтнүүдийг төрүүлсэн,  оюунлаг дүүрэг. Одоо ч энэ танхимд  УИХ-ын гишүүн байсан,  намын нүүр царай болж яваа туршлагатай , эрч хүчтэй олон сайхан залуучууд, ахмадууд хүрэлцэн ирсэн байна.  Аливаа улс төрийн нам хүчин сонгуулиас сонгуулийн хооронд бэлтгэж, сонгуульд ялахын тулд ажилладаг. Харин өнөөдрийн хувьд 2012 оны сонгууль хаяанд ирсэн энэ цаг үед бид сонгуулийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэн, зохион байгуулалтыг сайжруулж, эв нэгдлийг эрхэмлэн ажиллах ёстой. Хамгийн гол нь өчигдөрхөн  хуралдсан  МАН-ын III хуралдаанаар  Монгол Улсыг ирэх 20 жилд хөгжүүлэх  “Ард түмний хөгжлийн хөтөлбөр” – ийн   сүүлийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Энэ хөгжлийн хөтөлбөрийг 3жил үргэлжилсэн  “Ард түмнээ сонсъё” аяны хүрээнд та бид хамтдаа бүтээсэн. Ард иргэдийн санаа бодол, хүсэл, санал шүүмжлэл дээр  суурилан бий болгосон гээд энэ хөгжлийн хөтөлбөрөө иргэд олон нийтэд уламжлах, сурталчлах тал дээр шуурхай ажиллахыг хүслээ. Сүхбаатар Дүүргийн Монгол Ардын Намын Хорооны Бага хурлын II хуралдаанаар 2011 онд хийж гүйцэтгэсэн  ажлын тайлан, хяналтын хорооны мэдээлэл, мөн Дүүргийн МАН-ын Хороо болон Хяналтын хороонд орон  гарсан гишүүдийг нөхөн сонгох үндсэн гурван асуудлыг хэлэлцэх юм байна.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
HAIRAN SAIHAN BOLOVSROLTOI ZALUU BID HUUHED BAIHDAA HOVD HOTOD OIROLCOO AMIDARDAG BAISAN ODOO TOLGOI NI 360 GRADUS ERGEED ERGUU KOMMUNIST EH ORNIIHOO ARD IRGEDIIN ESREG BODLOGO YAVUULDAG NAMIIN ERGUUTECEN TOLGOI NI HAMUURSAN HUMUUSIIN BUZAR SHUNALIIN SUNSEND AVTCHIHAAD BAIGAAMAA.
2012-10-25