А.Ариунболд, С.Ганбаатар нар хамтран ажиллахаар боллоо

img

  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Ариунболд, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн зорилго нь шударга өрсөлдөөнийг дэмжих, хэрэглэгчийн эрхийг хамгаалах үйл ажиллагааг тодорхой үр дүнд хүргэх, хүн амын худалдан авах чадварыг үнийн хэт өсөлтөөс хамгаалах, хамтарсан хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах, талуудын хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлэхэд оршиж байгаа юм. Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар, хоёр байгууллага хамтран цөөн тооны чанартай ажлуудыг хамтарч хийхээр төлөвлөсөн бөгөөд үүнд: 1. Автобензин, дизелийн түлшний дотоодын жижиглэнгийн үнэ тогтоож байгаа аргачлалыг мэргэжлийн холбоодтой хамтран хянаж, бодит байдалд нийцүүлэх арга хэмжээ авах 2. Автобензин, дизелийн түлшний дотоодын жижиглэнгийн үнэ тогтоож байгаа байдал нь Өрсөлдөөний тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд тогтмол хяналт тавьж, хууль тогтоомж зөрчсөн үйлдэл бүрд хариуцлага хүлээлгэн ажиллах 3. Газрын тосны бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөөнт орчныг хэрхэн бүрдүүлэх, шударга өрсөлдөөний үр дүнд үнийг бууруулах, тогтмол байлгах чиглэлээр баримтлах бодлогыг тодорхойлох талаар санал боловсруулан Засгийн газарт хүргүүлэх 4. Хэрэглэгчийн гар дээр очиж байгаа нэг кг мах, гурил, нэг ширхэг талх болон цагаан будаа, сүү, цөцгийн тос, ургамлын тос, элсэн чихэр, зэрэг бүтээгдэхүүн, үйлчилгээний өөрийн өртөгийн тооцоог аж ахуйн нэгжүүдэд хийж, хэт өндөр үнэ тогтоосон нь нотлогдож байвал хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, бодит байдалд нийцүүлэн бууруулах арга хэмжээ авах 5. Гурил, талх, цагаан будаа, мах, сүү, цөцгийн тос, ургамлын тос, элсэн чихэр, зэрэг бараа, бүтээгдэхүүний борлуулалтын шат, дамжлага, бүр дээр гарч байгаа, үнийн өсөлтийг судлах ажлыг сар бүр хийж, үр дүнг нийтэд мэлээлж байх 6. Худалаа, үйлчилгээний шат дамжлагыг хэрхэн бууруулах, өрсөлдөөнт орчныг хэрхэн бүрдүүлэх талаар тодорхой санал боловсруулан Засгийн газарт хүргүүлэх зэрэг ажлууд багтжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Neg l saixan goy ner ajilaa xiigeech ee zygeer tsalin avaad baixaar xiix ajil ta nart ix baina shyy dee yumnii yne tsaana chini gaarlaa benzin 250 tugrug nemegdex l shirxegiinxee baraan der 200 tug nemeed yavaj baina shy dee ta nar yu xiij baina aa .Naad zax ni max gexed l xediig nemej baina neg negeer ni achaad orj irdeggyi bizdee.
2012-02-04