Мэргэжлийн сургалтын төвүүд нэмэлт элсэлт авахаар болжээ

img

Мэргэжлийн боловсрол, сургалт ын үндэсний зөвлөлийн хуралдаан саяхан болж өнгөрсөн. Хуралдаанаар Боловсрол соёл, шинжлэх ухааны яам, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Зам тээвэр барилга хот байгуулалтын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хооронд байгуулсан “ЭСА” гэрээний дагуу хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр , барилга, зам тээвэр, уул уурхайн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд чиглэн насанд хүрэгчдэд зориулан мэргэжил эзэмшүүлэх сургалтын нэмэлт элсэлт зохион байгуулахаар болсон байна. Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад нэмж элсүүлэх суралцагчдийн хяналтын тоог баталж, ирэх сарын 01-ний дотор зохион байгуулахаар болсон байна. Нэмэлтэд элсэлтээр 3150 хүнийг 124 мэргэжлээр сургах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

таня:
хаана .хэнд ямар журмаар.юу бурдуулж буртгуулэх бэ ммэдээлэл авья
2019-07-18