
Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд АНУ-ын “Гадаад харилцааны зөвлөл” мэдээлэл, стратеги судалгааны төрийн бус байгууллага Энэтхэг-Монголын Нийгэмлэгтэй хамтран “Монгол Улс, АНУ болон Дэлхий” сэдэвтэй дугуй ширээний уулзалтыг Нью-Йорк хотноо зохион байгуулав.
Тус уулзалт хоёр хэсгээс бүрдэж эхний хэлэлцүүлгийг Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Х.Бэхбат удирдаж явуулав. Хэлэлцүүлэгт АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ж.Эдлтон оролцож “Монгол Улсын улс төр, эдийн засгийн хөгжил болон Монгол-Америкийн хоёр талын харилцаа” сэдвээр илтгэл тавьж, оролцогсдын сонирхсон асуултад хариулав.
Удаах хэлэлцүүлгийг Элчин сайд У.Лорд удирдан явуулж Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Х.Бэхбат, Монгол Улсаас Австри Улсад суугаа Элчин сайд Ж.Энхсайхан, АНУ-аас Монгол Улсад сууж байсан Элчин сайд А.Лапорта нар “Монгол-Америкийн харилцаа: Дэлхий болон Ази дахь хамтын ажиллагааны төлөв байдал” сэдвээр ярилцлага өрнүүлэн оролцогсдын сонирхсон асуултад мөн хариулав.
Энэхүү арга хэмжээнд Нью-Йорк хотноо үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус, стратеги судалгааны байгууллага, гадаадын улс орнуудын байнгын төлөөлөгчийн газрын төлөөлөгчид, бизнесийн төлөөлөл зэрэг нийтдээ 90 орчим хүн оролцсон болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ