
Монгол Улсаас Лалын Бүгд Найрамдах Иран Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү ЛБНИУ-ын Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадад Итгэмжлэх жуух бичгээ барив.
Итгэмжлэх жуух бичиг барих үеэр Элчин сайд Д.Баярхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг ЛБНИУ-ын Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадад уламжилж, манай хоёр улс эртнээс түүх соёлын хэлхээ холбоотой байсныг дурдаад 1971 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш ч Монгол, Ираны ард түмний эрх ашигт нийцэн хөгжиж ирснийг тэмдэглэв.
ЛБНИУ-ын Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Монголын ард түмэнд мэндчилгээ дэвшүүлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ