Төсвийн шинэчлэлийг бодитой ахиулсан гэв
Төсвийн Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн Дондог нар Төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай хуулиудын талаар мэдээллээ.
2011 оны нэгдсэн төсвийн төсөл, Хүний хөгжил сангийн хуулийн төслүүдийг УИХ-аас батлахад Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийн үр дүнгийн үзүүлэлтэд тодорхой өөрчлөлтүүд гарсан гэлээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн зарлага 3,954.9 тэрбум төгрөг байсныг 4,084.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 52.1 хувь, төсвийн тэнцвэржүүлсэн орлого 3,284.2 тэрбум төгрөг байсныг 3,304.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 42.2 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 670.7 тэрбум төгрөг байсныг 779.5 буюу ДНБ-ий 9.9 хувь болж өргөн барьсан төсвийн төслөөс алдагдал 1.3 хувиар нэмэгдсэн гэв.
Мөн төсвийн алдагдлыг багасгах тал дээр анхааралгүй, амлалт биелүүлэхийн төлөө л баталсан төсөв гэж үзэж буй эрхмүүд цөөнгүй байгаа билээ. Харин тус байнгын хорооны нөхдүүд Төсвийн алдагдал нэмэгдэж байгаа ч бүтээн байгуулалтын ажил явагдаж байгаа шалтгаантай холбогдуулан үзвэл төсвийн шинэчлэлийг бодитой ахиулсан гэж үзэж буйгаа илэрхийлэв.
Э.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ