
Налайх дүүрэгт өнөө өглөө буун дуу гарч, хоёр хүн шархадсан талаар бид мэдээлсэн. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар гэмт этгээд хэргийн газар руу нэвтрэхдээ ““Сурвалжлагч байна. Мэдээлэл авах гэсэн юм” гэж хамгаалалтын албанынханд хэлж салбарын захирлын өрөө рүү нэвтэрсэн байна. Улмаар захирлын өрөө рүү орж хаалгыг нь түгжиж, сүрдүүлжээ. Энэ мэдээллийг ажилчдаас авсан түүний нөхөр эхнэрийнхээ ажлын өрөөний хаалгыг мөрлөн орох үед гэмт этгээд эхнэр рүү нь буудсан гэв. Улмаар бууны сумны урдуур түүний нөхөр орж, эхнэр нь гарандуу, нөхөр нь хэвлийн тус газраа шархадсан” гэлээ. Тэдний мэдээлж байгаагаар гэмт этгээд тохойн хэрийн хэмжээтэй хугархай иштэй буугаар буудсан гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ