Н.Ганбямба нарын хуулийн төслийг буцаалаа

img

УИХ-ын гишүүн Н.Ганбямба болон Засгийн газраас санаачлан боловсруулсан Инновацийн тухай багц хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд, байнгын хороонд буцаалаа. Хэдийгээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд инновацийг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн ч хөрөнгө оруулалт, шинжлэх ухааныг үйлдвэрлэлтэй хослуулах арга ажиллагаа зэрэг бусад асуудлын улмаас ийнхүү буцаав. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Ламбаа “Энэ хууль гарснаар Шинжлэх ухааны акамеми татан буух байдалд хүрсэн юм биш үү. Энэ чинь лобби яваад байна. Хойшлуулъя” гэсэн юм. Инновацийн тухай ойлголт “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого” (2008 он), “Монгол Улсын шинжлэх ухаан технологийг 2020 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө” (2007 он), “Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр” (2008 он) зэрэг суурь баримт бичгүүдэд тусгагдсан байдаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sarnai:
Mash sain huuli.Shine huuchnii yalgaa ih bna Uragshaa Demjij bna
2012-02-04