
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо 2012 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн “Нам, эвсэл, тойрогт нэг нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ тогтоох тухай” тогтоол гаргав.
Энэхүү тогтоолын хавсралтаар Монгол Улсын Их Хурлын сонгуулиар тойрогт нэг нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоосон бөгөөд нэг нам, эвслээс тухайн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг 9063,7 сая төгрөгөөр тогтоосон байна.
Нам, эвсэл, тойрогт нэг нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ
Тойргийн дугаар Тойргийн нутаг дэвсгэр Зардлын дээд хэмжээ /сая төгрөгөөр/
1 Архангай Эрдэнэбулган сум 284.4
2 Баян-Өлгий Өлгий сум 219.9
3 Баянхонгор Баянхонгор сум 236.3
4 Булган Булган сум 176.5
5 Говь-Алтай Есөнбулаг сум 189.4
6 Дорноговь Говь-Сүмбэр 220.5
7 Дорнод Хэрлэн сум 230.0
8 Дундговь Сайнцагаан сум 154.8
9 Завхан Улиастай сум 205.6
10 Өвөрхангай Арвайхээр сум 287.9
11 Өмнөговь Даланзадгад сум 192.8
12 Сүхбаатар Баруун-Урт сум 177.1
13 Сэлэнгэ Сүхбаатар сум 273.3
14 Төв Зуунмод сум 250.9
15 Увс Улаангом сум 209.0
16 Ховд Жаргалант сум 211.3
17 Хөвсгөл Мөрөн сум 324.8
18 Хэнтий Хэрлэн сум 205.8
19 Дархан-Уул Дархан сум 252.9
20 Орхон Баян -Өндөр сум 249.5
21 Хан-Уул, Багахангай, Багануур дүүрэг Хан-Уул дүүргийн 577.2
22 Баянзүрх, Налайх дүүрэг 1133.8
23 Сүхбаатар дүүрэг 511.5
24 Чингэлтэй дүүрэг 610.6
25 Баянгол дүүрэг 679.7
26 Сонгинохайрхан дүүрэг 998.2
НИЙТ 9063.7
Нам, эвслээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тойрогт нэг нэр дэвшигчээс гарах зардлын дээд хэмжээний нийлбэр дүнгээр тооцов.
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ