Спортын зүтгэлтнүүдийг “Алтан Очир” одонгоор шагналаа

img

МҮОХ-ноос  багш нарын баярын өдрийг тохиолдуулан спортын салбарт өөрийн хөлс хүч хөдөлмөрөө шингээн, биеийн тамир спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан хүмүүсийг өнөөдөр “Алтан Очир” болон Олимпийн алдар одонгоор шагналаа. Олимпийн хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэх, олимпизмийн үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн МҮОХ-ноос өнөөдөр спортын зүтгэлнүүдийг шагналаа. МҮОХ-ны тэргүүн дээд шагнал “Алтан Очир” одонгоор волейболын спортын мастер, МУГТ, ХААИС-ийн волейболын багш Ц.Шоовдор, сагсан бөмбөгийн дасгалжуулагч, спортын мастер Б.Болормаа, БСШУЯ-ны гамшгаас хамгаалах хэлтсийн менежер, спортын сэтгүүлч Б.Авирмэд нарыг шагнасан юм. Мөн МҮОХ-ны “Олимпийн алдар” одонгоор БТС-ийн хөнгөн атлетикийн багш, спортын мастер Г.Батцэцэг, БЗД-ийн ЗДТГ-ын зөвлөх Н.Алтансүх, мөн дүүргийн ЗДТГ-ын дарга Д.Баатарням, БТСГ-ын чөлөөт бөхийн багш, дасгалжуулагч спортын мастер Ю.Батсайхан нарыг шагналаа. Тэдний өөрийн эх орондоо биеийн тамир спортыг хөгжүүлэх, олимпийн хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэх үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн онцлон хэллээ. Тэрээр спортыг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллаж ирсэн одоо ажиллаж байгаа зүтгэлтнүүдийн ихэнхи хувь нь боловсролын салбарт байдаг гэж тодотгон хэлсэн юм. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ