
Монголын Америк хөлбөмбөгийн холбоо, Монголын спортын маркетингийн агентлаг хамтран Америк хөлбөмбөгийн лигийн тэмцээнийг 4 дэх удаагаа зохион байгуулах гэж байна. Манай улсад Америк хөлбөмбөгийн спорт хэдийн танигдаж сонирхогч, дэмжигчдийн тоо өдөр ирэх тусам өссөөр байна. Супер боул буюу Америк хөлбөмбөг сонирхогч хэн бүхний үзэх дуртай лигийн тэмцээн ирэх даваа гарагийн өглөө 07:00 цагт эхэлнэ. Супер боул буюу Америк хөлбөмбөг нь хамгийн өндөр түвшинд хөгжсөн АНУ-ын Үндэсний хөлбөмбөгийн Лигийн аваргын төлөөх тоглолт юм. Анхны Супер боул 1967 онд болж байсан бол одоо 46 дахь Супер боулын эзэд тодрохыг дэлхий нийт хүлээж байна. Супер боул нь Америкт энэ сарын 6-ны өдөр явагдах бол Индианаполисийн Лукас Ойл цэнгэлдэх хүрээлэнд 2011 оны улиралын аварга баг тодорно. Харин МАХХ энэ тэмцээнийг өнгөрсөн гурван жилд амжилттай зохион байгуулсан бол энэ үйл ажиллагаа ч Америк хөлбөмбөг сонирхогчдын дунд хэдийнэ танигдаж амжжээ. Энэ холбооноос гаргасан урьдчилсан судалгаагаар тэмцээнийг 300 хүн үзэх тооцоо гарчээ.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ