
ШШГЕГ-аас жил бүр ажилтан, албан хаагчдынхаа дунд спортын олон тэмцээн уралдааныг зохион байгуулдаг. Мөн эндээс спортын үе үийн алдартнууд ч төрөн гарсан. Энэ онд үндэсний бөхийн барилдаан, сагсан бөмбөг, гар бөмбөг, бокс, жудо, буудлага гэсэн спортын 6 төрлийн тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Өнөөдөр спорт танхимын нээлтийн дараа ШШГЕГ-ын харьяа орон нутаг, дүүргийн бүсийн тэмцээнд аваргалсан багийнхан сагсан бөмбөг болон гар бөмбөгийн спортоор өрсөлдлөө. Шинээр үүдээ нээсэн спорт танхим 250хүний суудалтай, 22х39 метрийн харьцаатай, 12 метрийн өндөртэй, 858 метр квадрат талбайтай юм. Энэ танхимд спорт тоглоомыг хөгжүүлэх тал дээр ихээхэн анхаарч ажиллах бол дээрх 6 төрлийн тэмцээн явагдах аж. Мөн өнөөдөр нээлтээ хийж ашиглалтанд оруулсан буудлагын тийр нь газрын хөрснөөс доош 5 метрт 8х100 метрийн харьцаатай, 4 метрийн өндөртэй, 100 метрт автоматаар буудлага хийх, 25 болон 50 метрт гар буугаар буудлага хийх зориулалт бүхий 800 метр квадрат талбайтай. Мөн энэ буудлагын тийр буудлагын тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон. Өнөөдөр болсон энэ үйл ажиллагаанд ШШГЕГ-ын удирдлага, бие бүрэлдэхүүн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-

ын дарга Ч.Наранбаатар, МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан, буудлагын ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч, МУГД Л.Ундралбат, жудо бөхийн ҮШБ-ийн зөвлөх дасгалжуулагч, МУГД Ч.Насантогтох, шатрын их мастер Т.Батчимэг, буудлагын ОУХМ Ч.Нарантуяа нар оролцлоо. ШШГЕГ-аас нийтийн биеийн тамирыг бүх нийтийн хүртээл болгох, биеийн тамир, спортыг таниулан сурталчлах, ажилтан албан хаагчдынхаа бие бялдрыг хөгжүүлэх, тогтмол спортоор хичээллүүлэх орчин нөхцлөөр хангах, спорт сонирхогчдын хүрээг өргөжүүлэх, спортын авьяастнуудыг тодруулах, тэднийг алдаршуулах зорилгоор тэмцээн уралдаан зохион байгуулж байгааг дуулгалаа.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ