А.Отгонболд: Сүүлийн үед эмчийг чоно алж байгаа юм шиг агнах процесс эхлээд байна

img

Манай улсын хэмжээнд агаарын бохирдол маш аюултай хэмжээнд хүрээд буй. Энэ нь эхийн хэвлийд буй урагт ихээхэн нөлөөлдөг болон эмэгтэйчүүдийн жирэмслэлттэй холбоотой асуудлаар ярилцсан боловч бидний яриа үе үе хальж Эрүүл мэндийн салбарын одоогийн байдал,  эмч хүнийг нийгэмд хүлээж авах иргэдийн сэтгэхүйн  талаарх асуудлууд руу орж байсан юм. Ингээд  “Хатагтай” эмнэлгийн Ерөнхий эмч, Анагаах Ухааны доктор А.Отгонболдтой ярилцсанаа уншигч та бүхэнд хүргэж байна. Эмэгтэйчүүдийн жирэмслэлттэй холбоотой гарах асуудал болон жирэмсний хяналтын талаар яриагаа эхлэх үү? Юуны өмнө www.emch.mn сайтаар дамжуулж эрүүл мэндийн салбарын хамт олон, ард түмэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Танай сайтыг ард иргэдэд хэрэгцээтэй, тустай мэдээлэл өгдөг,  эмч хүн бидний эрх ашгийг хамгаалсан дэмжсэн, эмч, сувилагч хүний амьдралыг ард иргэдэд зөвөөр ойлгуулдаг тийм сайт байх болов уу гэж бодож байна. Жирэмслэлт бол өвчин биш. Үүнийг буруу ойлгодог тал байдаг. Энэ бол ерөөсөө жам ёсны зүйл шүү дээ. Манай орны хувьд  жирэмсэн эмэгтэйгээ цагаан сараар бууз хуушуураа хийлгэх гээд авч яваад нөгөө хүний даралт нь ихсээд тогоотой хоол, гал руугаа унаад нас барсан ч тохиолдол байдаг.Энэ мэтээр  манайд жирэмсний процесс их асуудалтай болсон. Ярих зүйл их. Жишээ нь агаарын бохирдол, усны чанартай холбоотойгоор жирэмснийг арай өөр өнцгөөс ярьж байна. Яагаад гэвэл сүүлийн 10 жилийн судалгаанаас үзэхэд жирэмсэн хүмүүс хамгийн их өвчинд нэрвэгдэж, эрсдэлд ордог болсон. Өөрөөр хэлбэл урд нь хүүхэд төрүүлсэн хүн өнөөдөр дараагийнхаа хүүхдийг гаргахад ураг нь гажигтай өсөлтгүй, хүчилтөрөгчийн дутагдалтай бодоод архаг бүтэлттэй болдог, гараад унаж тусдаг болох нь жирэмсэнтэй холбоотой. Ерөөсөө жирэмсэн хүмүүсийг яах вэ гэхлээр өнөөдрөөс 20 жилийн өмнө байсан жирэмсний хяналт, хөдөлмөр халамжын асуудлыг өөрөөр шийдье. Ийм асуудлыг тавих хэрэгтэй. Жирэмсний амралтыг нааш нь татаж амрах хугацааг нь уртасгая. Жирэмсэн байх үедээ илүү амрах хугацаагаа авъя. 32 долоо хоногтойдоо биш 28 долоо хоногтойдоо амралтаа авдаг байя. Хүн төрсөнийхөө дараа эрсдэл нь бага байдаг. Иймэрхүү байдлаар жирэмсний хяналтыг өөр төвшинд аваачих хэрэгтэй. Сүүлийн үед жирэмслэлт харьцангуй ихэссэн. Гэсэн хэдий ч эх нярайн эндэгдэл  бас нэмэгдэж байна гэж ярих болсон? Энэ нь бас нэг талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн зөв буруу мэдээлэл цацаж буйтай холбоотой байж болох юм? Тэр бол худлаа. Эхийн эндэгдэл 2010 оны байдлаар 1992 оныхтой харьцуулвал 5 дахин буурсан байна. Жирэмсэн эхийн нас барах тоо 1992, 1993 оны үед бол 200 байсан. Үүнийг өнөөдөр бид бууруулсаар байгаад жилд 30 гаруй л эх нас барж байна. Энэ хоёр бол асар ялгаатай. Монгол улс бол эхийн эндэгдлийг сайн бууруулж буй орны тоонд орж байгаа. Тэгэхэд энэ асуудлыг сүүлийн үед худлаа ярих болсон. 300 гаруй хэвлэл мэдээллийн механизм ажиллаж байгаа. Эдгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл бие биенээсээ уралдаж өрсөж мэдээлэл аван хүний тархийг зөв буруугаар эргүүлж байна. Ер нь дэлхийд нас бардаг шалтгаанаар Монголд эх нас барахад өнөөдөр эмч, эмнэлэг буруутай юм шиг сенсаци болгож байна. Тэгэхээр олон нийтэд харагдаж байгаа эхийн эндэгдэл олон юм шиг харагдаж байна.1992 онд ганцхан телевиз, ганцхан Үнэн сонин л  байсан. Үнэн хэрэг дээрээ статистик тоогоороо эхийн эндэгдэл буурч байгаа.Үүнийг бол баттай хэлж байна. Харин өнөөдөр нэг эх эндэхэд хэвлэлийнхэн шуугиж ярьдаг болсон.1992 онд хүн төрөхөд тариа байхгүй, мэс заслын утас байхгүй, эмч нар бээлий байхгүй, өвчтөндөө хийх эм тариа ч байхгүй тийм хүнд үе байсныг одоогийн хүмүүс мэдэхгүй. Тэр үед бид сувилагчаа зах руу явуулж юм оёдог цагаан нойлын утас авчраад нэг нэгээр нь эмрүүлж воктой усанд угаагаад ариутгаж байгаад хүний гэдэс оёдог байсан.Тэр үеийг бодвол өнөөдөр өөр юм ярих ёстой. Хэвлэлийн тархи угаалт гэдэг юм яах аргагүй байна. Зарим нэг шударга сэтгүүлчид ч хэлж байна.Өөрөөр хэлбэл бие биенээсээ түрүүлж муу сөрөг мэдээлэл авахыг хүсдэг болсон байна. Нэг эх эндэхэд өнөөдөр 20 сонинд бичиж байна. Яг тоогоороо ярихад эхийн эндэгдэл 1990 оны үеийг бодвол түүхэнд байгаагүйгээр буурсан. Эхийн эндэгдлийг 10,000 амьд төрөлтөнд, нярайн эндэгдлийг 100,000 төрөлтөнд ярьдаг.Түүгээрээ ч гэсэн буурч байгаа. ДЭМБ-аас төрөхийн салбарт эхийн эндэгдлийг бууруулсан орны тоонд манай орныг оруулж, энэхүү жишгийг Камбож, Ветьнам, Малайз, Филлипин орнуудад нэвтрүүлээд бид нар гадагшаа уригдаад явах гэж байна.Манай оронд яаж бууруулсан туршлагаа хуваалцана. Эмч нарын талаар ард иргэд  таагүйгээр  ярих болсон шалтгаан юунд байна? Үнэхээр эмч нарын буруугаас болоод аливаа асуудал үүсээд байна уу? Энэ тал дээр тайлбар өгөөч? Одоо бол нийгэм харьцангуй өөр болж хэвлэл мэдээллийнхэн рүү их ханддаг, сүүлийн үед эмчийг чоно алж байгаа юм шиг агнадаг процесс эхлээд байна. 20 жилийн өмнө эмч гэдэг хүнийг хүндэлдэг, эмчийн үгнээс гардаггүй байлаа. Өнөөдөр эмч хүнийг нулимж, доромжилж зодож, утсаар янзын мэссэж илгээж байна. Аймшигтай. Ингээд ийм хүнд байхад дээрээс нь ЭМЯ, хууль эрхзүйн орчноор эмч нарыг хавчиж байна. Янз бүрийн торгууль шийтгэл оноож байна. Ингээд байвал Монгол улс эмчийн дутагдалд орно. Эмч нар бүгдээрээ тийм хэл амнаас хол ажиллаж эхэлнэ. Над шиг цустай зууралдаад, мэс засалд ороод маргааш ганц мэс заслын утас цухуйгаад гараад ирсэний төлөө гэрийнхэн нь хутга бариад орж ирдэгийг хараад суух хүн олдохгүй.Тэр байтугай эмчийг алсан ч тохиолдол байдаг. Ийм юманд хүрээд байхад биднийг хамгаалах хүн алга. Энэ цаанаа болдоггүй юм болоод байгаа юм биш, дэлхий нийтэд нас барж байгаа хүмүүсийн 99 хувь нь эмнэлэгт нас бардаг. Тухайн хүн өөрийнхөө өвчний жамаар явж байна уу, эм тариагаа хийж хамаг байдаг арга хэмжээгээ аван  хөлсөө дуслуулсаар байхад өвчтөн нас бардаг. Энэ процессыг хүмүүс ойлгодоггүй. Үүнийг ойлгуулж олон нийтэд хүргээсэй, эмчийн эрхийг хамгаалах асуудлыг зөв тавиасай гэж танай сайтаас хүсч байна. Интернэтэд чоныг тав, зургаан нохой зулгаагаад алж байгаа видео байна. Эмч яг тийм байдалд байна. Ар гэрийнхэн, хэвлэлийнхэн, хэн дуртай нь, дээрээс нь хамгаалах ёстой ЭМ-ийн захиргааны төв байгууллага хуулиа эмчийг л шийтгэхээр хийсэн. Эмч хүн өнөөдөр ямар ажил хийдгийг мэдэхгүй байна. Эмнэлгийн ажилчдын 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд байна, тэдгээр эмэгтэйчүүд энэ эмнэлгийг сахиад хонодог юм. 360 хоногийн 130 хоногийг эмнэлэгт хонодог. Ямар нөхцөлд хонодог вэ гэхлээр энд тэндхийн мухарт, сандал дээр энэ тэнд байгаа илүү орон дээр хагас дутуу нойр авдаг. Тэр хүн нойргүй хоноод маргааш өглөө нь бухимдаад хүнтэй харьцахад үүнийг ойлгодоггүй. Энэ бүгд дээр өнөөдөр эмч гэдэг хүнийг агнадаг болсон. Тэр нохойн видеотой адилхан болсон үүнийг гаргаасай гэж хүсч байна.Тэр ажлаа л хийж яваа амьтан ш дээ.Өнөөдөр их хурлын гишүүдээс эхлээд л тэр амьтныг алаад бүр үзэсгэлэн гаргасан байдаг. Яг үүн шиг эмч нарыг агнаж байна. Яагаад агнаж байна гэхлээр 1-рт ухамсар дорой хүмүүс , эрхзүйн орчныг ойлгодоггүй хүмүүс, бүрдүүлж чадаагүй хүмүүс, дээрээс нь яаж ийж байгаад энэ эмчээс хэдэн төгрөг нэхье гэсэн хүмүүс л байгаа юм. Энэ юу дагуулах вэ гэхлээр монголыг эмчгүй болгоход хүргэнэ. Би хүүхдүүдээ эмч болох уу гэхэд тэд үгүй ээ гэдэг юм,  яагаад гэхлээр тэд намайг өдөр бүр хүнтэй хэрэлдэхийг, өдөр бүр утсаар загнуулахыг харж, сонсож байна. Ийм үед ийм орчинд бид ажиллахгүй гадагшаа Америк, Германд очиж эмч хийнэ, явна гэдэг юм. Иймээс монгол хэзээ нэгэн цагт эмчгүй болох үндсийг л тавиад байна гэдгийг хэлмээр байна. Биднийг оюутан байхад ихэнхи нь эмэгтэйчүүд байдаг. Тэгээд цэргийн сургуультай танилцуулж, үдэшлэг зохион байгуулдаг байсан. Нэг талаас баахан эмэгтэйчүүд нөгөө талаас эрчүүд танилцаад л тэгээд цэргийн хүмүүстэй суугаад манай эмч нар амьдралаа үрсэн. Цэргийн дарга хаашаа явна эхнэр нь дагадаг. Цэрэг цагдаа, эмнэлгийн хүмүүс бүгд цаг наргүй ажилтай. Энэ гэр бүлийн цаана юу байдаг вэ гэхлээр хүүхдийн асуудал гэр бүлээ авч явах асуудал эмэгтэй хүний толгой дээр буудаг. Өнөөдөр манай салбарт 8000 гаруй эмэгтэйчүүд ажиллаж байгаа. Нөгөө цагдаа өдөр шөнөгүй ажил гээд, нөгөө эмч өдөр шөнөгүй ажил гээд салаад явдаг. Иймэрхүү байдлыг, эмч сувилагч хүний ар гэр ямар байдгийг бас ойлгуулаасай. Үүнийг тэр нэг кинондоо гаргаасай гэж бодсон чинь эмч нарыг хулгайч л гэнэ, луйварчин л гэнэ. Эмч нарын тухай бодит зүйл ердөө гараагүйд нь харамсалтай байсан.  Яахав эмнэлгийн ажилчдын 99 хувь нь сэтгэлээсээ ажлаа хийдэг, 1 хувь нь  над шиг бодсоноо шууд хэлчихдэг жаахан ёс зүй алддаг, аман дээрээ гарсанаа ярьдаг хүмүүс байдаг гэж ярьдаг л юм. Бодож санасанаа чөлөөтэй хэлье л дээ. Ямар социалист оронд амьдарч байгаа биш тийм биз дээ. Одоо хоёулаа жирэмслэлтийн талаарх яриандаа эргээд оръе.  Жирэмслэлттэй холбоотой бас нэг асуудал нь кесар хагалгаа байдаг. Зарим эмэгтэйчүүд их өвдөлт мэдрэхгүйн тулд кесар хагалгаагаар төрөх хүсэлтэй байдаг гэж сонссон? Хүн саналаараа кесар хагалгаа хийлгэнэ гэж хаана ч байхгүй.  Кесар хагалгаа хийх стандарт гэж байдаг. Ямар тохиолдолд хийх вэ гэхлээр өөрөөрөө буюу доошоо төрөх нь эх буюу ургийн амь насанд аюултай байвал л хийнэ. Кесар хагалгааны дараа хичнээн хоног өвддөг. Тэр чинь амаргүй зүйл шүү дээ.Манайхны хувьд өвдөлтгүй төрчихнө гэж ойлгоод байдаг юм.  Кесар хагалгаа нь өөрөө энгийн төрөлтөөс 3 дахин илүү эрсдэлтэй зүйл. Үүнийг ойлгох хэрэгтэй. Жирэмсэн байх үед Эхо-д харуулах муу гэлцдэг? Эхо гэдэг нь авиа юм. Авиа нь жирэмсэнд нөлөөлдөггүй. Үүнийг манайхан туяа гэж буруу ойлгодог.Туяа гэдэг нь рентген туяа “ х “ гама туяа гээд авианаас өөр зүйл. Юу ч мэддэггүй байж худлаа ам мэдэн ярьдаг манайхны зан байх юм. Энэ нь хортой биш. Харин ч жирэмснийг эрт оношлуулж эхний 3 сард дор хаяж 3 удаа ЭХО-д үзүүлж хэвийн байна уу, үгүй юу гэдгээ,  өнөө өсөлтгүй жирэмснээ оношлуулах хэрэгтэй. Эмнэлгийн биш мөртлөө эмнэлгийн юмыг мэддэг юм шиг ярьдаг хүмүүс олон байдаг. Энэ чанарыг би тэвчдэггүй юм. Амьгүй төрөлт ихсэх болсон. Энэ нь юу болох,  яагаад үүсдэг талаар? Мэргэжлийн хувьд аливаа зүйл дээр надтай холбоотой юу байна гэж үздэг юм. Жишээ нь Мандухай цэцэн кинон дээр миний  мэргэжлийн юм зөндөө гардаг. Алтжин хатан амьгүй хүүхэд гаргадаг. Тэр түүхийн процессыг харахад дээр үеэсээ эхийн хэвлийдээ байж байгаад амьгүй болчих тохиолдол байсан гэдгийг хэлээд байгаа юм. Бас Сүбээдэй Баатар гэж мундаг баатар байдаг. Тэр төрөлхийн нэг нүд нь сохор хүн байсан. Дайнд явж байгаад сохор болсон  юм биш. Эдгээрээс харахад энэхүү асуудлууд нь өнөөдөр 100 хувь гараад ирсэн асуудал биш. Тиймээс жирэмсэн эхчүүддээ хяналт тавих нь чухал. Гэхдээ өнөөдөр энэ нь маш ихсэж байгаа. Гурван жирэмсний нэг нь амьгүй, өсөлтгүй болчихож байна. Сүүлийн жилүүдэд үүн дээр манай эрдэмтэд судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийж байгаа. Юунаас болоод байна вэ гэхээр нэгдүгээрт цусны бүлэг таарахгүйгээс, хоёрдугаарт эмэгтэйчүүдийн савнаас шалтгаалдаг (төрөхийн жижиг савтай, салаа савтай гэх мэт). Үүн дээр нэмээд  манай орны нөхцөлд аймшигтай зүйл бол БЗХӨ юм. Дээр нь гадаад орчны бохирдол. Нөгөө шалтгаануудыг үгүйсгэж болоход энэ бохирдол үлдээд байгаа юм. Үүнийг бид олон жил  ярилаа. Өдөр бүр л агаарын чанарын албанаас аюултай, муу гэж гараад байдаг. Энэ эцэст нь эхийн хэвлийд буй урагт л хамгийн ихээр нөлөөлдөг. Та саяхан ард иргэд эрүүл мэндээрээ хохирч байгаагийн төлөө төрөөс нөхөн төлбөр шаардах хэрэгтэй хэмээн хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ ер нь хэр бодитой болох бол энэ талаар ярихгүй юу? Үүнийг хуульчид, хууль зүйн товчоотой хамтарч хийж байгаа юм. Тэд хууль зүйн гаргалгаагаа мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл иргэн өөрийнхөө бус бусдын буруугаас болж хохирсон бол нөхөн төлбөр авдаг. Үүн шиг бидний буруугаас болоогүй, ингээд эрүүл мэндээрээ хохироод байвал төр захиргааны байгууллагаас  нөхөн төлбөр авах хэрэгтэй. Үүнийг хуульчид болно, баталгаатай гэж үзэж байгаа. Утааны хор уршгаас үүдэлтэй  уушиг, бронхит, арьсны харшилт өвчнөө батлуулж чадвал нэхэмжлэх бүрэн эрхтэй. Та бид бүгдээрээ л утаан дотор хордоод явж байгаа. Тэрийгээ л нэхэмжилье. Тэрнээс утаагүй зуух, түлш гээд байвал утаа аюултай хэвээр л үлдээд байна. Нөгөө талаас нь эрүүл мэндийн салбарын төсөв нэмэгдсэн гээд байгаа. Өвчлөл ихсэхээр л зардал нэмэгдээд төсөв нэмэгддэг. Энийгээ зарим нэг нь нэмсэн гэж бахархаж яриад байх юм. Тэгвэл энэ чинь ард түмэндээ урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулж чадаагүй өвчлөл ихсэж байгаа учраас л нэмэгдэж байна. Өвчлөл нэмэгдэж эмчилгээний зардал эм тариа нэмэгдэхээр л тэр төсөв нэмэгдэж байгаа. Наад захын жишээ хэлэхэд нэгхэн эм уугаад дарагддаг байсан сүрьеэ өвчин өнөөдөр дарагдахаа байж эмийн дасалтай болсон. Энэ утаа шороотой орчинд  сүрьеэгийн бактери хоорондоо мутацид орж  эмэндээ дарагдахаа больсон байна. Энэ мэтээр л өсөөд байгаа юм. Ер нь аливаа улс орон эрүүл мэндийн салбарын төсвөө таная л гэдэг. Гэтэл манайх нэмээд байдаг нь ийм л учиртай. Эрүүл мэндийн салбарын төсөв нэмэгдэх нь буруу. Энэ мэтчилэн утаатай холбоотой асуудлууд их гарч байна. Утааны хор уршгийг их ч ярих юм. Харин та эмч хүний хувьд жирэмсэн эмэгтэйчүүд, ард иргэдэд утаанаас бага ч гэсэн өөрийгөө хамгаалах энгийн зөвлөгөөг өгөөч? Утаанаас жаахан ч гэсэн сэргийлье гэвэл хүн бүр маск зүүвэл хорт бодис нь бага ч гэсэн шүүгдэнэ. Хоёрдугаарт утаанаас зугтаая, хотоос гаръя, одоо бүр ингэдэг болсон шүү дээ. Эмийн хувьд бол  өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд бүгдээрээ өвлийн нөхцөлд аспирин 100 эмийг хэрэглэж байя. Энэ нь биед оногдож буй утааны хор уршгийг багасгаж хорт бодисыг зайлуулах, цусны эргэлийг сайжруулахад эерэгээр нөлөөлдөг. Энэ л миний гаргаж байгаа гаргалгаа. Уул нь үүнийг та бид биш төр засаг гаргаад ажил болгоод явах ёстой. Энэ эмийг нь үнэгүй тараадаг ч юмуу тийм замаар ажил болгох ёстой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kama :
hi. estoi unen 8 yahlaaraa shudarga uneniig helsen hund ingetlee durgui baidag baunaa. manai emch nar ch sain shuu. mongoliinhoo emch nart itgel dee humuusee. tanilgui baigaad uzuulg tuslamg avch chadahgui baigaa bol hohi chini shuu dee yasan nuuriin buangui amitan be
2014-03-17
ob life :
hi . otgonbold emch mundag shuu. germand bolovsrol ezemshsen emch manaid hovor l bh. eh barihiin shingleh uhaand ih zuil hiisen hun. emnelgiin talaar buruu oilgolttoi buruu ontsgoos ni harg baidag humuus l setgegdlee bicheed baidag yum shig baina. ene utaa chini l bidnii eruul mendiig ballaad baina shuu dee humuusee.
2014-03-17
enkh:
yamar ch naad azahiin yos zuigui etgeed iim zuil yarihaar bur hoh ineed hureh um.boli boli... emchiin huvid ch chadvar muutai nohor shde.mash buduuleg etgeed.er ni l ger buleeree yos surtahuunii dogoldoltoi humuus gene lee.tsegeed iim humuus tsetserheed eheleheer hoh ineed hurchih uma.oorigoo buu7 doromjil...yadaj.
2012-09-17
tuya:
oo tgonbold boli boli.ooroo shal yos zuigui nohor shde.shal hudlaa neg ih surhii hunii dur esgedegee bolimoor um am ajil 2 ni ald delem zordog nohor doo.neg ih saihan yaridag shal hudlaa... mongonoos bol avgaigaa aav eejiigee ch hudaldaj medeh l nohor shde.yamar ch yos zui baihgui.mash buduuleg zavaan etgeed...
2012-09-17
зочин:
Эмч нарын ёс зүйтэй холбоотой асуудал л даа.
2012-06-27
usa:
Bas amerik germand ochij ajillana gejee ta nar shig huuchin setgelgeetei hochrogdson booronhii mahnuud tend hend ch hereggui gedgiig erthen oigovol amidrald chin tustai shuu mahan tolgoi mini
2012-04-28
Hmm:
Mungu gej chichirsen baliar hun shd, chamaig emch gehed hetsuu dee. Yaj ingej hudlaa urnaar dongodoj chadaj bn aa? Chi tegeed yadaj naad emnelegiinhee emch suvilagch naraa buten hajuulchih oriig beldeed ugchih ni yasan yum be? Emchgui bolno gej yu bsn yum, cham muu shig mungunii tuluu zugeer huuhdiig usultgui gej abort hiij hun alah gej zutgedeg novshiig bodvol heden zuu dahin setgel zurheeree uvchtunduu handaj chadah humuus tsaana chini gudamjind laaushigluud yavj l bn.Jil buriin heden myangan Anagaah tugsugchduus hed ni l ajild ordog bilee? BITGII ULUN HUTS GEMEER BNA AA CHAMAIG!
2012-02-05
emch:
otgonbold emchiig mash zob zuil yarisand bi bayartai bna bi bas emch hun teneg mongolchuud yher yum chini emch naraa muulaad yah be dee
2012-02-04
zaavaL UZEEREI http://www.youtube.com/watch?v=BpJQGmMNGfc
2012-02-04
eruul hoollood, dasgal hudulguun hiigeed az jargaltai muruuruu amidarch b,had chini hucheer haalgiig chini evdej orood hutga durtsen yum shig l bichhiin. aluurchin gedgiig n meddeg l yum bol emnelegt ochihoo baichhaachdee. uuriiguu hairlaj eruul menddee anhaarch chadaagui aldaagaa busadruu chihhee bolio. Taniliin huvid dan gants eruul mendiin salbar bish MONGOLiin buh yum TANILTAI HUN TALIIN CHINEE gesen bichigdeegui huuliar yavj b,gaa shd. ene n emch nariin buruu bish. bodlogo dutagdaj b,gaagiinh bas hevtuuleed uguuch geed irj b,gaa taniluudiinh n buruu
2012-02-04
BI:
OTGONBOLDO SHUNALA JAHAN DARJ AMIDARDA .CHINI GISHUN BOLDOG BL DARAA SHDE AJLA HIIGED YVJ BAI
2012-02-04
Ger horoolliin gazriig chuluulyaaa
2012-02-04
MG:
Gehdee ene bol tur zasgiin l buruu sh dee. Niigemiin ali ch salbariig tohirson bodlogoor ni zohitsuulaad ali ali tald ni tegsh vilchleed ywah ajilaa hiihgvi baigaagaas l iim uym bolj baigaa. Bi olon olon hvnii amiig awarsan achtai medlegtei setgeltei zvrkhtei emch nariig vgvisgehgvi ee.
2012-02-04
MG:
Uym naanatai tsaanatai l baidag baih. Ovoo bosgoogvi bol shaazgai uynd suuh we? gedeg baihaa. Yahaw emch nariin talaar degsdvvlj yrdag hvmvvs baidag ch gesen ovoog ni bosgoson hvmvvs ni ta nar biz dee. Manai dvvg law alah l shahsan.
2012-02-04
zotin 2:
Өвлийн улиралд гэр хорооллын дээгүүр утаа угаар сааралтан харагддаг ч харин зайсан болон хотын өмнөд хэсгээр утаа харьцангуй бага харагддаг билээ. Гэр хорооллынхон гэртээ түүхий нүүрс шатаадаг болохоор хотын агаарын бохирдлыг гэр хороолол л үүсгээд байна гэж манайд мэдээллээд байда. Энэ үнэхээр үнэн гэж үү? Үгүй шүү дээ. Хотын өмнөд хэсэг утаа багатай харин гэр хороолол л утаан дунд харагдаад байдаг нь улаанбаатар хотын газарзүйн онцлог болон уур амьсгалтай холбоотой юм. Өвлийн улиралд дулааны хэм өглөө болон үдээс хойш -20 хэм, орой үдэш -40 хэм хүртэл хүйтэрдэг. Харин хотын урд хэсэгт Богдхан уул дүнхийн сүндэрлэнэ. Бүхий л шөнийн турш хуралдсан хүйтэн агаар нь өглөөнөөс эхлэн өдрийн турш -20 хэм болтол буурч 500метрийн өндрөөс хүйтэн агаар доошилдог байна. Энэхүү хүйтэн агаарын урсгал Богд уулын ар бэлийг даган өмнөөс хойд зүгрүү салхины урсгал бий болдог байна. Түүнчлэн зүүн өмнөөс мандах нарны илч голчлон хойд зүгт тусахаас гадна гэр хорооллын айл бүр гал түлж хотын хойд хэсгийн агаар мандал халж хөнгөн болох ба тэрхүү хөнгөн агаар нь дээш хөөрөн бүхий л өдрийн турш өмнөөс хойд зүгрүү салхины урсгал бий болдог. Улаанбаатарын гурван цахилгаан станц нь ерөнхийдөө хотын баруун өмнө байрлах ба тэндээс гарах утаа нь агаарын урсгалыг даган явсаар гэр хорооллын дээгүүр 100-аад метрийн өндөрт нүүгэлтэн харагддаг байна. Харин гэр хорооллын айлуудын намхан яндангаас гарах утаа газраас ердөө 10 метрийн өндөрт л харагддаг. Тэрхүү 10 метрт хуралдах утаанаас дээш 90 метрийн өндөрт байгаа нь цахилгаан станцын утаа юм. Иймээс мэдээллийн хэрэгсэл эрх мэдэлтнүүдийн хэлээд байгаа шиг гэр хороолол л голчлон дангаараа агаарын бохирдлыг үүсгээд байгаа хэрэг ердөө ч биш юм. Гэр хорооллынхон нь энэ сэдвийн хэлмэгдэгсэд болоод байгаа төдийгүй цахилгаан станцаас гарах утаа агаарын бохирдлоос болж хамгийн ихээр хохирч байгаа хүмүүс болж байна. Хотын цаг агаар, газарзүйн байрлалын онцлогоос болж цахилгаан станцад өдөр бүр шатаах 14000 тн ( гэр хороололд шатаадаг нүүрснээс 8-10 дахин их) нүүрсний утаа нь гэр хорооллын дээгүүр бөөгнөрдөг. Энэ үлэмж хэмжээний утаа угаараас болж жил бүр 1000 хүн үхэж, 5000 хүн өвчинд шаналж байна. Xамгийн аюултай нь жирэмсэн эхчүүд нүүрсний утаанд агуулагдах мөнгөн усны нөлөөнөөс болж зулбах, төрөлхийн гажигтай өвчтэй хүүхдүүд төрөх нь эрс ихэсч байгаа. Цахилгаан станц биднийг зайлшгүй хэрэгцээт халаалт, эрчим хүч зэргээр хангадгийг хүн бүр сайн мэднэ. Гэвч үүнийг үйлдвэрлэхийн тулд цахилгаан станцад өдөр бүр үлэмж их хэмжээний түүхий нүүрсийг шатааж байна. Гэр хороололд шатаах нүүрснээс 10 дахин их нүүрс шатааж хэмжээлшгүй хор хөнөөлийн үрийг агаарт цацаж байна. Хотын агаарын бохирдлыг бууруулья гэвэл цахилгаан станцад нүүрс шатаах явдлыг бууруулахаас илүү үр дүнтэй арга гэж байхгүй. Халуун ус халаалт дулааныг холоос нийлүүлэх хэцүү ч (учир нь дулааны хэм замдаа алдагдах) харин эрчим хүчийг холоос нийлүүлэхэд ямарч асуудалгүй. Хэрвээ хот доторх станцад эрчим хүч үйлдвэрлэхийг зогсоовол цахилгаан станцад өвөл түлдэг нүүрсний хэмжээ 50% багасна. Гэр хороолол хүч авч хүрээгээ тэлсэн нь 2001 оны зуднаас эхлэлтэй. Одоогоос 10 жилиийн өмнө гэсэн үг. Бид агаарын бохирдлыг гэр хороололтой холбож тайлбарлах гэж байгаа бол 10 жилийн өмнөх Улаанбаатарын дүр төрхийг эргэн санах хэрэгтэй. 10 жилийн өмнө хотод зөвхөн гэр хороолол л цөөхөн байсан гэж үү. Тэр үед одоогийн шинэ шинэ барилгууд, орон сууцны хорооллууд ч байгаагүй шүүдээ. Тиймээс цахилгаан станцад шатаах нүүрсний хэмжээ нь одоогийнхоос 2 дахин бага байсан. Одоо цахилгаан станцад өдөрт 14000 тн нүүрс шатаадаг. Цахилгаан станцад шатаах нүүрсний хэмжээ нь бага байсан болохоор агаарын бохирдол ч өнөөдрийнх шиг гамшгийн хэмжээнд мэдрэгдээгүй байсан хэрэг. Товчхондоо хэлэхэд ганцхан гэр хороололд л түүхий нүүрс шатаагаад хотынхныг хордуулаад байгаа хэрэг ердөө ч биш болох нь ойлгогдож байгаа биз. Гэр хороолол ихсэх цаг мөчтэй давхцан орон сууцны хорооллууд шинэ шинэ барилгууд шилээ даран ашиглалтанд орсон болохоор цахилгаан станцад шатаах нүүрс ч 6000тн-14000тн болтлоо ихсээд байна. Гэр хорооллынхны түлэх нүүрсний хэмжээг хамгийн ихээр бүр тэр хэмжсэн барьсан хүмүүсийнх хэлээд байгаагаас ч ихээр тооцоход 1800тн болно. Эдгээр тоонуудыг харьцуулаад үзсэн ч агаарын бохирдлын голомт хаана байгаа нь тодорхой юм. Манайх хотын 3 цахилгаан станцдаа утааг багасгах төхөөрөмж суурилуулсан ч бид түүнд итгээд сэтгэл амарч яасанч болохгүй. Тэр төхөөрөмжөөр 10 micron-оос дээш хэмжээний тоосонцрыг л шүүж чадах тул нүдэнд үзэгдэх утаа л бага зэрэг багасах төдий. Харин эрүүл мэндэд хамгийн хортой 2.5 micron-оос жижигхэн тоосонцрыг бол бараг шүүж чадахгүй. Хятадын нийслэл Бээжингийн ойролцоох цахилгаан станцуудад бүгдэнд нь утаа шүүх төхөөрөмж бий ч түүнд нь итгээд сэтгэл амардаг хятад хүн нэг ч үгүй. Яагаад тэр төхөөрөмжинд найддаггүйг нь Бээжингийн тэнгэрийг хараад л хэнч ойлгоно. Гамшигт агаарын бохирдлоос болж зөвхөн Бээжинд л гэхэд 3000 хүн үхдэгийг хятадууд бүгд мэднэ. УБ-ын 3 цахилгаан станц 600 мв эрчим хүч үйлдвэрлэдэг. Харин 200 мв эрчим хүчийг оросоос импортолж байна. Бид нийтдээ 800 мв эрчим хүч хэрэглэж байна. Хот доторхи цахилгаан станцуудад эрчим хүч үйлдвэрлэхийг зогсоочихвол хэрэгцээт 800 мв эрчим хүчийг нь оросоос авах болно. Одоохондоо Оросоос нийлүүлж байгаа цахилгаан үнэтэй байгаа ч ирэх жилээс Байгал нуурын усан цахилгаан станцын хүчин чадал нэмэгдэхэд оросоос импортлох эрчим хүчний үнэ хямдрах болно. Бүр одоогийн манай 3-р цахилгаан станцад үйлдвэрлэж байгаа цахилгааны үнээс ч хямдхан болох нь дамжиггүй. Хэнтийн Чандгана, Өмнөговийн Ухаа-худаг, Төв аймгийн Сэргэлэнгийн цахилгаан станцуудаас УБ-руу эрчим хүчээр хангатал 3 орчим жил шаардлагатай тул 3 жил өнгөрвөл оросоос эрчим хүч импортлох шаардлагагүй, хот доторх цахилгаан станцад эрчим хүч үйлдвэрлэж байна гэж сая гаруй хүнийг эрүүл мэндээр нь хохироох хэрэг бол бүр ч шаардлагагүй болно. Хэрвээ хотын цахилгаан станцад эрчим хүч үйлдвэрлэхээ боливол 3 жилийн дараа гэхэд хотын агаарын бохирдолын тал хагас нь үгүй болно. Иймээс энэ 3 жилд эрчим хүчээ яах нь л асуудал болоод байна. Асуудал болоод байна гэдэг нь хурдан нэг тийш нь шийдэх хэрэгтэй гэсэн үг болохоос шийдэхийн аргагүй хүнд асуудал болчихлоо гэж хэлж байгаа юм биш. Өнөөдөр манайд агаарын бохирдлоос болж жилд 1000 хүн үхэж, 100 гаруй жирэмсэн эхчүүд зулбасан гэсэн харамсалтай тоо баримт хүртэл гарсан байна. Цахилгаан станцад 14 тн нүүрс шатаахад нэг хүн үхэж, 100 тн-г шатаахад нэг жирэмсэн эхэд хортой нөлөө үзүүлнэ. Манайд сүүлийн үед шинэ шинэ барилгууд, орон сууцны хорооллууд улам бүр хүрээгээ тэлж байна. Ирэх жил ашиглалтанд орох барилгууд ч ганц нэгээр тоологдохгүй нь мэдээж. Тиймээс ирэх жилээс цахилгаан станцад өдөрт 14000-16000 тн нүүрс шатаадаг болно. Агаарын бохирдлоос болж амьсгал хураах хүний тоо 200-р нэмэгдэн 1200 болж, хорвоод хараахан мэндлээгүй үрээ алдах эхчүүдийн тоо 20-р нэмэгдэж 120 болно. УБ хотын агаарын бохирдлын гол үүсгэгч нь хотын баруун өмнөд хэсгээр голчлон байрлах 3 цахилгаан станц юм. салхи зүүнээс салхилахад цахилгаан станцаас гарах утаа нисэхийн зүг туугдан тэр хавьдаа хуралддаг. энэхүү утаа униар нь онгоц газардахад томоохон асуудал болоод байгаа юм. Салхи баруунаас салхилахад цахилгаан станцын утаа гэр хорооллын зүг туугдан бас тэндээ хуралддаг байна. Уг үлэмж хэмжээний утаа нь Лондонд бий болж байсан аймшигт smog буюу утаан мананг үүсгэж хүний эрүүл мэндэд томоохон аюул учруулж байгаа хэрэг. Түүнчлэн агаарын хэм -30 илүү хүйтрэхэд утаа доош унаж улам өтгөн утаан манан болдог. Харин -15 дулаахан байх тохиолдолд өндөрт тархдаг байна. Иймээс агаарын бохирдлын судалгааг хийхдээ цахилгаан станцуудыг чухалчилан авч үзэж 4-р цахилгаан станцаас зүүн тийш 5 км зайд байх вокзал болон уг станцаас баруун тийш 5км-т байх нисэх хавийн салхины чиглэл, салхины хурд, агаарын хэм зэргийг сайтар харгалзан үзсэний үндсэн дээр судалгаа шинжилгээ хийсний эцэст олон түмэнд мэдээлэх нь зүйтэй. Мөн ханын материал, нисэх орчмын агаарын бохирдлыг хэмжиж байх шаардлагатай юм.
2012-02-04
zotin 1:
Түүнчлэн хотын агаарын бохирдлын гол үүсгэгч цахилгаан станц бөгөөд станцаас гарах утаа нь голчилон гэр хорооллын дээгүүр бөөгнөрөн үүний улмаас хамгийн их хохирч хордож байгаа нь гэр хорооллынхон гэдгийг станцаас гарах утааг харсан хэн бүгд ойлгоно. Ерөнхий сайд агаарын бохирдлын жинхэнэ шалтгаан юу болохыг ард түмэнд үнэн зөвөөр мэдээлж үүнийг шийдэх аргыг бодож боловсруулахыг хүсч байна. Ерөнхий сайд энэхүү асуудлыг дэлгэн тавибал агаарын бохирдлын улмаас хордож нас барсан, өвчинд шаналсан хүмүүсийн нөхөн төлбөрийн асуудал гарч ирж магадгүй ч одоогоор энэ аюулт тахлаас болж 1000 хүн үхэж, 5000 хүн өвчинд нэрвэгдэж байгаа учир монгол улсын ерөнхий сайд энэ асуудлыг дэлгэн тавьж шийдэх гарцыг хурдан олох нь зөв биз дээ. Энэ бол монгол улсын ерөнхий сайдын хувьд эх орон ард түмнийхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлан жинхэнэ эх орончийн зориг гаргаж байгаа хэрэг болно. Гэр хорооллынхны зуухны 30%-г утаагүй зуух гэж эрх мэдэлтнүүдийн нэрлэсэн хосгүй нэртэй ч яндантай бас дотор нь нүүрс ч ер нь юу ч шатааж болдог, хэрэв юм шатаавал яндангаас нь утаа гардаг, түлш нүүрсэнд хэмнэлттэй гээд байгаагий нь бол бүр ойлгохооргүй тийм л нэг зуухыг 53000 өрхөд ашиглуулж, түүхий нүүрсийг хагас кокс болгосон ч агаарын бохирдол багасч нааштай болсон шинж огт алга. Түүнчлэн агаарын бохирдлоос болж 2011 онд 1000 хүн үхлээ гэсэн эмгэнэлт тоо гарчээ. Энэ тоог сонссон ч сонсоогүй ч жинхэнэ үнэн дунд амьдарч байгаа ард түмэн бүгдийг мэдэж бүгдийг ойлгож байгаа учраас өнөөдрийн монголыг ийм болгосон хүмүүсийг эсэргүүцэх дуу хоолой өдрөөс өдөрт чангарсаар л байна. 1. Гэр хороололд хэрэглэж байгаа нүүрснээс 8 дахин их 14000 тн нүүрсийг өдөр бүр шатаадаг УБ доторх 3 цахилгаан станц агаарын бохирдлын жинхэнэ шалтгаан байтал төр засаг үүнийг ард түмнээс нуун дарагдуулж байна. 2. Цахилгаан станцын яндан нь 80-250 метр өндөр байх бөгөөд энэ нь тэндээс гарах утаа нь цахилгаан станцын ойр хавьд тархаж унахааргүй байхаар бүтээгдсэн байдаг бөгөөд манай цахилгаан станцаас гарч буй утаа цахилгаан станцаас 10 км-н зайд байх гэр хорооллын хавьд тархаж унадаг. 3. Цахилгаан станцын утаа шүүх төхөөрөмж нь 30 жилийн өмнөхтэйгээ адил одоо ч гэсэн тийм ч үр дүнтэй биш. Зүгээр л байхгүй байснаас арай дээр гэсэн үг. Ялангуяа 2.5 микроноос жижиг хэмжээтэй РМ-г бол бараг шүүж чадахгүй. Тиймээс тоосонцор шүүх шинэ төхөөрөмж ашиглаад ч онцын үр дүнгүй. Манайхны үлгэр дууриал болоод байдаг сүрхий өндөр хөгжилтэй улсууд ч тэр мундаг төхөөрөмжиндөө итгэдэггүй тул цахилгаан станцыг хотоос дор хаяж 50 км зайтай байгуулдаг. Харин манайд хотын төв Сүхбаатарын талбайгаас ердөө 5 км-н газарт цахилгаан станц сүндэрлэх юм. 4. ТӨХК болох цахилгаан станцад ажилладаг 3000 хүн тэдний төрөл садны ажил болон цахилгаан дулаанаар далимдуулан улсын хөрөнгийг шамшигдуулагч бизнеч эрхлэгчдийн холбоо сүлбээ нь манай төр засаг эрх мэдэлтнүүдийн дунд томоохон бизнесийн сүлжээ болчихжээ. Тэгээд тэдгээр увайгүй эрхмүүд нийслэлийн сая гаруй ард иргэдийн эрүүл мэнд амь наснаас өөрсдийн хар зоосны сүлжээгээ чухалчлан хамгаалахын тулд юу ч хийж юу ч ярихаас буцахгүй болоод байна. 5. Цахилгаан станцаас гарах хорт бодисын улмаас жил бүр 1000 хүн үхэж байхад манай төр 5-р цахилгаан станцыг УБ хотод байгуулна гэж шийдэх нь байж болно гэж үү. Шинэ цахилгаан станцыг нийслэл хот дотор байгуулах гээд байгаа гол шалтгаан нь ердөө л өөрсдийнхөө бизнес явуулахад ашигтай байрлалтай байлгахын тулд ингэж байгаа хэрэг. 5-р цахилгаан станцыг УБ-т байгуулчихвал агаарын бохирдлоос болж үхэх хүний тоо хэдэн зуугаар нэмэгдэхээр байтал ингэж шийдэж байгааг харахад цахилгаан станцтай холбоотой асуудлаар мөнгө хийж байяжигчид манай төрд нилээд олон шургалсан бололтой. Гэлээ ч монголоо гэх зүрх сэтгэлтэй хүмүүс тэдгээр луйварчдаас олон гэдэг нь дамжиггүй. Тэдний үзэл бодол хамгийн үнэ цэнэтэй. Харин манай төрийн түшээд тэрхүү үзэл санааг нь хөнгөхөн луйвардах бодолтой байгаа юм шиг байна. 1 сарын 10 нд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гээч газар үнэнийг далдалсан мэдээллээ үргэлжлүүлсээр л байх юм. Энд мэдээлсэн зүйл 1 сарын 5нд ерөнхий сайд бас бус мундаг нөхдүүдийн мэдээллийн давталт байлаа. Манай төр засгийг эрх мэдлийн сүлжээ аалзны тор шиг хирчихсэн болохоор үнэн мөнөөс илүү нэг нэгнийхээ үгийг тоть шиг давтах нь энгийн зүйл болждээ. За ямарч байсан агаарын бохирдолтой холбоотой ар араасаа цуврах мэдээллүүдээс юу ч горьдох хэрэггүй бололтой. Учир нь тэдгээр мэдээлэлд агаарын бохирдлоос болж өвчинд шаналж, амиа алдаж, хэвлий дэх үрээ алдах эхчүүдийг аврая, энэ асуудлын жинхэнэ шийдлийг ольё гэх шинж огт алга даа. Манай эрх мэдэлтнүүд хэзээнээсээ л өөрсдийнхөө бизнесийг хамгаалж харин үнэнийг хамгаалагчдыг хэлмэгдүүлж, хилсдүүлэхдээ гарамгай улсууд. 07.01-г саналдаа. Эсвэл бүр 35000 хүнийг хөнөөсөн тэр гаслант цаг үеийг санасан ч болох юм. Ардчиллын замруу шилжээд 20 жил өнгөрсөнч эрх чөлөөний дуу хоолой, үнэний дуу хоолой боомилогдсоор л. Ард түмэн шаналж зовсондоо хэзээ мөдгүй дэлбэрэх тэсрэх бөмбөг болчихсон. Гэхдээ л бид тэсэрч болохгүй нь. Хэрвээ дэлбэрчихвэл ган төмөр шиг бат бөх эрх мэдэл, улс төр, бохир бизнесийн сүлжээ дугарсан хэнийг ч боомилж дөнгөх болохоор бид номхон хүлцэнгүй байх хэрэгтэй юм шиг байна. бид улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейд очин өнгөрсөн он жилүүдийг дахин эргэцүүлж бодонгоо түүхийн гунигт хуудсанд үлдсэн алдааг дахин хэн бэ гуайгаар ч давтуулахгүй байхыг тэдний гэгээн сүнснээс гуйхаас өөр арга байхгүй. Бид 5 сарын дараа болох сонгуулиар үүнийг хэрэгжүүлж чадах хүнийг л сонгох хэрэгтэй. Өнөөдрийг хүртэлх засаг төр гэр хорооллынхныг гадаадын цагаач дүрвэгсэд мэтээр үзэж бараг юу ч хийсэнгүй гэхэд үнэнээс нэг их хол зөрөхгүй. Гэр хороололд амьдрагсад бол дүрвэгч цагаачид биш монголын ард түмний нэгээхэн хэсэг. Одоогийн орон сууцны хороололд амьдрагсад ч гэсэн 20-30 жилийн өмнө гэр хороололд л амьдарч байсан, хөдөөний малчин, нүүдэлчин монгол гаралтай хүмүүс биш гэж үү. Одоогийн гэр хорооллынхноос арай эрт хотод ирж суурьшин аж амьдралаа төвхнүүлсэн монголчууд арай хожуу тэдний л нэгэн адил амьдрахын эрхэнд хот бараадсан элэг нэгтнээ хамгаалан тэдэнтэй ижил сэтгэлийн дор нэгдэхгүй бол болохгүй. Энэ бол бидний амны уншлага болсон монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг үгний бодит хэрэгжилт уламжлал болгон хамгаалсаар ирсэн үзэл санаа гэж хэлсэнч болно. Соц нийгмийн үед ч хаяж гээгээгүй энэ уламжлалыг яагаад хүний эрх, эрх тэгш нийгмийг дээдэлсэн энэ үед мартаад байна вэ. Сая гаруй хүнтэй том хотын оршин суугчдын дунд цэвэр бохирын шугам, халаалт дулаан, засмал зам аль аль нь байхгүй газарт хагас сая илүү хүмүүсийг орхигдсон хоцрогдсон маягаар нь амьдруулаад байж болно гэж үү. Хогны машин гээч нь ховорхон үзэгддэг болохоор хогоор дүүрсэн газар болж, цахилгаан станцын утаа гэр хорооллын хавьд хуралдан олон олон хүн өвчинд нэрвэгдсэн ч түүнийг гэр хорооллынхны буруу тэдний хариуцлага мэтээр төр засаг эрх мэдэлтнүүд өөрсдөөсөө зайлуулж хуриуцлагаас мултрах гэсэн увиагүй аргаа хэрэгжүүлснээс болж өнөөдөр нийслэл асуудалдаа дарагдсан хот болсон тул монголын ард түмэн бид энэ удаагийн сонгуулиар өөрсдийн үүрэг хариуцлагаа хатуу ухамсарлан бохир сэтгэлтнүүдийн бузар мөнгө худал аманд итгэлгүй жинхэнэ хариуцагатай цэвэр төрийг хүсэмжилж тийм сонголтыг ч хийж чадна гэдэгт итгэлтэй байна. Ирэх сонгуулиар дараах 3 зүйлийг улс төрийн намууд, засгийн газраас шаардан шаардсан зүйлээ хатуу нэхэх хэрэгтэй. 1. Дараагийн сонгууль гэхэд буюу 4 жилийн дотор гэр хороололлын цэвэр, бохир, халаалт дулаан, засмал зам гэх хамгийн чухал ажлуудыг хийж дуусгаж гэр хорооллынхныг ая тухтай амьдрах орчин нөхцөлөөр хангах . 2. 4 жилийн дотор монголын хэрэгцээт шатахуун түлш, халаалтанд ашиглах керосин зэргийг монголын ашигт малтмал нөөц баялагт тулгуурлан монголд боловсруулан дотоодын хэрэгцээгээ хангаж чадахуйц болох. 3. 4 жилийн дотор хотын агаарын бохирдлыг хамгийн ихээр үүсгэгч улаанбаатарын 3 цахилгаан станцын үйл ажиллагааг зогсоож, эрчим хүчийг нийслэлийн гаднаас илгээж, харин орон сууцны халаалтанд буюу халуун ус халаалт үйлдвэрлэх станцад байгалийн хий юмуу нүүрсний хийг ашигладаг болох
2012-02-04
unshigch:
emch naraa umuurch baahan hutsaj gene,..manai emch nar gej uursduu eostoi tsagaan halaad numursun aluurchid bizdee, uursduu eostoi humuusiig chono alj baigaa yum shig l aldag bizdee, bairig ni soliod yariad baigaa yum bishuu Otgonbold emch guai,.tanilgui bol emchluuleh ni buu hel emnelegt hevteh ch hetsuu bolson ni hudlaa yu???
2012-02-04
eruul hoollood, dasgal hudulguun hiigeed az jargaltai muruuruu amidarch b,had chini hucheer haalgiig chini evdej orood hutga durtsen yum shig l bichhiin. aluurchin gedgiig n meddeg l yum bol emnelegt ochihoo baichhaachdee. uuriiguu hairlaj eruul menddee anhaarch chadaagui aldaagaa busadruu chihhee bolio. Taniliin huvid dan gants eruul mendiin salbar bish MONGOLiin buh yum TANILTAI HUN TALIIN CHINEE gesen bichigdeegui huuliar yavj b,gaa shd. ene n emch nariin buruu bish. bodlogo dutagdaj b,gaagiinh bas hevtuuleed uguuch geed irj b,gaa taniluudiinh n buruu
zochin:
zov uym yarij bn.
2012-02-04
Сарнай:
Отгонболдын эмнэлэг сайн, жирэмсний хяналт сайн. Үнэнийг л ярьж, болж байна, ЗӨВ ЗӨВ
2012-02-04
Зочин:
Зөв зүйл ярьжээ.Өнөөдрийн нийгмийн дүр төрх бол хэн нэгнийг буруутгаж кайф авах явдал болчоод байнаа. Таны эрүүл мэндийн асуудлуудын 90 хувь амьдралын зөв дадал хэвшил, үлдсэн 10% нь орчин, эмнэлэг, бусад хүчин зүйлс гэдгийг судлаад тогтоочихсон юм шүү хүмүүсээ.
2012-02-03
ganaa:
Отгонболд эмч хэзээний л санй хүн байсан тэр л хэвээрээ байна хүмүүсээ бие биенээ зөвөөр ойлгохыг хичээ л дээ ,их юм хийсэн шүү дээ
2012-02-03
a:
Hariltsaanii dogoldoltoi, emch hunii tangargaa martsan hun shig sanagdsan shuu. ug ni ih sain gej sonsood l ochij uzuulsen.
2012-02-03
Сайн санаат:
ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН Орчин үеийн компютер томографикаар бүх эрхтэн системийн өөрчлөлтийн оношлогоог маш хямдаар хийж байна. Оношлогоог ОХУ-аас ирсэн мэргэжлийн орос эмч нар хийнэ. Лаборатогийн шинэжилгээгээр илэрдэггүй өөрчлөлтүүд, зүрх судас, ясны сийрэгжилт , үе мөчний өвчин, элэг, уушиг, зүрх судас, бөөр дэлүү, нойр булчирхай... бүгдийг маш нарийвчлалтай оношлоно. Та бүхэн эмчид үзүүлж, шинэжилгээ хийлгэх гэж их зардал гаргаж олон цаг хоногоор явах шаардлаггүй болж байна. Бүгдийг нэг дороос... Оношлуулах хүмүүсийн ачаалал ихтэй байгаа тул урьдчилж цагаа авах шаардлагатай. Дэлгэрэнгүй мэдээллийг 96058429 утсаар лавлаж болно.
2012-02-03
zuv l um yarisan bh shdee,uursduu yamar ch eruul mendiin medleggui baij medemhiireed bdag humuus zunduu l bdag shdee,yalanguia ter utaanaas hamgaalah,bas nuhun tulbur shaardah gedegtei sanal neg bnaa,sain emch shdee,taniig demjij bnaa
2012-02-03
Эмч:
Гүндалай Та 2 Харьцаатай бгу Та тэр их идсэн мөнгөтөй н ямар холбоотой вэ?Та нэг баг байсан хүн шударгаар хариул!
2012-02-03
nnnn:
Unen uym bihchiheer avahgui uym??????
2012-02-03
nnn:
setgegdel avaach ee teneguudee
2012-02-03
sssss:
Ounbold manai duud anhnii toroltoor hiisver hagalgaa hiij baisan. Yamar ch hudnrel baigaagui. Yagaad gevel кесерова hagalgaa hiilgevel unetei. gehdee hiihdiinh ni tolgoig zussen baisan. Daraa ni yamar ch emchilgee hiigeegui. eej ni gej aimaar avgai ychirgui zagnadag mongo nehdeg uym baina lee. Agaariin bohirdol torohiin hundrel uusgehgui ee. Agaariin bohirdol gedeg bol oor asyydal. Yls tor yariad baina. zarim sanaa ni zov. gehdee hun ni byryy.
2012-02-03
Зочин:
Баахан худлаа юм ярьжээ боль доо чи!!!!!дунд сугуульд муу сурсан мудакууд анагаахад бас муу сураад алуурчин болоод хун алж бгаа шуу
2012-02-03
batmunkh:
Tanitai sanaa niilehgui bna. Niisleliin agaariin bohirdol, hunsnii ayulgui baidal, torohiin emch nariin buruugaas bolood urag iheer endej bga shu dee. Minii medeh 3 tohioldol edgeer shaltgaanaas bolson. Er ni ta nar tanil taliinhaa hunii huuhdiig saihan toruulchiheed, yadarsan huniig bol zugeer l yaval yaa geed haydag shu dee. Inkubatort hurtel tanilgui hunii huuhdiig oruuldaggui shu dee. Ta nariin alsan hunii too bagagui, uheheeesee omno ih l zovj uheh bhdaa ta nar.
2012-02-03
irgen:
Humuusee ene nuhur arisaa hamgaaalj bn.tuunii hadagtai emneleg goyo nernees zaashgui mash undur unetei deeree turhiin hundrel garah ued manaih turuulj chadahaargui bolchihloo eh nyalhasruu ochood turuulchihye gedeg ene baidlaas ni bolj olon eh ur zovson doo. chamaig end shuudeggui yum gehed tamd shuuh bolno doo!!!
2012-02-03
Hmm:
Mungu gej chichirsen baliar hun shd, chamaig emch gehed hetsuu dee. Yaj ingej hudlaa urnaar dongodoj chadaj bn aa? Chi tegeed yadaj naad emnelegiinhee emch suvilagch naraa buten hajuulchih oriig beldeed ugchih ni yasan yum be? Emchgui bolno gej yu bsn yum, cham muu shig mungunii tuluu zugeer huuhdiig usultgui gej abort hiij hun alah gej zutgedeg novshiig bodvol heden zuu dahin setgel zurheeree uvchtunduu handaj chadah humuus tsaana chini gudamjind laaushigluud yavj l bn.Jil buriin heden myangan Anagaah tugsugchduus hed ni l ajild ordog bilee? BITGII ULUN HUTS GEMEER BNA AA CHAMAIG!