
МСБХ-ноос бүх тамирчддаа элдэв хорт зуршилгүй эрүүл орчинд шударгаар өрсөлдөхийг уриаллаа. Энэ онд МСБХ 50 жилийнхээ ойтойгоо золгож байгаа. Мөн энэ холбооноос 3-р сард нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах сагсан бөмбөгийн ОУ-ын тэмцээнд Өмнөд Солонгосын баг тамирчид ирж оролцох боломжгүйгээ мэдэгджээ. Тэгвэл Япон, Хятад, Оросын баг тамирчид UB CUP-д өрсөлдөх юм байна. Харин тэмцээнийг зохион байгуулагч орны хувьд сагсан бөмбөгийн үндэсний шигшээгийн тамирчдаас бүрдүүлсэн баг болон “Хараагийн харцага “гэсэн хоёр баг оролцуулахаар төлөвлөжээ. Харин МСБХ-ноос зохион байгуулдаг сагсан бөмбөгийн дээд лигийн тэмцээн энэ саырн 15-ны өдөр хөшгөө нээнэ. Энэ удаагийн лигийн тэмцээнд Хараагийн харцага, Хасын Хүлгүүд, Баянзүрх буллс, ШУТИС-ийн Акул, Сүлд спорт хорооны офицерүүд, Д буюу Хөгжлийн лигээс шалгарсан баг гээд 6 багийнхан хурд хүчээ сорих юм байна. Тэгвэл Баянзүрх Буллс, ХҮС-ийн багтай нэгдэн нэг багийг бүрдүүлэн лигт өрсөлдөхнээ. МСБХ-ноос зохион байгуулж байгаа хүүхдийн лигийн тоглолтууд долоо хоногийн бямба, ням гарагт ХҮС-ийн спорт танхимд явагдаж байна. Харин оюутны лигийн тэмцээн мягмар, пүрэв гарагт БТС-ийн спорт танхимд болж байгаа юм.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ